Армени улс Путиныг ирээд хэрэггүй гэж сануулав | News.MN

Армени улс Путиныг ирээд хэрэггүй гэж сануулав

Армени улс Путиныг ирээд хэрэггүй гэж сануулав

Армени улс Путиныг ирээд хэрэггүй гэж сануулав

Арменийн Үндэсний ассамблейн депутат Гагик Мелконяан ОХУ-ын ерөнхийлөгчийг ирээд хэрэггүй гэж анхааруулжээ. "Хэрвээ ерөнхийлөгч Путин Арменид ирвэл бид түүнийг баривчлахаас өөр сонголтгүй. Путины хувьд эх орондоо байж байсан нь дээр. ОХУ өөрсдийн асуудлаа Украинтай шийдэх хэрэгтэй" гэж тэр хэлсэн байна.

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх украин хүүхдүүдийг хууль бусаар хил давуулсан хэргээр ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаалыг энэ сарын эхээр гаргасан. Гэвч Олон улсын эрүүгийн шүүх энэ тушаалаа шууд биелүүлэх боломжгүй. Путин гадаадын улсад айлчилсан тохиолдолд тухайн улс хамтарч ажиллах эсэхээс тушаалын хэрэгжилт хамаарах юм. Оростой ойр дотно харилцаатай байдаг Унгар улс л гэхэд өнгөрсөн долоо хоногт энэ тушаалыг хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин Армени улсын хувьд Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын нэг хэсэг бөгөөд Кремльд үнэнч гэдгээрээ бусад холбоотноос ялгаатай. Гэтэл Путиныг ирээд хэрэггүй гэж хэлсэн уг сануулга нь Армени улс ОХУ-ын ерөнхийлөгчид хариуцлага тооцоход бэлэн байгаагийн илрэл гэж үзлээ. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Армени нэгдэж байгааг Кремль буруутгасан байна. Ингээд зогсохгүй Арменид маш сөрөг үр дагавар гарна гэж Оросын Гадаад хэргийн яам анхааруулжээ.

Гэхдээ Армени ганцаараа биш юм. Ирланд, Хорват, Австри, Герман улсууд Путиныг баривчлах тушаалыг дагана гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 192.82.88.203

тэжээсэн бяруу тэрэг эвднээ гэж энэ дээ

Avatar

Зочин 2023-03-30 202.9.41.7

Монголд ирвэл яахав, Хурц шиг бариад чемоданд хийгээд Женев хүргэж чадах л байх манай гарууд

Avatar

Зочин 2023-03-30 64.119.24.177

Путиныг баривчлана гэнэ үү. ККККК Зүйрлэх юм бол Оготно чоныг барих гэж мөрөөдөхтэй адил юм даа.

Avatar

ганзо 2023-03-30 202.126.88.235

путин монголд хүртэл ирхээс айх бх шүү. монгол чинь Хааг-н шүүх-н шийдвэр-г хүлээн зөвшөөрдөг улс)

Avatar

Зочин 2023-03-30 150.129.140.145

Манай зарим тэнэг поп улстөрчид байдаг. Түүнтэй адил юм даа.Азербайжан, армений асуудлыг 2 удаа зохицуулж дайн гарахаас сэргийлж байв.Азербайжанд Туркууд туслаад орос л зохицуулж өгсөн дөө. Нэг хэсэг ТУРКААР хядуулаад бас л орос тэр аллагийг зогсоож өгсөн түүхтэй юм.

Avatar

Зочин 2023-03-30 202.9.40.178

Үхэр минь чи юугаа мэдэх вэ дэ ?! Армян-Азербайжаны дайны үед Москва, Турктэй хуйвалдаж Азербайжанд давуу бдл олгосонд нь Армянууд оросуудад дургүйцээд бга юм шүү дэ !

Avatar

Иргэн 2023-03-30 122.201.19.99

Пуутин өвгөн гэртээ үлдлээ хөөрхий

Avatar

Зочин 2023-03-30 66.181.186.58

Армян, Азарын зерчил дээр орос илт Азарын талд орсон доо, уг нь армян орос 2 харилцан туслалцах гэрээтэй гэж байгаа, армянд одоо оростой сужрээд байх хэрэг байхгуй болсон байх аа

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-03-30 202.21.107.4

Зөв зөв… Тэр буруутай …хүүхэд.. өвгөд хөгшидын байшин руу пуужин харвах тушаал гаргасан гэж яриад байна ш дээ.. Барьж авбал зүгээр л байх даа…..Украйн гэх талаас нь бус хүн талаас нь авч үзвэл …олон хөгшид чавганц ..хүүхдүүдийн орон байрыг буудаж ..гай гамшиг учруулаад өөрөө Олимпийн аварга охиныг хүчээр аваад Модон дотор … нуугдаж яах нь ве?? Путин мөн үү.. бие нь сайн уу….

Avatar

Зочин 2023-03-30 203.17.23.197

Баривчилбал Оросын арми орж хүчээр суллана шүү дээ. Гай дуудалгүй дуугүй байсан нь өлзийтэй

Avatar

зочин 2023-03-30 192.82.72.58

сайхан боломж ,Дараагийн хүнд

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.57

Төрийн тэргүүн нь Олон улсын т*******т гэмт хэрэгтэн гэж зарлагдсан ОХУ-ын иргэд гадаадад зорчихдоо ичдэг байх даа??

Avatar

Зочин 2023-03-30 202.179.15.114

АНУСЫН НАЦИСТ ЗАСГИЙН ГАЗАР НОЁРХЛОО АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД ГЕОПОЛИТИКИЙН ХУВЬД ДЭЛХИЙН АМАР АМГАЛАНГ МАШ ДАЛДУУРААР СҮЙТГЭЖ ӨГЧ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.60

Мэдээж шдэ.. Ямар нэгэн гэрээ конвенцд нэгдсэн бол үүргээ биелүүлэх л хэрэгтэй болноо. Манайх ч бас баривчлах л болох байх да.

Avatar

Зочин 2023-03-30 202.9.40.18

Олон улсад кок авах гэж л ярьсан байна. Яг улс нь хэрхэхийг мэдэхгүй шүү дээ. Зүгээр нэг сенатын үг бол хоосон үг юм

Avatar

Зочин 2023-03-30 202.21.108.9

Тэгвэл Орос цэрэг одоо Армяныг орхиод гарчихвал яах уу? Азерууд, Туркууд ахиад Армян үндэстэн дээр геноцид хийнэ шүү дээ. Одоо Армянчууд амьд үлдэхийг хүсэж л байгаа бол депутат Гагик Милконяаныг торгуулийн суманд томилох хэрэгтэй.

Avatar

zochin 2023-03-30 64.119.17.71

azeruuddaa aluulah shahaj baihadni avarsan tegehdee neg muu mgloor bol tsagaan ystiin helsen yg l bna shdee

Avatar

Зочин 2023-03-30 202.70.37.178

авраагүйл дээ хаясан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж