Арменийн Үндэсний ассамблейн депутат Гагик Мелконяан ОХУ-ын ерөнхийлөгчийг ирээд хэрэггүй гэж анхааруулжээ. "Хэрвээ ерөнхийлөгч Путин Арменид ирвэл бид түүнийг баривчлахаас өөр сонголтгүй. Путины хувьд эх орондоо байж байсан нь дээр. ОХУ өөрсдийн асуудлаа Украинтай шийдэх хэрэгтэй" гэж тэр хэлсэн байна.
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх украин хүүхдүүдийг хууль бусаар хил давуулсан хэргээр ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаалыг энэ сарын эхээр гаргасан. Гэвч Олон улсын эрүүгийн шүүх энэ тушаалаа шууд биелүүлэх боломжгүй. Путин гадаадын улсад айлчилсан тохиолдолд тухайн улс хамтарч ажиллах эсэхээс тушаалын хэрэгжилт хамаарах юм. Оростой ойр дотно харилцаатай байдаг Унгар улс л гэхэд өнгөрсөн долоо хоногт энэ тушаалыг хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин Армени улсын хувьд Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын нэг хэсэг бөгөөд Кремльд үнэнч гэдгээрээ бусад холбоотноос ялгаатай. Гэтэл Путиныг ирээд хэрэггүй гэж хэлсэн уг сануулга нь Армени улс ОХУ-ын ерөнхийлөгчид хариуцлага тооцоход бэлэн байгаагийн илрэл гэж үзлээ. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Армени нэгдэж байгааг Кремль буруутгасан байна. Ингээд зогсохгүй Арменид маш сөрөг үр дагавар гарна гэж Оросын Гадаад хэргийн яам анхааруулжээ.
Гэхдээ Армени ганцаараа биш юм. Ирланд, Хорват, Австри, Герман улсууд Путиныг баривчлах тушаалыг дагана гэдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ