Ц.Хулан: Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй | News.MN

Ц.Хулан: Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй

Ц.Хулан: Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй

Ц.Хулан: Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан уруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сард ТЕГ-аас  баривчлан саатуулсан. Түүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.  ТТодруулбал, Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл яруу найрагч Цоодолын Хулан би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй гэдгээ ил захидлаар илэрхийлжээ. Уг захидалдаа"

"..Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага "хэрэг"-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

"Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ" гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

  1. Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
  2. Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
  3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна"  гэж бичсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ийм хүмүүсийг ашигладаг 2023-03-30 192.82.69.120

Ийм л сэтгэлийн хөдөлгөөнтэй, хийрхдэг хүмүүсийг гадаадын тагнуулын байгууллага ашигладаг юм. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн зөвлөх байсан, жирийн иргэнийг бодвол улсын нууцтай ойр байсан нь тагнуулынханд их том олз л доо. Энэ авгай өөрөө хэтэрхий тодрох дуртай, дээр нь боловсрол муутай, туйлширдаг зэрэг нь томоохон олз шүү дээ. Хуланг мэддэг хүмүүс мэднэ, хэтэрхий хөнгөн л дөө. Том олз болно.

Avatar

ГАнаа 2023-03-30 192.82.74.188

Битгий тэнэгт. Эх орноохудалдах хүртэл хийрхэнэ гэж юу байсан, ямар чи биш

Avatar

ЗАЛРУУЛНА УУ 2023-03-30 107.116.79.100

ЭНЭ САЙТ ӨӨРТ ТААЛАГДААГҮЙ СОММЕНТЫГ УСТГААД ЗӨВХӨН БОДЛОГОД НЬ ХЭРЭГТЭЙ ЭС БОЛ ЗҮГЭЭР Л СОЛИОТОЙ ХЭНД Ч ХАЛ БАЛГҮЙГ НЬ ҮЛДЭЭДЭГ ЮМ БНА ! БОДВОЛ ҮҮНИЙГ 5 МИНУТЫН ДАРАА УСТГАНА БИЗ ДЭЭ ! ХЭСЭХ УНШИХ САЙТ ЗӨНДӨӨН УЧИР ЗААВАЛ ЭНД ОРОХ АЛБАГҮЙ ТУЛ

Avatar

Зочин 2023-03-30 66.181.184.248

Tagnuul ni ch yu yum Gehdee ter X Bogd gegchtei hutgaldahgui bas hamaagui hun dagaj davhiad baih hereggui baih

Avatar

Зочин 2023-03-30 88.12.59.40

шүлэг бичээд мөнгө олох биш дээ. даанч сүүлийн үёд их чинээлэг амьдрах болсон ийм учиртай байж

Avatar

Зочин 2023-03-30 66.181.161.156

Ukrain , Kazakh zereg ulsuud tuuhiig guivuulsan kino hiigeed Mongol jujigchdiig mongoor huurch togluulaad baigaa shu, bolitsgoo jujigchidee

Avatar

Зочин 2023-03-30 202.126.90.123

Хулан Эх орноо худалдах хүн биш

Avatar

зочин 2023-03-30 66.181.181.198

Одоо буруутай буруугүйг шүүх л тогтооно шүү дээ.

Avatar

Иргэн Д 2023-03-30 202.9.40.0

Хэлмэгдүүлэлтээ зогсоо.Шаардаж байна.

Avatar

Зочин 2023-03-30 64.119.20.174

Helmegduulj baigaa humuus uilee edlene neeree shuu :((

Avatar

Босго тотго 2023-03-30 122.201.23.28

Хэрэг хийснээ өөрөө нотолчихлоо доо.

Avatar

Зочин 2023-03-30 203.17.23.197

Хятад богдтой болохын төлөө мөн ч их зүтгэсэн дээ

Avatar

Зочин 2023-03-30 66.181.186.58

Мэдээж би тагнуул гэж хэлэхгуй нь ойлгомжтой ш дээ, хэрэг нь нотлогдсан, еерее хэргээ хулээсэн болоод л яллах дугнэлт нь гараад прокурорт шилжиж байгаа ш дээ, женкогийн мояачуудын нийтлэг терх

Avatar

asdf 2023-03-30 122.201.22.37

ene jenk tei nuhurlusun buhen yamar neg buruu zamaar oroh yumaa. baliar muuhai havi oiriinhondoo haltai hun yumdaa ene jenko. ter gadaadruu zugtaasan zaluus yasan? odoo hurtel ireegui

Avatar

Зочин 2023-03-30 172.91.183.102

Мөнгө л авчихсан авгай байна даа. Ямар учиртай мөнгө авснаа ч өөрөө ойлгоогүй байж магадгүй юм

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.95

Жонкуг дагаж далдайгсад угаасаа бүгд гаднын гар хөл, эд мөнгөний төлөө юуг ч худалдана, юун эх орон, монголын эрх ашиг яамай л гэж байгаа ш дээ

Avatar

За да бараг үнэн байхдаа 2023-03-30 122.201.22.222

Хөөрхий өөрөө ч мэдэлгүй гадны гар хөл болцон байхаа. Одоо тэр Монгол улс Уранаа ашиглахыг эсэргүүцээд давхиад байгаа Цэгмэд Сөөнгө хоолойтой ах. Тэр нэг гэнэт гарч ирээд гэнэт алга болдог хүүхэн 3 ийг шалгахад их юм гарч ирнэ дээ.

Avatar

Зочин 2023-03-30 122.201.24.7

Зөв. Энэ ЛАМ НАМ 2 Монгол улсыг сөнөөнө дөө

Avatar

иргэн 2023-03-30 202.21.126.195

1937 оны хэлмэгдүүлэлт шиг зүйл энэ Хүрэлсүх Оюунэрдэнэ төрд гарч ирсэн цагаас эхлэсэн.Одоо бүр бүх талын өөрсдөөсөө хамаагүй илүү хүмүүсийг хөгшин залуу гэхгүй буруутгаж улстөрийн ялтан болгох үйл явдал эрчтэй явагдаж байна.Хүн алдаж болно буруу зүйл хийсэн байж болно шүүхийн шийдвэр гараагүй байхад Оюунэрдэнэ Нямбаатар 2 тэр тусмаа АТГ-тай мөн бусад хуулийн байгууллага,хэвлэлийнхэнтэй хамтарч хүний нэр хүндэд халдаж яллагдагч болгож байгаа нь шударга ёс тогтоож байгаа 1 хэлбэр үү.

Avatar

Иргэн Д 2023-03-30 202.9.40.0

Хэлмэгдүүлэлтээ зогсоо.Шаардаж байна.

Avatar

Зочин 2023-03-30 202.21.108.13

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГГҮЙ БАЙЖ ЯМАР ЮМАА ХИЙЖ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛ ОЧСОН БЭ? ЧАДАХГҮЙ ГЭЭД БУЦАХГҮЙ ДЭЭ…

Avatar

mogol 2023-03-30 64.119.26.146

henii ch huuhed bai re ni heddugeer ch bai bogdoor yadagiin be shine zaluu ueiihen uchrii ni ch oilgohgui bna CHoi hambataigaa bilnodoo er ni gants buddism ch bish buh shashin hotsrogdood orchin uen shinjleh uhaand bair suuria aldaad baigaa yum bish uu

Avatar

Зочин 2023-03-30 202.126.88.192

Францын ареваг эсэргүүцэгч мэдрэл муутай шизотой гарууд,ТББ гэсэн юмнууд бүгд Орост олон улсын хурал нэртэй явдаг байсан,санхүүжилт авсан биз.Тэнэгүүд өөрсдөө ч мэдэхгүй хэдэн цаасны урхинд орно.

Avatar

Зочин 2023-03-30 202.9.40.18

Элбэгдоржийн хүүхдийн 10-р богдоор тодруулж болохгүй гэж ярьж байсан. Х.Баттулгатай сайн харилцаатай учир түүнийг хилс хэрэгт үл ялих зүйлээр холбогдуулан прокурор, шүүх яллах гэж байгаа юм биш үү. Өвөрмонгол найзтай байнга харьцдагийг нь Хятадын тагнуул мэдээд эсрэг ажиллагаа зохион байгуулж хятадын тагнуултай хамтардаг гэсэн мэдээллийг Монголын тагнуулд өгсөх байх. Манайх түүнийг мэдэхгүй шууд өмхөж аваад яллах гэж байна даа

Avatar

Зочин 2023-03-30 202.126.88.192

Хаха,мал

Avatar

Зочин 2023-03-30 66.181.181.27

Хулан цагааднаа, харж л байгаарай !

Avatar

Зочин 2023-03-30 103.254.123.183

Гэнэт их баяжчихсан байсан юм аа. Гадны байгууллагад мэдээлэл дамжуулж байсан байна шүү. Эсвэл женкогийн зараалаар ажиллаж байсан бол тэрнийгээ эртхэн хэлсэн нь дээр байхаа. 2016 онд Х богд тодорсоныг мэдэж байсан гэхээр нэлээд л юм мэдэж байж дээ. Бид чинь саяхан л мэдээ биз дээ.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.57

Заавал элссэн байх албагүй л дээ! Хөрш их гүрний тусгай алба монголын албаны хүмүүсийг өөрийн "нөлөөллийн агент"-аар ажиллуулдаг нь нууц биш. Том гүрний тагнуулын албад жижиг улсын нөлөө бүхий албан тушаалтныг эрхшээлдээ оруулах маш олон арга байдаг. Гутамшигт алдаа, нээнтэг дээр нь барьж шантажлах, зориуд тийм үйлдэл хийлгэх, хийгээгүй ч байсан хийсэн мэтээр баримт зохиох, мөнгөөр худалдаж авах г.м. Барьцаалагдсан этгээд гадны Эзний хий гэсэн болгоныг хийж таарна!!!

Avatar

zochin 2023-03-30 66.181.160.117

Oros yvj irchiheed mongolchuudaa,eh ornoo yu gej gutaan doromjilj baisnaa martsanuu

Avatar

Зочин 2023-03-30 103.57.94.241

Hulan tagnuul gedegt neg l itgej ogohgui um. shuuh huraliin shiidveriig harii daa.

Avatar

Зочин 2023-03-30 124.158.67.62

Мөнгөнд ллл унаждээ, зайлуул энэ авгай. Өөрч юм бхгүй биз ээ.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.177.221

Ter tusmaa iim hund hereg hiisen hun yu gej l bi buruutai gej heleh ve dee

Avatar

Ах 2023-03-30 66.181.185.98

Хулан бол зальт үнэг

Avatar

zochin 2023-03-30 64.119.17.71

chamaig helsen helegui mgliin shuuh barim notolgootoi gargaad irne

Avatar

Иргэн 2023-03-30 202.21.104.234

Лам, нам 2 нь нэгдээд ард түмнээ мунхаг, боловсролгүй, ядуу дорой амьдралтай болгох гээд бна гэж ярилцлага өгсөн бсан нь үнэнд ойр байхөө

Avatar

б 2023-03-30 64.119.20.54

Баяны хүүхэд Богд болж болохгүй хаана байгаа юм бэ? Тэгж ярьвал эхний Богд Занабазар чинь Түшээт ханы хүүхэд биз дээ. Гол нь энэ Хулан гадны даалгавар, санхүүжилттэй эсэргүүцээд байсан уу гэдгийг нь л тогтоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.57

Баян хүнийг үзэн яддаг хуучны коммунист үзэлтэй архаг авгай байна даа?

Avatar

Зочин 2023-03-30 66.181.181.27

Баяд ноёдын хүүхэд Богдуудаар тодроод байхаар л аргаа бараад төвдөөс тодруулдаг (3-9-р Богдууд) болсон юмшүү!
Энэ асуудлаар Хуланг буруутгах үндэслэл муутай л юмаа !

Avatar

irgen B 2023-03-30 202.55.183.178

Ene emegtein zarim tal n' taalagddaggui bolovch ene zahia unen um shig

Avatar

зочин 2023-03-30 192.82.76.167

монголын тэнэгүүд мөнгөөр гарч ирсэн мөнгөний богд гэгчийг шүтээд л үнэн өрөвдөлтэй бөгөөд шившигтэй

Avatar

Зочин 2023-03-30 66.181.177.221

chi harin sejgiin amitan bn,shuteh, shutehgui ni huuliar olgoson hunii erhi

Avatar

Зочин 2023-03-30 202.126.88.123

монгол хүний үнэ цэнэ хаана байна

Avatar

Зочин 2023-03-30 202.21.102.231

хэн ч өөрийгөө би гадаадын албатай ажилласан гэж хэлэхгүй нь тодорхой би Монгол улсын шүүх ажиллагаанд итгэж байна Монголын хуулийн байгууллага Тагнуулын албанд итгэж байна

Avatar

Зочин 2023-03-30 66.181.181.27

1937 оны хууль шүүхийн үйл ажиллагаанд итгэсээр бна уу? Энэ явдал яаг тэр үеийнх шиг юм болж байгаа бол яахав ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж