Нийслэл бужигнан, Засаг дарга нараа огцруулж эхлэв | News.MN

Нийслэл бужигнан, Засаг дарга нараа огцруулж эхлэв

Нийслэл бужигнан, Засаг дарга нараа огцруулж эхлэв

Нийслэл бужигнан, Засаг дарга нараа огцруулж эхлэв

Нийслэл бужигнан, Засаг дарга нараа огцруулах ажиллагаа эхэллээ. Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр болж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан бол нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах шаардлага тавиад байна.

Засаг дарга Н.Баярмөнх нь ажилдаа ирдэггүй, 2.5 жилийн хугацаанд дүүргийг удирдахдаа хангалтгүй ажилласан гэдэг үндэслэлийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид  хэлж буй.  Одоогоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хараахан Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах асуудлыг хэлэлцээгүй байна.

Харин нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн огцруулсан тул энэ асуудал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт очно. Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг дарга энэ асуудлыг хүлээн авбал Баянгол дүүргийн Засаг даргыг шинээр сонгох асуудал хөндөгдөнө. Хэрвээ асуудлыг хүлээн авахгүй бол Ө.Сумъяабаатар дүүргийн Засаг даргын албаа үргэлжлүүлэн хаших юм.

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд Ө.Сумъяабаатарыг өмнө нь мөн огцруулж байсан ч Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабаатар шийдвэрийг хүлээн аваагүй тул удалгүй эргэн албаа хашиж эхэлсэн билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-03-30 192.82.68.96

нөгөө 1 хүн МАН ын бүх хулгайчдыг нэрлэхээс өмнө өөрсдөө огцорцгооьол дээрдээ

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.108

Түгжрэл, утаа, нүхэн жорлонгын асуудалаа шийдэж чадахгүй нөхдүүдээ бүгдийг халах хэрэгтэй.өөрсдөө саналаараа хийж чадахгүй нь гээд огцрох нь зүйтэй.

Avatar

Уншигч 2023-03-30 150.129.140.138

схд ийн засаг ноён алтаншаг хэзээ мөдгүй огцрох болсоон юууч хийдэггүй хүн схд ийн дарга болдог түүхтэй хэдэн граштай 3 жил ноцолдоод дуусаагүй бүрэн эрх нь дууслаашд

Avatar

Зочин 2023-03-30 202.9.40.178

Баянзүрх дүүргийн засаг дарга Баярмөнх бол ажлаа хийдэггүй ажилдаа ирдэггүй гар шд ! Дүүрэг хогондоо дарагдсан шүү, хогны ачилт хийдэггүй, төсөвийг нь таначихав уу эсвэл цавчаа хэт их хийгээд бну ?!

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.73

Ёооо, Сумъяабаатар хурдан огцроо нэг их байшин нураадаг хүн болоод л бсан хаа бгаан, ямар ч хууль дүрэм ажлаа мэдэхгүй өчүүхэн ч боловсролгүй бөхөөс циркээ авъял даа, одоо нэг цирк бөхийн өргөөнд болоод бдаг, ичих нүүр бнуу нийслэлчүүд энэ луйварчинтай хийх тэмцэлд нэгдэн босъё

Avatar

Буянаа 2023-03-30 202.126.89.196

Сумьяабузар огцор циркээ өг, үндэсний хөрөнгө оруулалтын банканд түгжсэн төрийн мөнгийг өг

Avatar

Зочин 2023-03-30 64.119.23.178

золбин нохой тоолж спей хийнэ, хөгширч үхтэл нь 12 жил одоо байгаа тоогоор нь байлгана гэвэл хэн зөвшөөрөх юм бэ. тэд нь спей хийлгэнгүүтээ хүнрүү хүүхэдрүү дайрахаа больчихуу? 12 жилийн турш дайраад л явж байг гэхээр хэн зөвшөөрөх юмбэ?
харин зөвхөн тэжээвэр нохойнд спей хийгээд, үржүүлэх бол тусгай зөвшөөрөл авч хяналттай байлгаж төрсөн зулзагуудыг бүртгэлжүүлж байх гм хяналт өндөртэй бвал. бас олон нийтийн зам дээр том нохойгоо уяагүй салхилуулаад явж бдаг хүмүүс ч сэлбэ хотхоны хажуугаар яв

Avatar

Зочин 2023-03-30 64.119.23.178

явж л бдаг. манай нохой хүнрүү дайрахгүй гэх мэт юм ярьж хүмүүсийг тайван явуулахгүй айдас болгоомжлолд автуулж бдаг. амар тайван гудмаар алхаж ч болохгүй тэр нохой нь найрсаг эсэхийг хажуугаар нь уруулах эсэхээ мэдэхгүй өөрийн биеэ зольж өгөөш болгож эрсдэл үүрэн байж хажуугаар нь өнгөрөхдөө ёох урахгүй өнгөрлөө.. гэж баярлаж санаа амран алхах настай эгч, тааваараа гүйж чадахгүй болгоомжтой тэрүүхэн тэндээ тоглох хүүхдүүд талбайг нь эзэгнэх том овчаркнуудыг хараад үнэхээр өрөвдмөөр санагдж бла

Avatar

Зочин 2023-03-30 64.119.23.178

сансарт туннел дээр хүний зам дээр том нохойгоо уяагүй сул байлгаж байхаар нь нохойгоо уяач гэтэл манай нохой хүнрүү дайрахгүй нийгэмшсэн нохой гэж өмөөрөөд уях царайгүй зам хаан нохойгоо салхилуулдаг хүмүүстэй газарт камержуулж иймэрхүү хот доторхи зөрчилыг харж хянаж хариуцдаг хүмүүстэй болж, зөрчилд арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. тэрний нохой урах эсэхийг өөрийн биеэ гаргуунд гаргаж хажуугаар нь явж шалгах ёстой юу. хүмүүсийг айдаст автуулахгүй амар тайван алхах эрхийг иймэрхүү хүмүүс л

Avatar

Зочин 2023-03-30 64.119.23.178

хүмүүсийн стресстэй амьдралд нэг стресс нэмж амар тайван алхах эрхийг нь зөрчих ямар хэрэг бдаг бнаа? далд ууртай уцаартай орчин л бүрдэнэ биз

Avatar

Зочин 2023-03-30 66.181.191.39

Нохойныхоо араншинг та мэддэг байж болноо, харин хажуугаар нь өнгөрөх хүн бүрийн араншинг та мэдэх үү? Тэдний зүгээс айдаст автахад л үнэр ялгарч ноходын араатанлаг чанарыг өдөөж гэнэтийн эрсдэл үүсдэг юм. Иймд ямар ч сайн нохойг гадуур хошуувчтай авч явах нь зүйтэй.

Avatar

БГД иргэн. 2023-03-30 66.181.179.161

БГД нэлээд ажил хийгдэж амжилттай явж бгааг иргэд харж л бна.яагаад ингээд байдаг юм болоо.1 хатгагч хор найруулаад өө сэв хайгаад суудлыг нь булаах санаатай байдаг юм боловуу.бүү мэдээ одоо тэгээд огцроод яах юм бүх юм гоё болох юмуу эсвэл бүр дордож хөл толгойгүй болж улс гүрэн мөхөхийн зам руу явах юмуу….

Avatar

Зочин 2023-03-30 202.9.40.214

Батганы сүүлнүүдээ зайлуул

Avatar

зочин 2023-03-30 192.82.82.254

Үнэндээ энэ улсад болж байгаа юм бна уу Хэцүүдэж бна даа

Avatar

Зочини 2023-03-30 66.181.186.58

Ойлгомжтой нийслэлчууд Сумьяабузараас салахыг хусэж байна, угаасаа еер арга байхгуй болсон байх аа

Avatar

зочин 2023-03-30 66.181.178.251

Авлигач агентлагийн дарганцар цүнх баригчдаа огцруулаач сумтбузараа чадахгүй бол өөрөө хамт зайлах цаг болж

Avatar

Хануулын даргаа солиорой 2023-03-30 66.181.186.28

ХАНУУЛын засаг даргаа солиорой.
Ах дүү нутаг усныхаагаа дүүргээд
Увс аймаг шиг болсон байна.
18р хорооны засаг дарга гэнэ үү байнга согтуу бичиг үсэг ч тайлагдаагүй Хурдын борлуулалт хийж байсан хөдөөний гараа зайлуулаач

Avatar

зочин 2023-03-30 202.131.245.69

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тэр тусмаа хажуудаа байгаа орон сууц, байгууллагын хогийг шуурхай татан зайлуулж чадахгүй, тухайн хог үүсгэсэн хүмүүстээ арга хэмжээ авч удирдаж чаддагүй Баянгол дүүргийн Засаг дарга, түүний удирдлагд байдаг хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Шагдарсүрэн, Ганбаатар дарга нарын үед л энэ дүүрэг цэвэрхэн ажилсаг байсан даа.

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-03-30 202.21.107.4

Тушаал гаргаж…эсвэл захирамж гаргадаг хүн нь томилдог баймаар юм өө.. Харин .ИТХ нь нэг өдөр хоол идээд л цуглаад явдаг хэдэн хүн байдаг ш дээ.. Энэ дэмий хоол идээд тардаг хүмүүсийг тараавал таарна аа… Ихэнх дээ ДҮҮРЭГ ..Нийслэлийн …хорооны ажилд саад ..тотгор …чөдөр тушаа болдог 3 жил болоод эзэнгүй ор сурагүй алга болдог хүмүүсийн үгээр явна гэж яах юм бэ…Харин НИТХ төсвийг нь хасах …Байранд нь Ясли хүүхдүүд байлгавал сайн буян болно оо

Avatar

Зочин 2023-03-30 122.201.31.35

Толгой нь ямар байна, б**с нь яг адилхан тийм л байна дөө. Бүүр дээрээс нь хар

Avatar

Зочин 2023-03-30 122.201.31.35

УБ хотыг ядаж дээд сургууль төгссөн хүнээр удирдуулах юмсан. Энэ тэнэг бөхийг спортын ордонд дасгалжуулагчаар явуулах хэрэгтэй. Эсвэл 5 толгойд шахмал нүүрсний ачигчаар явуулж болно.

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.39

баянзүрхийн даргийг огцруулах хэрэгтэй юу ч хийдгүй камер барисан худлаа гар бдаг хог новшиндоо дарагдсан газар шүү

Avatar

Зочин 2023-03-30 103.57.92.48

Энэ засгийн газар бүтнэарээ огцрох ерөөл өргөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж