Ши Жиньпинийг Украинд айлчлахыг урив | News.MN

Ши Жиньпинийг Украинд айлчлахыг урив

Ши Жиньпинийг Украинд айлчлахыг урив

Ши Жиньпинийг Украинд айлчлахыг урив

Украины ерөнхийлөгч Зеленский "Associated Press" агентлагт ярилцлага өгөх үеэрээ Хятадын дарга Ши Жиньпинийг Киевт айлчлахыг урьжээ. "Бид түүнийг хүлээж авахад бэлэн байна" гэж тэр хэлсэн. Зеленский Сумы мужаас Киев рүү явах замдаа галт тэрэг дотор ярилцлага өгсөн. "Associated Press" агентлаг нь дайн эхэлснээс хойш Зеленскийтэй хамт олон удаа аялсан хэвлэл мэдээллийн байгууллага юм.

Орос, Украины дайн эхэлснээс хойш Ши Жиньпин дарга Зеленскийтэй нэг ч удаа холбогдоогүй. Гэхдээ өнгөрсөн сард Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөөг танилцуулсан билээ. Ши Жиньпин, Путин нарын Москва дахь уулзалтын үеэр уг төлөвлөгөөг танилцуулсан боловч дайныг зогсоох тухай тодорхой шийдэлд хүрээгүй.

Хятадын талаас танилцуулсан төлөвлөгөөг АНУ сайшаахгүй байна. Гал зогсоох нь Оросын армид хугацаа хожих боломж олгоно гэж тэд үзжээ. Харин ерөнхийлөгч Зеленский Хятадын дипломат оролцоог сайшаасан ч орос цэргүүд Украины нутаг дэвсгэрээс гарсан цагт л энх тайвныг тогтоох асуудлыг авч үзнэ гэсэн байна.

Эх сурвалж: CHANNEL NEWS RUSSIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.127

ҮНЭХЭЭР САЙН ДИПЛОМАТЧ ЮМАА. БҮХ БОЛОМЖ АРГА БҮРИЙГ ХАЙСААР БНА. ЭХ ОРОНЧ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ. ШИ ХЭЛЖ БАЙГАА ШИГЭЭ ЭНХИЙН ТӨЛӨӨ ЗУУЧЛАХЫГ ХҮСЧ БГАА БОЛ ОЧИХ Л ЕСТОЙ. ҮГҮЙ БОЛ ЗҮГЭЭР Л ЖҮЖИЖ БГАА НЬ ИЛ БОЛНО.

Avatar

Зочин 2023-03-30 64.119.18.227

Тэрбээр бас ярилцлагадаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг эх орондоо урьж байгааг мэдэгджээ.

“Бид түүнийг хүлээж авахад бэлэн байна. Би түүнтэй ярилцмаар байна. Дайн эхлэхээс өмнө бид холбоотой байсан. Харин сүүлийн жил гаруй хугацаанд ганц ч удаа холбоо барьж чадсангүй” гэж Зеленский ярьсан байна.

Өчигдөр сэтгүүлчид Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинээс урилгыг хүлээж авах боломжтой эсэхийг асуухад “энэ талаар өгөх мэдээлэл одоогоор алга” гэж хариулжээ.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.181.27

Монголын коммунистууд троолдсон бна !

Avatar

zochin 2023-03-30 64.119.17.71

shi ene mangar batsaantai tooj haritsahuu

Avatar

Зочин 2023-03-30 64.119.27.165

ши дарга ногооноотой уулзахгүй,ярихгүй,цаад эзэн ануустай л харьцана гээд тодорхой хэлээд л байгаа шдээ,яршигтай амьтан бэ,ногооноо өөрийгөө хэн бодоод байгаан,хяятад япон шиг ануусын колони биш гэдгээ харуулж байгаа нь тэр

Avatar

Зочин 2023-03-30 43.228.130.63

yag ochij haragdaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж