УИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв | News.MN

УИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

LiveУИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

16 : 42
2023-3-30

"Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог хангах өргөн утгаар харсан нь зөв"

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн) анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уншиж танилцууллаа. Анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэх саналын томъёоллоор санал хурааж, дэгийн дагуу хуулийн төслүүдийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд буцаав. 

Үргэлжлүүлэн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төслийн талаарх УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын М.Оюунчимэг тус тус уншиж танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх санаачлага гаргаад, хуулийн төсөл оруулж ирж байгааг сайшааж байна. Би арай өөр талаас нь, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог хангах гэсэн өргөн утгаар нь харсан нь зөв болов уу гэж саналаа хэлсэн. Энэ талаас ажлын хэсэг юу гэж үзсэн бэ? Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, аж ахуй эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь албан секторт хөдөлмөр эрхэлдэг. Энэ хууль батлагдсанаар албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ? Тэдгээрт ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хоёрдугаарт, энэ хуулинд эмэгтэйчүүдийн үнэлэгдээгүй хөдөлмөрийг яаж үнэлэх тухай асуудал яригдахгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ: 

-Хуулийн төслийг өргөн харъя гэдэг саналыг хэлж байсан. Хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл ажлын хэсгийн түвшинд асуудлыг харъя. Хууль боловсруулахдаа энэ асуудлыг бодоогүй биш бодсон, санаагүй биш санасан. Гол нь таны хэлээд байгаа албан бус сектор буюу хувиараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээ хоршоолол болгож, бизнесээ өргөжүүлэх, нөгөө талаас албан бус бизнесийг албан болгож, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих төрийн бодлогод оруулахыг зорьж байна.  

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Хуулийн төслийн дэмжиж байна. Монгол Улсад аж ахуйн нэгж эрхэлж буй хэчнээн эмэгтэй байдаг тухай судалгаа, тоо баримт байдаг уу?  Миний хувьд эмзэглэж явдаг асуудал, 2005 онд даавуун болон сүлжмэл эдлэлийн гааль, НӨАТ-ыг чөлөөлж байсан. Тэр үед оёдолчдын тоо 30, 40 мянга давсан. Эргээд гааль, НӨАТ-тай болсон, оёдолчдын тоо 3800 хүртэл буурсан. НӨАТ-аас чөлөөлөх ёстой юм байна, 30 мянган оёдолчинтой болоод гадаадын оёод байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо оёх бололцоо боломж байна гэж бодож байна. Энэ дээр юу гэж бодож байна вэ? Сая манай байнгын хороонд оёдлын холбоод хоёр ч томоохон албан бичиг өгсөн байна лээ. Ерөөсөө гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж өгөөч ээ, ингэвэл дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар байна. Бүх төрлийн хувцас дотооддоо оёод гадагшаа гаргах бололцоо байна гэж. Ялангуяа Япон, Солонгос зэрэг улс "Бид Хятадаас хамааралгүй болмоор байна" гэж санал тавьсан байна. Энэ талаар ямар бодолтой явна вэ? 

-Ажлын хэсгийн гишүүн: 

-Монгол Улсын хэмжээнд нийт 147 мянган аж ахуйн нэгжийн зөвхөн захирлынх нь тоогоор авч үзвэл 37 хувь нь эмэгтэй байна. Гэвч энэ нь эзэмшигч, өмчлөгч нь биш. Бид энэ хуулийн төслийг хүйсээр ангилсан өгөгдөл гэдгийг Монгол Улсын түвшинд бий болгохыг зорьж байгаа юм. Мөн тогтвортой хөгжлийн зорилгоо Монгол Улс тайлагнаж байж үүрэг НҮБ-ын өмнө хүлээсэн байдаг. Нэгд, бид өгөгдөлтэй болъё. Үүний тулд хамрах хүрээгээ ойлгох ёстой. Хэдэн хувийг өмчилж байвал эмэгтэй бизнес эрхлэгч гэж тодорхойлох вэ гэдэг ойлголт нь бидний хамрах хүрээг тодруулаад өгчихнө гэж ойлгож байгаа юм. Гааль, НӨАТ-ын тухайд та бүхэнд ямар боломж байдаг вэ? Бидний хувьд энэ талаар хуулийн төсөлдөө оруулахыг маш таатай хүлээн авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН: 

-Хуулийн төслийг дэмжиж байна. Ийм хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн гишүүддээ баярлалаа. Хөдөө орон нутагт хамтарч хоршоо байгуулан ажиллаж буй эмэгтэйчүүд олон байна. Ялангуяа манай аймагт. Гэхдээ нэг л явж өгдөггүй амьдралын бэрхшээл олон байна. Застав дээр эмэгтэйчүүд нэг хоёроороо нийлж, жимс ногоо тарьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч зах зээл дээр борлуулж чаддаггүй. Үйлдвэрлэлээ өргөжүүлье гэхээр барьцаа, эргэлтийн хөрөнгө байхгүй. Үндсэндээ орхигдсон, бүсгүйчүүдийн минь төлөөлөл тэнд байгаа шүү. Хилчин эмэгтэйчүүдийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгайлан оруулж, төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх зүйл заалтыг оруулж өгөөч гэж хууль санаачлагчдаас хүсч байна. Энэ бол цорын ганц онцлогтой нэгж шүү. Өөр хаана ч ийм онцлог байхгүй. 

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ: 

-Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой асуудал анхаарал тавьж, ач холбогдол өгч буй гишүүддээ үнэхээр талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар үнэхээр манлайлж байгаа. Анх хуулийн төсөл өргөн барихаас эхлээд дэлхий нийтийн жишгийн  талаар санаа өгч, хуулийн төсөлд санаа оноогоо оруулсан юм. Парламентын тэргүүн дэмжиж байна гэдэг Монгол төрийн хамгийн том дэмжлэг гэж бодож байна.

Хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцэгдэн батлагдвал энд том, жижиг бизнес эрхлэгч гэх ямар нэгэн ялгаа байхгүй бүх эмэгтэйчүүд хамрагдана. Тухайлбал, таны хэлээд байгаа гэрийнхээ хүрээнд ногоо тарьж, жимсний чанамал хийгээд, яаж борлуулахаа мэдэхгүй, зах зээлээ олохгүй байгаа эмэгтэйчүүдээ хоршоолох, улмаар компани байгуулах боломжийг нь нээх гэж л энэ хуулийн төслийг санаачилсан юм. 

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 27 гишүүн дэмжиж, 67.5 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16 : 20
2023-3-30

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээв

Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ. 

Ингэснээр УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний хэрэгт нэр холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан юм. 

 

15 : 43
2023-3-30

УИХ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хурааж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураах ажиллагаа эхэлжээ. Саналыг нууцаар авч буй юм. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу саналыг цаасаар авч буй аж. 

Тус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн оролцож байна. 

Сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн ч завсарлагагүйгээр, хаалттай горимоор үргэлжилж байна. 

13 : 23
2023-3-30

УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 65 гишүүнтэй хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ цаг мөчид хаалттай горимоор үргэлжилж, нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэж байна. 

Хаалттай хуралдаанд 65 гишүүн оролцож буй аж. Энэ асуудлыг хэлэлцэн, санал хураахад ирц өндөр байх шаардлагатай. УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан ч прокуророос ирүүлсэн бичиг нь нууцын зэрэглэлтэй байгаагаас хаалттай горимоор хийх шаардлага үүссэн юм. 

10 : 34
2023-3-30

"Нууцын зэрэг"-тэй тул хаалттай хэлэлцэнэ гэв

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэхээр товлоод буй юм. Гишүүдээс асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа "нууцын зэрэглэлтэй" ирүүлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо бий эсэхийг тодрууллаа. 

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12-ын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын 22-ын 2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хэлэлцэнэ гэж хуульчилсан. Хэлэлцэх асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу "нууцын зэрэг"-тэй орж ирсэн" гэлээ.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.  

10 : 02
2023-3-30

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.15 цаг эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүхийн нэр хүнд унасныг онцлон тэмдэглээд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргав.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээс гэм буруутай нь эцэслэгдэн тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутайд тооцох ёсгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр УИХ дээр зарладаг, хэд хоноод нэр нь солигдож орж ирдэг муу жишиг тогтоод байна. Хуулийн байгууллагын нэр хүнд уначихлаа гэж дүгнэж байна" гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн 49.2-т шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг сануулав. Тэрбээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэхэд тамгын газраас хариу өгөхийг хэллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг соёрхон батлах тухай саналын томъёоллоор санал хурааж, 41 гишүүн дэмжиж, эцэслэн баталлаа. 

Үргэлжлүүлэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан)-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төслийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцуулав. Гишүүдийн саналаар хуулийн төслүүдийг хүчингүйд тооцлоо. 

08 : 46
2023-3-30

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.03.30/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. 

Мөн УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод шөнө дөл болтол хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Хэрэв Цогт хун тайж амьд байсан бол ... 2023-03-30 64.119.16.237

Хэрэв ЦОГТ ХУНТАЙЖ амьд байсан бол "Ардын нам, Ардчилсан нам хоёрын ахуй биеийн нэр нь өөр боловч АВЧ ИДЭХИЙН ХҮСЛЭН АГААР НЭГЭН БУЙ" гэж хэлэх байсан биз.ДААНЧ ХЭЛЭХ ҮГ АЛГАДАА.ХҮНИЙ ШУНАЛ ХЯЗГААРГҮЙ БОЛОХООР ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ.МАНАЙ ТӨР ХЯНАЛТГҮЙ БОЛЧИХСОНЫ ГАЙ ЭНЭ ДЭЭ. ЦААШИД ХЯНАЛТЫН НАЙДВАРТАЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХГҮЙ БОЛ ИЙМ БУСАРМАГ ЯВДЛУУД БАЙСААР Л БАЙХ БОЛНО ДОО.

Avatar

зочин 2023-03-30 43.228.128.90

МАН хан хулгайч луйварчдаа хамгаалж хаацаалахаа болимоор юмаа ард түмэн ахиж энэ намыг УИХ д гаргахгүй байх хэрэгтэй

Avatar

WX; 2023-03-30 132.194.33.145

– osINDN+ard? @@Y-#?

Avatar

Зочин 2023-03-30 192.82.67.135

44 их наядын хулгайч нарын тоо 30, 40 гишүүн оролцсон байтал 2 гишүүнээр туг тахихгүй шүү. 20 их хурлын гишүүнийг шоронд хийж байж улс төр эрүүлжинэ. Хулгайч нараа монголын төрөөс зайлцгаа, шорондоо суу.

Avatar

Зочин 2023-03-30 188.162.254.109

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

С 2023-03-30 103.212.119.41

Сү Батболд, ЭлбэгдорожБаярцогтМ, Энхболдд, Багабанд,Баттулга, Эрдэнэ, гэх, мэт
, том, луйварчин, нар, ялгүй, яваад, болоод, байдаг, ямар, учиртай, юм, вэ

Avatar

zochin 2023-03-30 139.5.217.180

Хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа бол юу шалгуулах гээд байгаа үндэслэлээ сайн гаргаад зохих хууль хяналтын байгууллагад асуудлаа тавьж шалгуулал даа, Энгэж чадахгүй бол бусдыг нийгмийн өмч идэж ууж завшсан луйварч хулгайч болгон нэр усыг нь дуудаж хэвлэлээр гүтгэж доромжлоод хэрэггүй, Ялангуяа сөрөг намын зарим хүмүүсийн зүгээс энэ мэт бусдын нэр төрд халдах нийгмийг хуурах төөрөгдүүлэх, буруу ойлголт өгөхийг хичээх явдал ариа дэндэж байна

Avatar

0000 2023-03-30 103.212.119.41

Их, хуралд, нуугдаж, байгаа, нуугдаж, байсан, гэмэт, хэрэгтэн, НАРЫГ, хамгийн, сайн, мэдэж,, ХАР, дэвтэр, хүртэл, хөтөлж, дээлээ, нөмрөх ЙГ, НЬ, сануулаж, сүрдүүлж, байсан Цнямдорож, одоо,
дээлээ, нөмрөх, хулгайч, нарыг, нэрлэх, болоогүй, юуНэрлэхгүй, бол, гэмэт, хэрэгтэн, мэдсээр, байж, нуусан, хэрэгтэн, болно, шүүх, үүнд, анхаарч, ЦНямдорожийг, ДУУДАЖ, байцаах гүй, өнөөг, хүрдэг
ямар, учир, байна, аа

Avatar

Овоо ш дээ 2023-03-30 192.82.69.120

Бат-Эрдэнэ бол хамгийн их луйвар хийсэн нөхөр дөө. Энэ УИХ нэг удаа ч гэсэн шударга байж чадлаа

Avatar

Зочин 2023-03-30 202.9.46.248

Их ханатай шийдсэн байна шүү.

Avatar

Зочин 2023-03-30 64.119.21.236

ердөө хоёрхон дээр тунаж хоцорсон уу бусад нь хуурай мултарсан уу бохир улс төрчдийн сенсацитай жүжиг гэж энэ л байх даа

Avatar

Зочин 2023-03-30 66.181.186.136

Энэ Т.Аюурсайхан чинь Шадар сайд байсан Ө.Энхтүвшинг ЗӨВ ЗӨНӨ гэж дайраад байсан нахөр үү дээ

Avatar

Монголын эмгэнэл 2023-03-30 64.119.17.64

УИХ ийн гишүүн Наранбаатар шиг асуудалтай улс төрч нар Монголоор олон Хөгжилийн банк ЖДУ Тариалан эрхэлтийн Б зээлийн сан холбогдсон нэрс сонсголыг харж байхад тодорхой.Үнэн гэвэл төрийн албан хаагчийн цалингаар ийм тансаг амьдрах боломжгүй тул асуудал байгаа. Компани болохоор хэт бага хүүтэй зээл аваад мөнгө хүүлдэг

Avatar

Зочин 2023-03-30 202.9.46.48

Оюунердене чи чадахгуй юм байнө

Avatar

zoshin 2023-03-30 139.5.217.180

Оюунэрдэнэ чадаж байна,Чадна, Ёс суртахуунтай, АН-ын увайгүй үл бүтэх нөхдүүд шиг худал жүжиглэж бусдыг хуурахгүй, нийгэмд хэрэгтэй ашигтай зүйл хийх гэж чадлаараа зүтгэж байна, Харин та нар бусдыг гүтгэх доромжлох нэр төрийг нь унагах улс оронд гай гамшиг тарих хар муу санаа гаргахаас өөр зүйл алга

Avatar

Зочин 2023-03-30 139.5.217.180

Аюурсайхныг ч Энхбаяр шиг худал гүтгэж үндэслэлгүй шахуу хүчээр хэрэг хүлээлгэж шоронд хийж магадгүй л хүмүүс шүү,

Avatar

Зочин 2023-03-30 103.212.119.41

You ft

Avatar

оюуг 2023-03-30 139.5.216.63

би өм/говийн хүн. наранбаатар бол батэрдэнээс дутахгүй хулгайч. төсвийн мөнгийг цогжавхлан гэдэг дэлгүүрээр тэр бум тэр бумаар нь угаасан. нүүрс хуялай хийсэн уурхай хууль бусаар авсан. ийм байхад авч 'үдэх нь үнэн буруу

Avatar

Зочин 2023-03-30 202.9.46.248

ЧИ ч дээ худлаа улихаас хэтрэхгүй хог болтой

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.60

Зөө зө… Монголын шүүх ч яахав , гүжирдээд л шоронн явуулчихнл дөө..

Avatar

Зочин 2023-03-30 213.34.107.164

ZUGEER L JUJIG.JINHENE HULGAICH NI MAN GEED TSADDAGGUI HAR MANGAS BAIGAA. MAN-IIG USTGAH HEREGTEI.OYUK ERGUU PUTINTEI UULZAAD OROOSON TOMSOGOO BAZUULCHAAD IRSENTUUND OORIIN TOLGOI GEJ BAIHGUI.ZUGEER L HUUHELDEI DENDUU DOOGUUR TOVSHINII HUN.NYANBAATAR BAS .2 UULAA BRIGADIIN DARGIIN L HEMJEENII GARUUD..YVAANDAA ENE 2 NOGOON MALGAITAN BOLJ OROS DAALGAVARAAR MONGOLCHUUDIIG HYADAH AYULTAI HUMUUS. MANAI HUUCHIN NOGOON MALGAITNUUDIIG MASH TOD SANAGDUULDAG ULS.

Avatar

Зочин 2023-03-30 146.70.109.42

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар үйлдлүүд, нялуурхах яриагхх зогсоо хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН

ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ

Avatar

ХУУЛЬЧ 2023-03-30 202.179.25.184

ТЭР ХОЁРЫН ДЭРГЭД НАРАНБААТАР ЖИЖИГХЭН ЗАГАС МЭТ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ЯРИАНААС ХАРАГДААД БАЙСАН ЮМ .,,,ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ОНОВЧТОЙ ШИЙДЭЖ ГЭЖ ОЙЛГОВ,,,,,, МАРГААШНААС НАРАН БААТАРТ гомдогсод өш хозон санагчид сэтгүүлчидэд захиага мөнгөө өгөөд ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ӨШӨӨ АВАЛТ БӨМБӨГДӨЛТ ЭХЛЭНЭ ДЭЭ ,,,, .

Avatar

Зочин 2023-03-30 66.181.180.62

Хамгийн илэрхий нүүрсчин Аюурсайхан өөрийн саналаар чөлөөлөгдөх гэж байхад АН-н нэг гишүүнийг ганзагалаад л аваад явлаа. Энэ янзаар МАН-н 10 нүүрсчин үлдсэн 10-г нь чирч явна гэж зүтгэх нь л дээ.

Avatar

Zochin 2023-03-30 66.181.161.248

Зөв шийджээ. Наранбаатар ч тийм муу Засаг байгаагүй шүү. Ажил хийж байгаа компаниудыг ямар ч байсан үймүүлдэггүй л байсан.

Avatar

Зочин 2023-03-30 192.82.67.135

Хулгайч бол хамгийн муу хүн мөн. Хулгайчийг шоронд суулгах шаардлагатай.

Avatar

Зочин 2023-03-30 37.65.162.58

СҮ мэтийн том хулгайчдын нэрс хаачиваа

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.35

БАРИАНЫ ГАЗАР ч ирлээ дээ , АЖНАЙ түрүүлж МАН АЙРГИЙН " ТАВ " ч үгүй үлдэнэ вий …
Шалгарсан манлай МА\х \Н мандтугай ….

Avatar

Улс орон чинь сүйрлээ, одоо босцгоо 2023-03-30 192.82.69.120

Хулгайчууд аа авч үлдэх юм бол ард түмэн босцгоо. Одоо дулаан болж байна. Монгол орон чинь энэ хэдэн хулгайч нарт цөлмүүлж дууслаа.

Avatar

ЗОЧИН 2023-03-30 202.70.44.46

Хулгайчуудаасаа сална шүү, цаашдаа ингэж амьдарч чадахгүй, Одоо боллоо.

Avatar

Зочин 2023-03-30 103.242.47.42

Хулгайч нараа хамгаалж үлдвэл энэ УИХ-г АН, МАН-ыг ард түмэн тараах хэрэгтэй. 30 жил тэвчлээ одоо болно. хулгайч нар хууль баталж түүнийг нь жирийн иргэд дагаж амьдарч байгаа нь феодалын нийгэмд л байх асуудал.

Avatar

Зочин 2023-03-30 103.26.194.155

МАНАНТӨХ ГЭЭД Л БАЙНА ДАА АНЫХАН

Avatar

Зочин 2023-03-30 103.229.121.164

Sanaliig yag demjij haragdaach

Avatar

Зочин 2023-03-30 66.181.161.22

Хэрэв аливаа хулгайн талаар шилийн сайн эрс хэлэлцэж буй бол хаалттай явуулах нь зөв.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.160.35

УИХ хаалттай чуулж – нууц асуудал хэлэлцэнэ гэнэ . Ив ил ХУЛГАЙГ нув нууц хэлэлцэнэ гэж юуг ойлгохов ?? Монгол Улсын Ерөнхийлөгч У . Хүрэлсүх : – " Танар бүгдээрээ ХУЛГАЙЧИД " гээд албан ёсоор зарлачихсан байдаг . Тэгэхээр юу НУУЦ байхав …??? Олон нийт : – түдгэлзэж байгаа гурван хулгайч ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨР ИЙН \ ҮАБЗ ба офтек гэрээ гэгчийг \ АСУУДЛЫГ л хөндөх нь гэж ойлгож байна – ЭЭ БУРХААН , БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД ….

Avatar

zochin 2023-03-30 139.5.217.180

Монголын хамгийн шилдэг шалгарсан хулгайчууд бол АН-ын хулгайч луйварчид, Монголын бүх хөрөнгө нийгмийнх байхад 1990 онд шүлсээ гоожуулж гараа дүрснээс хойш даруй 30 гаруй жил тасралтгүй цусалж цүдийж байна Хууль хүчнийхнийг хүртэл бүр өөрийн гарт оруулж, хэнд ч дийлдэхгүй болж байгаад нийгмийн өмч идэж ууж байсан гэж иргэд бараг бүгд л ярьцгаадаг, Харин одоо л элдэв гаж зүйл багасан хууль журмаа чанд мөрдөх тал рүү явж байна,

Avatar

Зочин 2023-03-30 43.228.130.63

neg l ih haalttai huraldsn hulgaich nar! neeltei huraldaach novshnuudaa

Avatar

Зочин 2023-03-30 202.179.15.71

Улс орноо тонон дээрэмдсэн нөхдүүдээс одоо салахгүй бол хойшид улам хүндрэнэ.Прокурорын оруулж ирсэн саналыг хүлээж авах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-03-30 192.82.82.163

ХУЛГАЙЧ НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ЗОГСООЖ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЭД НАРААР ГАЛ УНТРААЖ ХУЛГАЙЧ НАРЫН БООЛЧЛОЛЫН ТОГТОЛЦООГ АВАРЧ ҮЛДЭХ САНААРХАЛЫГ НЬ ТАСЛАН ЗОГСООЖ, МАШ ТОМ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН АЖИГЛААД СУУЖ БАЙНА. ХУУРАХ ГЭЖ ОРОЛДВОЛ ТҮРХЭРЭЭД БОСНО. ТЭР ҮЕД ТА НАР ЮУ ГЭЖ ГОНГИНОСОН Ч НЭМЭРГҮЙ БАЙХ БОЛНО

Avatar

555 2023-03-30 103.212.116.157

Бүрэн эрхийг нь УИХ-аар түтгэлзүүлэнгүүд Прокурор шууд гавлаад аваад явах хэрэгтэй дээ… Бусад гишүүдэд нь МАШ ТОМ СУРГАМЖ болно.

Avatar

Зочин 2023-03-30 202.131.242.132

Cazinogiin hergeer erkhee hasuulsan 3 gishuuniig ordnoos shuud Gants hudag achaad avaad yavj bj bilee. Odoo ch guril boljee.

Avatar

Copo 2023-03-30 202.126.88.169

Хулгайч, дээрэмчин, хүчиндэгч, худалч эдгээр эрүүгийн элементүүдийг шууд л цавчаад хаях ёстой атал ямар их шат дамжилагаар хамгаалагддаг, сонин эрүүгийн элементүүд вэ? Төрд эдгээр нийгмийн хог шаар шавхаруу, бузар новшнууд гарсан бол цэвэрштэл 200 жил болох, тэр хугацаанд Монголын ард түмний яс бол цайж чардайх болоод байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж