Ньюс хөтөч: "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ болно

Ньюс хөтөч: "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ болно

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.


08.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Стандарт хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна.

09.00-12.00 цагт: Төрийн ордондДэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамнаас хот хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна.

09.30-11.30 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцож, хэвлэлийнхэнтэй уулзана.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10.30 цагт: Улаанбаатар хотын гаалийн газарт "Цахим гааль" өдөрлөг болно.
11.00 цагт: Ардчилсан намын байранд (Төв шуудангийн урд талд байрлах) тус намаас 3300 оюутан залуучуудыг хамруулсан "Боловсролоороо гоёцгооё" хөтөлбөрийг танилцуулна. Уг хөтөлбөрөөр 33 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулна.

11.40 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын тухай хийсэн шинэ уран бүтээлийн талаар Улсын төв III эмнэлгээс мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Ардчилсан намын төв байр /Шонхор тауэр/-нд тус намаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж