Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах олон улсын тэмцээн болон олимпод Орос, Беларусийн тамирчдыг оруулах төлөвлөгөөтэй байна. Тэрбээр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гурван өдрийн хуралдааны эхний өдөр ярихдаа “Юуны өмнө хамгийн чухал, өөрчлөгдсөн зүйл бол Орос, Беларусийн паспорттой тамирчдыг тэмцээн, олон улсын уралдаанд оролцуулах явдал юм” гэжээ. Гол нь Украинтай эв санааны нэгдэлтэй байхын сацуу Орос, Беларусийн тамирчдын эрх ашгийг анхаарах хэрэгтэй гэж ОУОХ үзэж байгаа аж. Талбайн теннис, дугуйн спорт, ширээний теннис, шайбтай хоккей, гандбол, хөлбөмбөгийн тэмцээн, лигүүдэд дээрх хоёр улсын тамирчдыг чөлөөтэй оролцуулж байгаа билээ.
Гэхдээ энэ удаагийн хуралдаанаар Орос, Беларусийн тамирчдыг ирэх 2024 оны Парисын олимпод оролцуулах эсэх талаар хэлэлцэхгүй гэнэ.
Хуралдаан болохын өмнө 300 гаруй туялзуур сэлэмний тамирчид ОУОХ руу хандан захидал илгээн Орос, Беларусийн тамирчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардаж, олимп, олон улсын тэмцээнд оруулах нь алдаа байх болно гэж сануулжээ. Тэдний захидалд “Оросын түрэмгийлэл нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа төдийгүй энх тайван, хүн төрөлхтний эв найртай хөгжил, хүний нэр төр, хүний эрхийг хүндэтгэх зэрэг олимпизмын үндсэн үнэт зүйлсийг зөрчиж байна" гэжээ.
Одоогоор дэлхийн 30 гаруй улс Орос, Беларусийн тамирчдыг олимпод оруулахыг эсэргүүцэж байна. Тухайлбал, АНУ, Их Британи, Канада болон Европын холбооны ихэнхи улсууд байгаа аж. ОУОХ-ны зүгээс Орос, Беларусийн тамирчдыг дундын төвийн сахисан дундын тамирчдын статустай, цагаан туган дор олимпод оролцуулах хүсэлтэй байна.
Зөнч 2023-03-30 192.82.78.104
за за та нарыг хүүхэд хөгшид хядсан цусан гартантай, уралдах нь бүү хэл нэг ширээнд суулгаад хоол идүүлбэл зүгээр юм биз дээ. Үгээ олж тэнэгтэцгээ,гэхдээ ихэнх нь орос троллууд л болохоор бархирч л бай,усан тэнэгүүд ээ
Зочин 2023-03-30 139.5.217.180
ОХУ-ыг устгах барууны том хөрөнгөтнүүдийн бодлогын нэг хэсэг нь спортын томоохон тэмцээн уралдаанд энэ орныг оролцуулахгүй хавчин гадуурхаж байгаа явдал, Олон улсын чанартай байгууллагууд барууны түрэмгий хүчний гарт базуулсаны шинж, Баруун дэлхийг ганцаар ноёрхох хүслийн нь нэг илрэл, Гэвч энэ удаан үргэлжилж чадахгүй биз, Хэн ч бусдад дарлуулж доромжлуулж амьдрахыг хүсэхгүй
Зочин 2023-03-30 202.179.26.52
мөддөө бүтэхгүй ээ
zochin 2023-03-30 174.95.176.72
Спортыг улс төртэй xутгаж Оросын xөл бөмбөгчдийг алсан даа, Орос сайн байсан өөртөө гоол xийж Xорват зооноос гарсан Польшийг бол арчаад л дэлxийн аваргад ороx байсан !!!
Зочин 2023-03-30 66.181.182.186
Орос дайнаа зогсоовол спортод тавтай морил
Зочин 2023-03-30 139.5.217.180
Оросууд дайн өдөөгөөгүй ,Гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалж байна, Хэний ч өмнө бөхийхгүй
ЗОЧИН 2023-03-30 202.9.46.143
Олон улсын олимпийн хороо спортыг улс төржүүлдэгээ зогсоох ёстой…………..
Зочин 2023-03-30 66.181.186.58
Энэ Томас Бах гэдэг нехер оросуудаас хахууль авсан байх аа, солих л хэрэгтэй болж байх шиг, негее хелбембегийн Блаттер шиг юм болох нь дээ
Зочин 2023-03-30 202.9.40.18
Оросын тамирчид гол өрсөлдөгч учир айж байна. Спортод улс төржи болохгүй гэсэн харт байдаг биш билүү. Гэтэл тамирчин хүмүүс ийм юм яртх нь ёс зүйд нь нийцэхгүй.
Зочин 2023-03-30 64.119.27.165
олимпын үзэл санаа огт өөр шдээ.грект дайтагч талууд дайнаа зогсоож байгаад шударгаар тэмцээнээ хийж дуусгаад дахиад байлддаг байсан гэжуугаа,ёстой эр хүн шиг,олимпод оролцуулахгүй гээд байгаа нь хүчтэй өрсөлдөгчөө шударга бусаар замаас зайлуулах л юм шүү дээ,энэ нь саяны японд болсон уран гулгалтаар тод харагдлаа,насандаа 3А,квад гэгддэг ультра си гэх элементүүдийг хийж үзээгүй сакамото дэлхийн 2 удаагийн аварга гээд боддоо ичмээр л юм боллоо,бөгсөөрөө мөсөн дээр унаад бүжгийнаварга инээдтэй
зочин 2023-03-30 192.82.72.58
ОХУ эхлээд дайнаа зогсоох хэрэгтэй
зочин 2023-03-30 66.181.182.249
Спорт урлагыг улс төртэй хутгана гэдэг бол ухаангүй хэрэг.
Үүний дараа ямар шударга уралдаан, өрсөлдөөн болхов дээ. Ёстой 60 чавганц
уралдахад нэг нь түрүүлнэ гэгч л болно шд.
Зочин 2023-03-30 202.9.46.241
Талбайн теннис, боксоос өөр төрлөөр Оросуудыг оролцуулж байгаа юм уу. Лав л хөл бөмбөгөөр ямар ч тэмцээнд оролцуулахгүй байгаа шүү дээ. Хөөрхий киргиз, узбек, иран иракуудтай л тоглосон болоо л. Ер нь тэгээд ОХУ оролцоогүй тэмцээний чанар мууг ОУОХ ойлгоод байна аа.
Зочин 2023-03-30 192.82.86.215
Спорт улс төр 2 цуг байсаар ирсэн байх ч болно. Спортын өрсөлдөөн нь хүмүүсийг талцуулж, ялалт нь өөрсдөөрөө бахарах, бусдаас дээгүүр гэсэн үзлийг тодотгож ирсэн. Эртний грект ч ийм л байсан. олимпийн үеээр улс төрийн хуйвалдаан, хэлцлээ хийж, ялсан тамирчид нь өөрийн хотын нэрийг өргөдөг байж. Сүүлд олимпийг Хитлер маш чадамгай ашиглаж, гадаадад ч өөрийн иргэдэд нэр хүндээ өсгөж дайн эхлэх бэлтгэл сууриа хийсэн юм.
Зочин 2023-03-30 202.9.46.139
Беларусь ч яахав. Оросын тамирчид спортын бүхий л төрлөөр хүчтэй өрсөлдөгчид тул оролцуулахгүй байх нь зөв.
Зочин 2023-03-30 66.181.181.145
ха ха Хүчтнй тамирчидтай өрсөлдаж Аварга болдог болохоос биш Чам шиг хулчгар юмнууд л өөрөөсөө доогууо юмнуудтай өрсөлдөнө дөө,
Далим 2023-03-30 202.9.46.69
сайхан егөөдлөө, үүнээс нь айсандаа далим хайж оруулахгүй арга бодоод л
Хотын уугуул 2023-03-30 66.181.189.69
Спортыг улс төрийн хэрэгсэл болгож болохгүй. Тэр олимпизмын үзэл санаа нь энэ. Улс төр нь тусдаа. Спорт нь тусдаа байх ёстой. Харин Америк толгойтой Барууныхан олон улс бүх хууль журмыг эрээ цээргүй зөрчиж улс төрийн ашиг сонирхолдоо спортыг ашиглах гэж байгаа туйлын буруу бөгөөд гутамшигтай.
Зочин 2023-03-30 192.82.92.42
Спорт улс тереес хол байхгуй бол тоогдохгуй болно!!!