Оросын тамирчдын хоригийг цуцлах нь цаг хугацааны асуудал болжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Оросын тамирчдын хоригийг цуцлах нь цаг хугацааны асуудал болжээ

Оросын тамирчдын хоригийг цуцлах нь цаг хугацааны асуудал болжээ

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах олон улсын тэмцээн болон олимпод Орос, Беларусийн тамирчдыг оруулах төлөвлөгөөтэй байна. Тэрбээр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гурван өдрийн хуралдааны эхний өдөр ярихдаа “Юуны өмнө хамгийн чухал, өөрчлөгдсөн зүйл бол Орос, Беларусийн паспорттой тамирчдыг тэмцээн, олон улсын уралдаанд оролцуулах явдал юм” гэжээ. Гол нь Украинтай эв санааны нэгдэлтэй байхын сацуу Орос, Беларусийн тамирчдын эрх ашгийг анхаарах хэрэгтэй гэж ОУОХ үзэж байгаа аж. Талбайн теннис, дугуйн спорт, ширээний теннис, шайбтай хоккей, гандбол, хөлбөмбөгийн тэмцээн, лигүүдэд дээрх хоёр улсын тамирчдыг чөлөөтэй оролцуулж байгаа билээ.

Гэхдээ энэ удаагийн хуралдаанаар Орос, Беларусийн тамирчдыг ирэх 2024 оны Парисын олимпод оролцуулах эсэх талаар хэлэлцэхгүй гэнэ.

Хуралдаан болохын өмнө 300 гаруй туялзуур сэлэмний тамирчид ОУОХ руу хандан захидал илгээн Орос, Беларусийн тамирчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардаж, олимп, олон улсын тэмцээнд оруулах нь алдаа байх болно гэж сануулжээ. Тэдний захидалд “Оросын түрэмгийлэл нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа төдийгүй энх тайван, хүн төрөлхтний эв найртай хөгжил, хүний ​​нэр төр, хүний ​​эрхийг хүндэтгэх зэрэг олимпизмын үндсэн үнэт зүйлсийг зөрчиж байна" гэжээ.

Одоогоор дэлхийн 30 гаруй улс Орос, Беларусийн тамирчдыг олимпод оруулахыг эсэргүүцэж байна. Тухайлбал, АНУ, Их Британи, Канада болон Европын холбооны ихэнхи улсууд байгаа аж. ОУОХ-ны зүгээс Орос, Беларусийн тамирчдыг дундын төвийн сахисан дундын тамирчдын статустай, цагаан туган дор олимпод оролцуулах хүсэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж