Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү? | News.MN

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү?

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү?

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү?

Нийгмийн даатгалын багц хууль буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тоогоор манай улсад 400 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж иржээ. Үүний тал хувь нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй иргэд.

Иймд нийгмийн чанартай бүх үйлчилгээг цахимжуулах, монголчууд олноор амьдарч буй гадаадын улс оронтой нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах замаар бүх иргэнийг нийгмийн даатгалд хамруулахыг зорьж, ХНХЯ, НДЕГ хамтран хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг өчигдөр (2023.03.29) ажил олгогчдын төлөөлөлтэй хийсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (ХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын мэдээлснээр, хуулийн төслийн хэлэлцүүлгийг зун хүртэл үргэлжлүүлэн хийх тул даатгуулагч иргэд, ажил олгогч нарыг өргөнөөр оролцох нь чухлыг онцлов. Учир нь, Нийгмийн даатгалын багц хууль нь бүх хүний ажил, амьдрал, ирээдүйн нийгмийн хамгаалал, баталгаа, тэтгэврийн өсөлттэй холбоотой тул бүгд өөрийн санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж үзжээ.

Тэрбээр хуулийн төслийн гол үзэл санаа Монгол Улс өнөөдрийг хүртэл явж ирсэн хуваарилалтын тогтолцоогоо цааш үргэлжлүүлэх үү, эсвэл бусад улс оронд хэрэгжүүлж буй жишгийн дагуу хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үү гэдэгт оршиж буйг онцлов.

Хуваарилалтын тогтолцоо нь өнөөдрийн бидний төлж буй шимтгэлээр ахмадууд тэтгэврээ авч байгаа явдал. Энэ нөхцөлд тэтгэвэр өвлөгдөх эсэхээс эхлээд нийгмийн зүгээс тавьж буй нийгмийн даатгал төлөлт, тэтгэврийн шударга бус хуваарилалт, засаглалтай холбоотой асуудал хангагдаж чадахгүй байна гэдэг үүднээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд төр, засгаас тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоог санал болгон тусгажээ.

Г.Өнөрбаяр хэлэхдээ “1979 оноос хойш төрсөн бүх хүн хагас хуримтлалын тогтолцоогоор явах талаар олон нийтээс асууж, санал авч байна. Хэрэв иргэд зөвшөөрч дээрх тогтолцоо руу шилжих нь зөв гэж үзвэл өвлөгдөх гэх мэт нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой олон асуудал өөрөөр “бодогдож" эхэлнэ.

Хагас хуримтлалын тогтолцоо нь тухайн иргэн Нийгмийн даатгалын сан (НДС)-д хэдий хэмжээний шимтгэл төлнө, түүнтэйгээ нийцсэн шударга тэтгэвэр авна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд иргэн ямар хэмжээний шимтгэл төлсөн болон улсад хэдэн жил ажилласан дүнгээр, мөн таны хуримтлуулсан мөнгөн дүнгийн өсөлтийг жил жилээр тооцон, тухайн иргэний амьдрах дундаж хугацааны илэрхийллээр хуваан, тэтгэврийг маш энгийнээр бодно. Энэ тохиолдолд нэрийн данс мөнгөжих учиртай” гэв.

Нийгмийн даатгалын салбар өнөөдрийг хүртэл хаалттай явж ирсэн. Ямар шийдвэр гаргах, тэр нь даатгуулагчид, аж ахуйн нэгжүүдэд ямар нөлөө үзүүлдэг, хэн шимтгэлийг мэдэж банкуудад хадгалаад байгаа вэ, аль банкинд хэдэн хүүтэй байдаг, гэрээ нь хаана байна вэ, хэзээ дуусах вэ гээд бүх юм хаалттай бөгөөд ойлгомжгүй явж ирсэн. Энэ бүх мэдээллийг ил тод, нээлттэй болгох талаар хуулийн төсөлд тусгажээ.

Тухайлбал, УИХ-ын нэг гишүүний санаачилсан нийгмийн даатгалтай холбоотой хууль санаачиллаа гэхэд ганцхан заалт нь нийгмийн даатгалын санд ямар хэмжээний алдагдал үүрүүлэх вэ, 10, 20 жилийн хугацаанд яах вэ гээд бүх зүйл дээр мэргэжлийн хороо дүн шинжилгээ хийж, үүнийг бүх даатгуулагчид нээлттэй байлгаж, аппликэйшнээр дамжуулж мэдээлэх юм байна.

Түүнийг уншиж үзээд, энэ гишүүний санаачилсан хууль энэ санг бүрэн дампууруулах юм байна, эсвэл энэ үнэхээр чухал, дэмжих ёстой юм байна гэх мэт боломжуудыг даатгуулагчид өгөхийг зорьж байгаа аж. Учир нь нийгмийн даатгалын мөнгө төрийн мөнгө биш, эцсийн дүндээ ажил олгогчдын хөлс мөнгө, даатгуулагчдын төлсөн мөнгө тул тэдний дуу хоолой, байр суурь чухал гэж үзсэн байна.

Г.Өнөрбаяр "Нийгмийн даатгалын реформ хийе гэж оруулж ирсэн гол асуудал нь хүмүүсээс асуулгүйгээр, дураараа мэдсээр ирсэн нь нийгэмд эмх замбараагүй байдал бий болгож байна. Энэ нь засаглал, тогтолцоотойгоо уялдаатай асуудал юм. Нийгмийн даатгалын тогтолцоог нэг нам дураараа хийж болдоггүй" гэж хэлэв.

Бас нэг оруулж буй асуудал нь нийгмийн даатгал төлөгч өөрийн тэмдэгтэй байх асуудал. Хуулийн төсөл санаачлагчид хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувьтай байна вэ гэдгийг нэг удаа тогтоогоод, хэдэн жилийн дараа шалгана гэдэг буруу гэж үзсэн байна. Бусад орны жишгийн дагуу тухайн хүн хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсан түүнийг сэргээх, эмчлэх, аль болохоор хурдан хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын байгууллага хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч л байгаа бол тухайн хүнийхээ хойноос ажилладаг болъё гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хүндээ зориулсан эмнэлэг ажиллуулъя, хүнийхээ төлөө явъя гэсэн ийм тогтолцоо руу оруулж ирж байгаа аж.

Мөн малчдын нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-30 202.126.88.163

Ярих нь ихдэж, хийж, хэрэгжүүлэх нь яст мэлхийн хурдаар явж бна.Боддоо үнийн өсөлтийг дагаад ТЭТГЭВЭР хэзээ хэдээр нэмсэн бэ?Ингэхийгнь мэдсэн бол 35-44 .жил шимтгэл хураамж өгдөггүй байж…гэж харамсаж суугаа нь бидний хохь УУ?

Avatar

Ахмад 2023-03-30 150.129.142.241

их хуралд оруулах тэтгэвэр тогтоох жил 5 болгох юу болсон бэ.7 жилээр тогтоосон хүний нөхөн төлбөр ч бас ярих хэрэгтэй бна.Ард түмэн минь өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэе.

Avatar

Нямсүрэн 2023-03-30 103.26.193.71

Хувь тэнцүүлсэн ьэтгэвэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нэмэгддэг нэмэхгүй юм уу 400 мянга хаана ч хүрэхгүй л байна даа

Avatar

Зочин 2023-03-30 66.181.161.221

их л хэцүү дандаа ярина хэрэгжүүлсэн ажил алга үхтлээ зүтгээд нийгмийн даатгал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн гээд бага тогтооно тэгснээ огт төлж байгаагүй хүмүүс адил тэтгэвэр тогтоодог ийм хачин тогтолцоогоо халж ялгаж салгаж баймаар бодит ажил болголдоо худлаа л ярьсан хүмүүс улс орон чинь ярьсаар байтал чинь унаж л байна даа хэрэгжүүл2.

Avatar

зочин 2023-03-30 202.131.245.69

төрийн албанд 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан хүмүүсийн тэтгэвэрийг үндэсн цалингаар нь тогтоогоод жил бүр инфляц, ханшийн өөрчлөлтөөр нэмэгдүүлж байх нь зөв шүү. төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэрийн дагуу бага цалин, хангамжтай ажиллаж ирсэн. ийм учир насны эцэст хэдхэн жил тэр тэвчээр зүтгэлээ үнэлүүлж тэтгэвэр нь хэвийн амьдарч чадах нөхцөлд байх хэрэгтэй. төрд 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан хүн цөөхөн ш дээ.

Avatar

цацрал 2023-03-30 202.55.188.90

өр дамжиж болоод бгаа юм чинь, тэтгэврийг өвлүүлэх нь зөвөө

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.121

Тэтгэврийн хуулийг хурдан хугацаанд түргэн шуурхай хэлэлцүүлээ ч, тэтгэвэр йн насыг дахин бодох хэрэгтэй, 5 жилээр тэтгэвэр бодох ёстой..

Avatar

Зочин 2023-03-30 150.129.140.145

Тэтгэврийн хуулийг шинэчилж эхчүүдээс бусад хөнгөлттэй тэтгэвэрт гардаг , ( малчид , насаараа ажил хийж үзээгүй нөхөд,)НД төлөөгүй мөртлөө хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргадаг үйлдэлээ зогсооно уу

Avatar

Byambajav 2023-03-30 122.201.21.93

ёстой том мөрөөдөл шүү. хахаха

Avatar

Алтай 2023-03-30 66.181.160.77

Жишээлбэл аав ах нар маань 60 л дөнгөж хүрээд өнгөрсөн бол нөхөр маань бүр 50 ч хүрээгүй өнгөрсөн. Бодит амьдрал ийм л байна.

Avatar

Алтай 2023-03-30 66.181.160.77

Тэтгэврийн насыг дахин бодох л хэрэгтэй. Монгол эрчүүд 60 хүрээд л өнгөрөөд байгааг бодож үзээрэй. 5 жилээр бодох нь зөв шүү

Avatar

Зочин 2023-03-30 202.126.89.43

400.0 НДШ төлөөгүй хүмүүс тэтгэвэрийн насанд очихоороо улсаас зүгээр л халамжийн тэтгэвэр аваад суудаг тэр нь 30, 40 жил шимтгэл төлсөн төрийн үйлчилгээний ажилчдын тэтгэвэртэй адилхан энэ шударга бус тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй ийм болохоор ажил хийх дургуй хөлөмжаар амьдрагсад олширч байна

Avatar

зочин 2023-03-30 122.201.25.246

Тэтгэврийг 5 жилээр тооцоолдог болно гэсэн Пүрэвдорж гишүүрийн хуулийн төсөл юу болж бгаа болв Батлагдвал 7 жилээр тооцуулсан хүмүүсийн зөрүүг бодож нөхөн олгоно гэж байсанв.

Avatar

зочин 2023-03-30 202.21.120.66

Тэтгэвэрийн хуулийг яагаад хойшлуулаад байгаам вэ. бас 400000 хүн НДШ төлөхгүй явж иржээ гэж бна нэрийн жагсаалтыг ил болго худлаа ярихаа боль НДЕГ-с дандаа ард иргэдийн эсрэг судалгаа гаргахаа боль Монгол хүний дундаж наслалтыг худалаа өсгөж ярихаа боль наад хуулиа хурдан хэлэлцэж батлаад хүмүүсийн тэтгэврийг дахиж бодож өг

Avatar

Ахмад настан 2023-03-30 192.82.85.158

Ахмадын тэтгэврийг жил болгон төгрөг÷долларын ханшаар нэмэх хэрэгтэй. Хөөрхий тэтгэврийн хэд чинь улных болчихлоо.

Avatar

эмээ 2023-03-30 202.21.108.19

Уучлаарай, эмээ нь нар гэдэг үгийг алдчихаж

Avatar

эмээ 2023-03-30 202.21.108.19

Социализмын үед насаараа ажиллачихаад одоо 50000төгрөгийн тэтгэвэрээр гол зогооч ч чадахгүй эмчлүүлж ч чадахгүй тарчилж яваа цөөхөн хөгшдийн тэтгэвэрийг 800000болго, үхэхдээ сүү амсаж яваад үхье,энэ нийгмийг чинь суурийг нь авчирж өгсөн улс орноо хоёргүй сэтгэлээр аваад ирсэн хойч үеэ хүмүүжүүлж өсгөж өгсөн ачтан хар чинь шүү дээ, 70 аас дээш насныхан гээд бодохоор цөөхөн,

Avatar

Зочин 2023-03-30 66.181.183.120

ахмадуудын одоо авч байгаа тэтгэврийг нэмэх шаардлагатай бн.30-40 жил ажиллаад 500 гаруй төгрөг авч байгаа нь шударга биш шүүдээ

Avatar

Зочин 2023-03-30 124.158.67.30

Инфляцтай уялдуулж, нэмэх хэрэгтэй. Эс тэгвээс утгагүй болоод байна.

Avatar

Zocnin 2023-03-30 108.63.250.200

Gadaadad bgaa mongolcnuud ugaasaa tetgewree awcn l taaraa Harin gadaadiin bgatai hamtrah cnin yu gej oilgoh bur gai bolno

Avatar

Zocnin 2023-03-30 108.63.250.200

Niigmiin hamgaalaliin heleltseer cnin esregeeree gai bolno. Ugaasaa mongolcnuud mongoloosoo tetgewer awahiigaa gadniihnaas asuuhgui ni oilgomjtoi Shal demiishdee

Avatar

Зочинт 2023-03-30 202.9.40.216

Инфляцтай уялдуулж, нэмэх хэрэгтэй.
Шимтгэл төлсөн хэмжээтэй уялдуулж, тэтгэвэр тогтоох нь зөв

Avatar

Zochin 2023-03-30 165.225.96.84

Эхлээд тэтгэвэрийн хэмжээг тооцоолдог аргачлалаа зөв шударга болгох хэрэгтэй.

Avatar

ИХ МОНГОЛЫН ГҮЗЭЭТ 2023-03-30 202.126.90.93

ТЭТКҮР НЭМӨКҮҮ БОЛБОЛ ӨЛСКӨЛӨН ЗАРЛАНА ЧҮ. ЭНЭ ХАБАР ЁСУТО НЭКИЙГЭ ҮЗЭЖ НЭКИЙ ДЭЭЛЭЭН УРАЛЦАНА ЧӨ……………

Avatar

Зочин 2023-03-30 124.158.120.50

Нийтмийн даатгал төлөөгүй хүмүүс, төлсөн хүмүүстэй яагаад адил тэтгэвэр авах ёстой вэ

Avatar

Сакалт 2023-03-30 59.153.87.24

түйтгэр нэмчиич

Avatar

ЗОЧИН 2023-03-30 103.212.116.30

НИЙГМИЙН ДААТГАЛЫН СИСТЕМ ДАМПУУРЧ БАЙГАА. НИЙГМИЙН ДААТГАЛД ОЛОН САЯ ТӨГРӨГ ТӨЛӨӨД АВЧ ЧАДАЛГҮЙ НАС БАРЖ БАЙГАА ХҮН ОЛОН. МӨН ДУНДАЖ НАСЛАЛТ НЬ ХЭР БАЙНА СУДЛААД ТЭТГЭВЭРИЙГ ТОГТООДОГ. 60-65 НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨНӨӨС БАНКИНД ХАДГАЛВАЛ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ.

Avatar

Зочин 2023-03-30 66.181.178.174

Хүнсний бүтээгдэхүүн болон эмний үнэ өдөр дутам өсөөд байхад тэтгэвэрээ нэмээчээ

Avatar

Зочин 2023-03-30 66.181.178.174

о

Avatar

Зочин 2023-03-30 202.55.188.125

тогтолцоогоо өөрчилж чадах нь чухал яриад бдаг тэгээд өөрчлөөч хэдхэн ахмадуудаа хэдэн төгрөг нэмж чадахгүй ийм байж болохгүй ээ ханш унаж юмных үнэ тэнгэрт хадаж хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй болж бна ийм үед нэмэх хэрэгтэй шүү харсаар суугаад мэдсээр байж энэ төр яагаад арга хэмжээ авахгүй бнаа одоо хүмүүс хөгшчүүл туйлдаж бна 800000 болгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж