Шахмал түлшний үр дүнд галлагааны улиралд хотын агаарын бохирдол 40-50 хувиар буурсныг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг. Энэ нь ямар нэгэн судалгаа, хэмжилтэд суурилсан гэхээсээ илүүтэй улс төрийн дүн шинжилгээ гэвэл илүү үнэнд нийцнэ. Шахмал түлшний үйлдвэрийн ойролцоох байр байдлыг харвал ямар их бохирдол, тоосжилт буйг бид түвэггүйхэн мэднэ. Хот утаанаас гадна тогтогт даруулаад удаж буй дарга нарын амнаас "Агаарын бохирдол 50 хувь буурсан" гэх л үгийг сонсоно. Ямар ч тооцоо судалгаагүйн дээр хэтэрхий сэтгэл хөөрлөөр тоо хэлж, түүнийг нь бодолгүйгээр шуудхан л хэлж орхидог нь өнөөгийн Ерөнхийлөгчийг дээрх үгийг хэлэхэд хүргэсэн юм. Гэвч нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлт, хорт хавдрын шалтгаан зэргийг судалсан судалгаа үүнийг эрс үгүйсгээд өгөх аж. Хотын агаарын бохирдол хорт хавдар үүсгэх эх үүсвэр болсон талаар гадна, дотны судалгааны дүн харуулав. Гэтэл сонгуулиар хотын утааг 50 бууруулсан гэж шоудсан эрх баригчид ойрын дөрвөн жилийн дотор 80 хувиар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Харамсалтай нь дөрвөн жилийнх нь гурав нь ард үлджээ. "Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн хугацаанд яаж ажиллаж ирсэнийг санхүүгийн тайлангаас нь хараад гайхмаар. Нүүрс түлэхийг хориглоод шахмал түлш шахдаг болсноос хойн энэ комани өрсөлдөгчгүйгээр нийслэлийг эзэгнэсэн.
"Тавантолгой түлш" ХХК-ийн үзүүлэлт
Анх 160 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 2020 онд 4094 ажиллагсадтай болсон болтлоо 25 дахин орон тоогоо нэмжээ. Харин 2021 онд 2860 хүн ажилласан гэж тайланг гаргасан байх. Орлого, зарлагыг нь харвал ямар ч ашиггүй төдийгүй хасах баланстай явж байна. Үүсгэн байгуулагдсан ондоо л 982 тэрбум төгрөгийн ашиг олсон бол түүнээс хойш байнга алдагдалтай ажиллаж ирсэн төдийгүй 2021 оны байдлаар 510 тэрбум 732 сая төгрөгийн өглөгтэй болжээ. Зардал нь орлогоосоо гурав дахин их, өглөг нь авлагаасаа хэдэн зуу дахин их энэ үйлдвэр төрийнх учраас л татаасаар өнөөг хүргэжээ. Үйлдвэр нь нэмэгдээд, хангалмж нь өсөөд байдаг ч үзүүлэлт нь байнга хасах руу тэмүүлэх аж.
Өөрөөр хэлбэл, энэ байгууллага нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Энэ нөхцөл үйлдвэрлэл явуулах тусам алдалд орно гэсэн үг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсээр байгаа төдийгүй эрүүл мэндийг нь давхар хохироож байна. Энэ түлшийг өмөөрч, иргэдийг басамжилсан Байгаль орчны сайд суудлаасаа огцорсон. Сайд явсан ч шахмал түлш нь үлдсэн. Тэгэхээр асуудал хэвээрээ байна гэсэн үг.
Хамгийн аюултай нь хэдэн үеэрээ галаа манаж ирсэн монголчууд хэдэн арваараа энэ түлшнээс болоод хорвоог орхисон. Үхсэний хохь амьдын зол гэгчээр үхсэн хүмүүс буруу галласан болоод дууссан.
Өнөөдөр шахмал түлшний шахаанаас гадна утаа хэмжигч, утаагүй зуух гэх мэт шахааг шахдаг болсон. Ингэж иргэдийн эрүүл мэндээр бизнес хийдэг болсон ч бид чимээгүй хүлцсээр байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК үүсэн байгуулагдсан.
Хамгийн хачирхалтай нь “Энержи Ресурс”-ээс угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүйгээр татан авдаг хэр нь ийнхүү алдагдалтай ажилладаг. “Тавантолгой түлш” үнэ төлбөргүй авсан нүүрсээ өөрийн эзэмшлийн үйлдвэртээ татан авч барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зардаг. Цар тахлаас өмнөх хугацаа буюу 2019 оны хувьд “Тавантолгой түлш” компани борлуулалтын орлогоос нийт 25.2 тэрбум төгрөг олсон боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 25.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн тухай Үндэсний аудитын газар мэдээлжээ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-оос жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч ажилладаг. Энэ мөнгөөр гэр хорооллын мянган айлыг орон сууцтай болгох боломж бий.
Гэтэл ийм байтал ямар ашиггүй, дээр нь иргэдийн эрүүл мэндийг хордуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанийг байлгаад буй нь түүнээс олох улстөрчдийн ашиг өндөр байна л гэсэн үг. Хэрэвзээ энэ үйлдвэр байсаар байвал төрөөс угжуулсаар байх агаад агаарын бохидол ч байсаар байж бид эдийн засаг, эрүүл мэндээсээ төлбөрийг нь төлнө. Үүнээс ч өмнө утаатай байсан, ийм үйлдвэртэй болноос илүү хоруу чанартай утаатай болсныг бидний улаан хоолой, уушги хоёр хэлээд өгнө. Өвөлдөө ханиад, томуунд зарцуулж буй өрхийн төсвөө нэмбэл бүр ч өндөр тоо гарах нь дамжиггүй.
Яагаад ашиггүй, орлогогүй, алдагдалтай үйлдвэрийг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байлгах ёстой гэж…
Зочин 2023-03-30 66.181.184.248
Utaa buursaniig uguisgeh hereggui Harin uildveree ashigtai ajilluulj Shine tehnologiin tulsh hiih ni zuv Ulaanbaatariig oron suutsaar hangana gdg bol ulger shuu Tulshee l tulne harin sain tulsh bh heregtei
Зочин 2023-03-30 203.23.199.183
Энэ таван толгой түлш ххк нь Зүгээр том луйварчидийн мөнгөө угаадаг газар , ТЭД НАРТ АГААРЫН БОХИРДОЛ , БУУРАХ, ИХСЭХ ЯМАР Ч ПАДГҮЙ, МӨНГӨӨ Л УГААЖ БАЙВАЛ
Зочин 2023-03-30 68.84.12.131
Companiudiig huvichlahdaa 60% g n ard aymend huvitsaagaar ugch bjiij huvichlah heregtei !!! 40%g avsan busnesiinhen Tuluulun udirdah bguulgatai hamtarch hynaj shilen hynaltaar yvagdah n ZUV !!!
Зочин 2023-03-30 68.84.12.131
“Тавантолгой түлш” үнэ төлбөргүй авсан нүүрсээ өөрийн эзэмшлийн үйлдвэртээ татан авч барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зардаг. Цар тахлаас өмнөх хугацаа буюу 2019 оны хувьд “Тавантолгой түлш” компани борлуулалтын орлогоос нийт 25.2 тэрбум төгрөг олсон боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 25.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн тухай Үндэсний аудитын газар мэдээлжээ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-оос жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч ажилладаг. HULgaich
Зочин 2023-03-30 66.181.188.115
хорт хий үйлдвэрлэж мөнгө угаадаг компани
Зочин 2023-03-30 172.58.222.129
Хойд хормойгоор урд хормой гэгч болж дээ. Энэ их мөнгөөр хэдэн байшин барьчихмаар
56 2023-03-30 202.55.188.41
сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой хамагийн муу чанаргүй түлш
Зочин 2023-03-30 192.82.86.105
Үгүйсгэл, дээрмээс өөр шидгүй харгисууд ард түмэнд хэзээ хайртай болчив
Зочин 2023-03-30 192.82.82.230
Шидэт утаа. Утаагүй болсон гээд л хэсэг нөхөд хуцааад л бгаа. Гитлер ч ийм харгисаар тамлаж утаагүй бх шүү. Энэ их өвчлөл ихэнх нь агаараас болж бгаа
Зочин 2023-03-30 64.119.26.89
Ард түмэн чинь шахмал түлш гэгч хорт бодисоор амьсгалж хордох ёстой юм уу хүрэл гуай монгол хүн мөн үү
Зочин 2023-03-30 202.126.90.109
Ашиг олох албагүй юм гэж байдаг. Ашиг нь агаарын бохирдол буурах. Нэг үеэ бодвол агаарын чанар арай дээрдсэнийг харж мэдэрсээр байж юу хуцна вэ.
Зочин 2023-03-30 66.181.188.115
😜😜😜😜😜😜😜
Зочин 2023-03-30 68.84.12.131
HUlgaichid YYrelchihsen gazar bndaa!!! baritsalduulagch n tiim ynetei bolod bgaa yumuu??Ynegyi nyyrs achij avchraad uguud bhad ashiggyi byyr deerees n 100 garui TERBUMiin nemelT sanhyyjilt nereer Mungu avch oims bandaashruugaa hulgail;an hiij SHamshiguuldagiin bna!!!
Зочин 2023-03-30 183.177.97.14
МАН цүнх баригчид энэ улсыг сүйрүүлж байна даа
Зочин 2023-03-30 183.177.97.14
982 тэрбум төгрөгийн ашиг олсон bishee ALDAGDAL SHUU, ORLOGOOS NI ZARDLIIG NI HASAAD UZEEREI
ЗОЧИН 2023-03-30 202.70.44.46
Ямар ч тооцоо судалгаагүй малнууд ажилдаг байх аа
Зочин 2023-03-30 192.82.82.230
Малнуудыг утаад бхаас яахав. б**с долоогчдод харагддаггүй шидэт цтаа шдээ
Зочин 2023-03-30 192.82.86.105
Энэ топ луйварчид төрийн буюу ард түмний өмчийг хараагаад эхлэхээрээ луйврын нь дохио шүү. Яахаараа Ардын намын үед ашигтай ажилладаг, АН-ын үед дампууруулж хувьдаа авах ёстой юм. 2024 онд луйварчид гараад хувьдаа авах санаархал гэж уншигдаж байна. Нийслэлд гэхэд дийлэнх дүүрэгт утаа 40-90 хувь буурсан. Балмад этгээдүүд өчигдрөө зориуд мартах нь гэм биш зан юмдаа
Зочин 2023-03-30 103.212.119.138
Vнэн л бичсэн байна ш дээ. Муу пялдага чи тэндээс жаахан угаадас долоодог уу
Зочин 2023-03-30 66.181.160.60
Шахаа хийх улсын үйлдвэр байхгүй болчихвол улс төрч болж яахч билээ дээ !!!!…
ПО ГАНБАА 2023-03-30 146.70.63.108
ПОРНО ГАНБАА ГЭЖ ХУЛГАЙЧ САЙН ТОНОСОН ДОО ДҮҮ ГАНТӨГС НЬ БАС Л ОВОО ЮМ ШАХСАН БАЙХ ШҮҮ ХАХА ХУЛГАЙЧУУД
Зочин 2023-03-30 103.57.92.48
Хүрэлсүхийн муужруулдаг түлшийг болих хэрэгтэй. Өмнөговийн замыг ч бүүр там болгоод хаячихсан даа
Зочин 2023-03-30 66.181.179.221
Ганбаатар нь дэвшээд дэд сайд болоо биздэ. Эмгэнэлт шог жужиг.
Зочин 2023-03-30 66.181.181.27
Өө тэгвэл нөгөө Хүүкийн эхний 3 амлалт цөм лөөлөө бол сон бна ш дээ ! Утаа, цэвэрлэх байгууламж, нефтийн үйлд вэр…. цөм будаа… бүтсэн ажил нэг ч байхгүй..ТҮГ ЖОГО….
Зочин 2023-03-30 202.126.88.211
Энэ үйлдвэр муудаа биш, чадваргүй удирдлагадаа л бгаа. Өмчийг нь зарах биш, удирдлагыг нь сайжруулах ёстой. Урд нь тumnii omchiig албаар dampuuruulj baij huvidaa avсан аргаа тавиагүй л бна.
Зочин 2023-03-30 202.131.225.242
Нарантөгс маш зөв зүйлийг хөндөж бичсэн байна. Яагаад ашиггүй, орлогогүй, алдагдалтай үйлдвэрийг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байлгах ёстой гэж үү, яагаад гэвэл Хүүк пүлтүүшийн бизнес учраас тэр юм. Энэ тус болохоосоо илүү гай болсон Тавантолгой түлш нэртэй улс төрчдийн угж, ард түмний үхлийн архив болсон компанийг яаралтай татан буулгах хэрэгтэй. Тавантолгой түлшийн бүх зарлагыг шалгах аваас бас шинэ нүүрсний хэрэг илрэнэ шүү.
иргэн 2023-03-30 202.21.126.195
Энэ ЗГ тэр тусмаа Оюунэрдэнэ түүний гар хөл бологч Амарбаясгалан нар төрд байгаа цагт хэзээч иргэд бидний төлөө сайн зүйл хийхгүй.Байнга төр түмний хооронд яс хаяж түүн дээр нь зодолцуулаад түүнийг нь хууль хяналтынханд хэлж ялтан болгохоос өөр хийж чадаж байгаа зүйл алга өө.Үүнийг нь харж баясаж мундаг байна шударга байна хулгайч нарыг барьж яллаж байна гэж өөрсдийгөө хуурдагаа болио иргэдээ.Бидний амьдрал өдөр өдрөөр доошлоод байна энэ нөхдүүд цаг хожоод хулгайгаа устгаад байна
Зочин 2023-03-30 122.201.21.85
Одоо энийгээ зогсоогооч улс эх орон ард түмнээ бодоочээ!!!!!!!
Зочин 2023-03-30 192.82.86.215
tegeed nuursee tuleed utaandaa manaraad l suuh gee yu orkoo
Зочин 2023-03-30 183.177.97.14
Одоо ч утаандаа манарч байгаа ш дээ. Энийг зогсоовол адтлхан утаатай ч гэсэн мөнгө үрэхгүй юмдаа, тэрийгээрээ байшин барьцгаая
Зочин 2023-03-30 202.126.88.217
хувийн байгууллага бол аль хэдийн дампуураад захирал шоронд орсон байгаа даа. сайжруулсан түлшээ болио Хүрэлсүхээ. заваан юм хийж улс хохироогоод. татан буулга. мөн тэр монголын төмөр замаа татан буулга ямарч ажилгүй том том ярьсан гарууд дүүрэн
Зочин 2023-03-30 66.181.161.22
Хэрэв социализмын үед байсан үйлдвэрүүдийг дампууруулахгүй гэвэл яг ийм болох байлаа. Социализм гэдэг бол төрийн өмчит, төлөвлөгөөт эдийн засаг. Өөрөөр хэлбэл Тавантолгой түлш үйлдвэрлэл бол социализм. Юм бүхнийг төрд авахын хамгийн сонгодог жишээ энэ байна. Социализмын үед барааны хомсдол, үйлдвэрлэлийн алдагдал асар их байв. Гэвч хэвлэлээр яг өнөөдрийн MNB шиг бүх юм ок гэж сурталдана. Амьдрал өдөр ирэх бүр хүндрээд байдаг. Хэвлэл, сэтгүүл зүй улам л гэгээлгээр тархи угаагаад байдаг.
Зочин 2023-03-30 66.181.161.22
Өнөөдөр бид социалист нийгмийн нэгээхэн хэсэгт амьдарсан хэвээр байна. Боддоо. Хэрэв малчдыг элдэв тэтгэмжээр хангахаа больчихвол юу болно гэж бодож байна? Төрийн өмчид нэг ч үйлдвэр үлдээхгүй хувьчилчихвал юу болох бол? Чөлөөт зах зээл, эрх чөлөөт нийгэм гэдэг бол ердөө л хувь хүн бүрийн толгой дээр хариуцлага ирэхийн нэр. Маш олон айл дампуурна. Гэхдээ л улсын нуруун дээрх ачаа бараш байхгүй болно. Хүмүүс хэсэг хугацааны дараа аргаа олно. Улсын хөгжил дууны хурдаар явна. Авилга байхгүй болно.
Зочин 2023-03-30 64.119.27.180
Төрийн нэр орсон л бол хулгайч үүрлэсэн бга. Төр бизнес хийхээ больж татвараа авч,хууль дүрмийн хэрэгжилтэд хяналт тавиад явдаг болсон цагт хөгжил ирнээ.
Иргэн 2023-03-30 202.126.88.73
Хөндлөнгийн олон улсын шинжээч оруулж шалгах хэрэгтэй, eр нь бас л худлаа бүтэлгүй ( олон тэрбум зарцуулсан) утаатай тэмцэх ажил нэртэй мөнгө хулгайлах арга болсон!!!
бөбө 2023-03-30 192.82.72.83
Олон улсын шинжээч гэж яг хэн юм? Мэдрэл юм ярих юм. Сүүлийн үед ийм юм ярьдаг боллоо.
Зочин 2023-03-30 66.181.160.57
1-рт, төрийн өмчтэй компани хэзээ ч (их) ашигтай ажиллахгүй; 2-рт, шахмал түлшийг төрийн өмчийн биш, хувийн компанид хариуцуулах хэрэгтэй!! 3-рт, шахмал түлшний чанар эхний 1 жилд л овоо гайгүй байснаа Хүрэлсүх рекламдаж Ерөнхийлөгч болсны дараа жилээс (хэрэг нь бүтсэн учир) эрс муудсан! Энэ жил бүр шал дордсон: бөөн тоос тортог!! Таван толгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын орлогыг шалгавал илэрхий авлига бэлэн цэлцэгэнээд байж л багаа?!!
Зочин 2023-03-30 202.21.108.12
zahital porn oo ganbaa geed aldartai hulgaich biide torin omch hulgaisaln harhaas nud guilgensen hulgai baihad yaj oodhvdee
Зориг 2023-03-30 124.158.65.160
сайжруулсан түлш үйлдвэрлэлийг хувийн хэвшилд өгөх нь зөв. нэг биш олон хувийн хэвшил өрсөлдөн хийх нөхцлийг бзрдүүлэх. мөн энэ ажлыг хийр хувийн хэвшлийнхэнд нөгөө хөгжлийн банкнаасаа зээл олгох зэрэг ажлыг Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй.