Урин дулаан болж "угаар" нь арилангуут нь араас нь залгадаг асуудал бол жорлонгийн үнэр. Салхи, савир ихтэй үед үнэр нь нийслэлээр нэг тархдаг. Нэн ялангуяа Толгойт, Орбит, Биокомбинатад амьдардаг иргэд зуны улиралд цонхоо онгойлох эрхгүй амьдардаг нь худлаа биш.
Монгол Улс Үндсэн хуульдаа хүн эрүүл орчин амьдрах эрхтэй гэж цагаан дээр хараар биччихсэн. Гэвч, нийслэлчүүд өвөлдөө ч, зундаа ч ялгаагүй өмхийтэй агаараар амьсгалж байна. Өвөлдөө шахмал түлшний, зундаа цэвэрлэх байгууламжийн үнэрээс болоод эрүүл мэндээ алдсаар. Агаарын бохирдлоос болж элэгний болон уушгины хорт хавдраар өвчлөгсдийн тоо өссөн. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс болж хэчнээн хүн хорт хавдраар өвчилдөг вэ гэдэгт хариулах албаны хүн алга. Судалгаа ч хараахан байдаггүй аж. Ямартаа ч төв цэвэрлэхийн ойр орчмын 163 айлын иргэдийн дунд тус байгууламжаас ялгарах үнэр эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж буй талаар хамтарсан судалгааг мэргэжлийн байгууллагууд хэдэн жилийн өмнө хийхэд 43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарчээ. Лагийн үнэр хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өв дөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэр лэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдаж нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж илэрдэг хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болсны зэрэгцээ ашиглалтын хугацаа дууссан нь шинэ байгууламжийг барих шаардлагатай болгосон. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламжийн шавийг тавьсан. Гэвч, түүнээс хойш цөөнгүй хугацаа өнгөрчээ. Хэлсэн ярьснаа цаг хугацаандаа хийдэг улс байсан бол өдийд "үнэр, танар"-ынхаа асуудлыг шийдчих байлаа.
Гэвч, бүтээн байгуулалтын ажил хойшлогдсоор, таван жилийн нүүрийг үзэв.
Тодруулбал, 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Улаанбаатарт айлчлах үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилсан ч ашиглалтад хэзээ орох нь асуултын тэмдэг болов.
"ЭНЭ ЖИЛ НИЙТ 350 ХЯТАД АЖИЛТАН АЖИЛЛАНА"
Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн удирдагч Т.Болорчулуунаас энэ талаар тодруулахад "Цар тахлын улмаас шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хойшилж, удааширсан. Барилгын ажил одоо л эхлэх гэж байна. Одоогоор Хятад компанийн 40 ажилтан ажиллаж буй. Энэ жил нийт 350 хятад ажилтан ажиллах бөгөөд барилга угсралтын ажлаа 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ажил 65 хувьтай үргэлжилж байна. Энэ хавар барилгын ажил эхэлбэл 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Гэвч барилгын үнийн өсөлтийн асуудал тулгарч байна" гэсэн юм. Монголчууд л болсон хойно, буруу бүхэн бусдынх. Сүүлийн үед цар тахал, хилийн хориг, тээврийн гацаа, үнийн өсөлт гэсэн сайхан шалтаг тоочдог болсон.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдана. Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.
Зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулжээ. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах юм.
Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах боломжтой аж.
Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгааг албаныхан хэлсэн. Харин монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа юм байна.
Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд 50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импорлохоор болжээ.
Готов нь барина уу, хятад нь барина уу, хамаагүй. Өөрсдөө хийж чадахгүйгээс хойш өрөөлийн хүчээр үнэр танараа шийдчих юмсан. Хотын түгжрэлээс гадна хотын жорлон ч хотын даргад хамаатай асуудал билээ.
зочин 2023-03-30 150.129.140.138
иргэд бидний хамар ямар буруутай юм бээээ маск зүүсэнч нэвт шувт үнэртэж бна
Зочин 2023-03-30 59.153.112.199
Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл явагдаад байгаа нь харагдахгүй ажил нь зогссон юм шиг санагдах юм ,? Монгол талаас санхүүжилтийг нь Сумьяабазар тэргүүтэн намчид хулгайлчихав бололтой ! Ажлаа хийцгээ эмвэл огцор ! Хулгайлсан мөнгөө төлцгөө
Зочин 2023-03-30 192.82.86.167
Одоо Засгийн газар Жорлонгийн сайд гээчийг бий болгох байлгүй дээ
Зочин 2023-03-30 202.131.225.53
утаа яваагүй бөлгөө
Зочин 2023-03-30 192.82.82.44
Замбараагүй газар олголт, тэрнээс болж ойр ойрхон шавааралдуулж барьсан өндөр байшингууд, тэндээс гарах хэдэн зуун мянган тонн баас шээсийг яанаа. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хэдэн арван жилийн өмнөх хэмжээндээ байсаар байхад шинэ шинэ хорооллуудыг ар араас нь ашиглалтад оруулах зөвшөөрөл өгөөд сууж байдаг үхэр толгойтнуудын гай барагдахгүй нь. Бурхан хүртэл яахаа ч мэдэхгүй болчихсон гөлийгөөд сууж байгаа юм шиг санагдах боллоо.
Зочин 2023-03-30 139.5.216.156
утаа яваагүйшдээ утааны мөнгийг идсэн жорлонгын мөнгийг бас идсэн нүүрс ч бас юууч биш болоод л бна,ёонгууль дөхөх тусам их юм идсэн нь дараалан зарлагдах байхөө
Зочин 2023-03-30 202.9.40.18
Дарханы замыг хятадуураар бариулахгүй гэж тэмцсэнээс болоод маш олон жил засмал замгүй байлаа. Чадддагаар нь чанартай бариулах нь зөвөө
жирийн иргэн 2023-03-30 192.82.64.217
гэр хороолллын жорлонгоо бас шийдмээр байна. хамгийн түрүүнд хотын төвийн гэр хороолол болох ГАНДАНГ нүхэн жорлон шороон замаас нь салгах хэрэгтэй байна
dolzod 2023-03-30 203.98.76.186
tusliin udirdagch gej ene nuhur shaltag tootchihoos uuriig chadahgvi. Kontoriin darga Tusul udirdah uu? naad hvnee soli.
Ард 2023-03-30 150.129.141.170
Хятадаас мөнгө зээлэнэ зөвхөн хятад ажилчинг
оруулж ирж цалинжуулж зээлсэн мөнгөө өгнө, хийсэн ажил нь чанар муутай болхоор монгол улс л зээлтэй үлдэнэ хэнд ашигтай вэ? Зээлийн дундаас шомбодогч эрхэм, зээл өгөгч хятад хоёрт л ашигтай хэдэн хятад монголд суурьшиж газар нутгын эзэн болхыг хүснэ удалгүй хэдэн жилийн дараа дахиад л зээл давтагдана аргачлал нь яг хэвээрээ ийм байж таарах уу…
зочин 2023-03-30 103.57.92.32
Улаанбаатарын өмхий үнэр дарагдаж л байвал 3500 хятад ирсэн ч яадаг юм, Буянт-Ухаа дээр буусан жуулчид хамраа таглаад гарч ирэхийг олон жил харсан даа, бид ч яахав дассан шүү муухай үнэрт.
Зочин 2023-03-30 122.201.23.83
УБ -д бүгдээрээ бөөгнөсөн ажил хийгүй халамж горьдсон үхэр монголчууд.
Зочин 2023-03-30 66.181.181.27
Хүүк ЕС байхдаа амалсан ажлуудаа дуусгаачээ !
Цэвэрлэх байгууламж, Нефтийн үйлдвэр, Утаа 3 чинь дуусаагүй л бна шүү !!!
Hg 2023-03-30 103.57.95.207
Mash zov ajil hiij chaddag humuuseer hiilgeh heregtei hurdan chanartai bolno
Зочин 2023-03-30 66.181.160.57
Бушуулаачээ, Ковид дуусаад бараг жил болж байхад үхсэнээ хийгээд ухнатаад байгаа юм бэ?? Хятад ажилчдыг бушуу ирүүлээд шуурхайлах хэрэгтэй байна!!