Нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан тул УЕП-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-п хүргүүлсэн. Тиймээс энэ асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ хуралдаж, УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, санал хураахгүйгээр улс төрийн шийдвэрээ гаргасан юм. Өөрөөр хэлбэл, УЕП-оос ирүүлсэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг хүлээн авсан байна.
Тэгвэл Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна.
Хулгайч нарыг хаацайлав аа 2023-03-29 192.82.69.120
Ард түмэнд, МАН хулгайч нарыг хаацайлах гэж оролдвол сонгуульд тэдний намп санал бүү өгөөрэй
Зочин 2023-03-29 103.26.194.155
шалгуулчих даа