Нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан тул УЕП-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-п хүргүүлсэн. Тиймээс энэ асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ хуралдаж, УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, санал хураахгүйгээр улс төрийн шийдвэрээ гаргасан юм. Өөрөөр хэлбэл, УЕП-оос ирүүлсэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг хүлээн авсан байна.
Тэгвэл Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна.