УИХ дахь МАН-ын бүлэг гурван гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцээд санал хураахгүйгээр улс төрийн шийдвэрээ гаргалаа. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.03.29/ энэ асуудлаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ Халдашгүй байдлын дэд хорооны санал, шийдвэрээс шалтгаалан улс төрийн шийдвэрээ МАН-ын бүлэг гаргана гэсэн юм. Бүлгийн хуралдаанаас гаргасан улс төрийн шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих шийдвэр албан ёсоор гаргалаа гэв. МАН-ын бүлгийн хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүрэн дэмжжээ. Гишүүдийн холбогдсон хэрэгтэй танилцах эрхтэй байгууллага бол Халдашгүй байдлын дэд хороо. Тус хорооны гишүүд найман цаг хуралдаж, УЕП-ын саналыг дэмжсэн учраас МАН бүлэг улс төрийн шийдвэрээ гаргасан гэдгийг Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Бүлгийн хуралдаанд МАН-аас нэр нь холбогдсон хоёр гишүүн болох Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нар оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.
БҮЛГИЙН ХУРАЛД УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НАР ОРОЛЦОЖ БАЙНА
Нэмэлт:
МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурийг бүлгийнхэндээ илэрхийлсэн байна. УЕП-оос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсний хоёр нь МАН-ын бүлгийн гишүүд юм.
МАН-ЫН БҮЛЭГ ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙНА
Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах УЕП-ын хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаа тус хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээлсэн. Тус хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэж улс төрийн шийдвэрээ гаргана гэдгээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлд мэдээлсэн. Тиймээс МАН-ын бүлгийн хурал хаалттай өрнөж байна. Бүлгийн шийдвэр гарсны дараа Хууль зүй байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалжийн өгсөн мэдээгээр МАН-ын бүлэг УЕП-ын саналыг хүлээж авч магадгүй байна. Энэ асуудлаар ҮАБЗ хэлэлцэж, тэднийг явуулахаар санал нэгдсэн гэх албан бус мэдээлэл ч улс төрийн хүрээнээс цацагдаж байна.
Б.БАТ
Батаа 2023-03-29 202.9.46.2
Амарбаясгалан-ийн хуссан 40 сая ам. долларын хэргийг сөхөх цаг болсоон
Зочин 2023-03-29 124.158.67.62
ЕС Оюунэрдэнэ Нямбаатар Амарбаясгалан …… нарыгаа дэмжицгээе, ард олноороо тэдний хамгаалах нь зөв.
Ахмад 2023-03-29 192.82.83.177
Нийгмийн зүгжжс ,ялангуяа Залуучуудын зүгээс Нүүрсний,ЖДҮ-гийн,ХБ-ны,Оффшорын гээд Авилга,алыан тушаал, хулгай луйварыг эсэргүүцсэн олон удаагийн жагсаал, цуглаан шаарплаг шахалт үзүүлсэний зрдүн юм шүү. ЕС ОюунЭрдэнэ,сайд Гямбаатөр,Амөрбаясгалан нар зөв бхйр сууриэ джэр тууштай байгаа итгэл төрүшлж бна
Зочин 2023-03-29 188.162.254.106
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая
Зочин 2023-03-29 122.201.22.22
Аюурсайхан чинь нөгөө шударга тавын нэг билүү.хумсаа нуусан хулгайч байж.
Зочин 2023-03-29 120.17.42.180
Nud tsavchihgvi harj baihad im shid gargahs yahav dee .
Зочин 2023-03-29 184.151.190.89
XURDXAN ARGA XEMJEEGEE AVAACHEE,
12-20 JIL GEJ XUUL GARAA BIZDEE!
Төрийн ордноос 2023-03-29 64.119.27.178
Аюурсайхан “Намайг гишүүнээс түдгэлзүүлбэл, Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнийн Жанхуутай нийлж луйвардсан төмөр замын хулгайг олон нийтэд зарлана, та нарын бүх хулгай луйврыг ил гаргаж тавина, ард түмэнтэйгээ хамтарч жинхэнэ тэмцэнэ” гэж дарамталж байгаа сурагтай.
Зочин 2023-03-29 66.181.187.143
Ингэвэл муу дээрээ "муухай" гэдэг нэр авна. Шудрага бишийн туйл, гэмт үйлдэлийг нуун дарагдуулагч, тгээд хонзгоногч гэж харагдана.
Зочин 2023-03-29 202.72.245.207
Зүйтэй, дэмжижгээе
Зочин 2023-03-29 124.158.67.62
Новшийн аюурсайханыг дагадаг ард түмэн гэж юу байдгийн? Хогын хуурамч эх оронч.
Бадарч тахар 2023-03-29 192.82.74.196
Аюураа баньд одоо Данхын мууг нь илчилж хамтдаа унах хэрэгтэй ! хэн нь яваад хэн нь явдаггүй юм гээд !!
Зочин 2023-03-29 192.82.91.150
Xulgaich ni xulgaich nariinxaa xulgaig medej bgaa bol shudarga yum bol odoo zarlaach
Зочин 2023-03-29 192.82.83.177
Одоо нэг жжахан ч гэсэн шударга царайлахгүй бол МАН ын нэр хүнд гэрлийн хурдаар доошилж бгаа шүү
Зочин 2023-03-29 66.181.181.27
Наранбаатар ч яахав дээ,МАН-ын шошготой, Ажнай л даа! Оюун-Эрдэнэ овоо эр хүн шиг тууштай бнаа, дэмжиж бна, амжилт хүсье !!!
Зочин 2023-03-29 66.181.160.35
Аюурсайхан , Наранбаатар хоёрт одоо маргааш УИХ – ын чуулган дээр ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГӨӨ ИЛЧЛЭХЭЭС өөр зам үлдсэнгүй ….
Зочин 2023-03-29 66.181.160.122
Аль нэг намын бүлэг УЕП-ын саналыг зөвшөөрөх эсэх гэж юу байдгийм??
Zochin 2023-03-29 202.126.90.151
Uls turiin shiidver gargana ch gekh shig. Uls tiriin shiidver bish zygeer l khuuliin daguu, shudargaar asuudal shiideech.