Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ өнөөдөр /2023.03.29/ хуралдаж, дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Тус хуралдаанаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.
Эргэн сануулахад, 2020 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг баталсан. Ө.Сумъяабаатар нь 2016-2020 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард түүнийг огцруулах талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж байсан билээ.
Ө.Сумъяабаатарын хувьд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.
- 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
- 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал зэрэг албыг хашсан.
- 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал болж, дэвшсэн байна.
Харин 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх болсон бол 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.
Зочин 2023-03-29 202.126.89.39
арай хулгар сумьа биш биздээ
Зочин 2023-03-29 202.9.46.139
Сонгодог цүнх баригч юм байна.
зочин 2023-03-29 103.229.121.241
МАН Ы ИЙМ ЦҮНХ БАРИГЧ СУМЬЯА БУЗАРУУД ОЧСОН ГАЗАР БҮРТЭЭ ГОЛОГДОЖ ХОГ ШАВХРУУ БОЛЖ ЯВАХ ЮМ ДАА. ИЙМ ХӨСРИЙ ХҮН ХОГУУД УЛСЫН ХӨГЖИЛИЙГ ЧАНГААСААР Л БАЙХ ЮМ ДАА.
Зочин 2023-03-29 66.181.160.35
Хайран сайхан Сумьяабазарууд минь , одоо бас нэг Сумьяабазарыг нь ХОТЫН ДАРГААС ХОВХЛОХ л үлдэж дэээ …
Зочин 2023-03-29 66.181.181.27
Төрийн албаны авилгачид арай шударга, арай боловсрол той хүнийг ингэж зайлуулдаг байхгүй юү даа!Нуль нус цэр, хуйвалдаан хор найруулга болсон бна.
Зочин 2023-03-29 139.5.216.250
аль дээр зайлах байсын. харин ч Сумъяабазар гөлөөнийхөө буянд их тэслээ. Сумъяабазар бөхийг явуулах хэрэгтэй
Зочин 2023-03-29 103.26.194.155
ашгүй дээ МҮИС. сурагч
Зочин 2023-03-29 192.82.85.125
Юм хийдэг хүн
Зочин 2023-03-29 202.126.88.178
Юу хийдэг юм хулгай юу