Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрууллаа

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрууллаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрууллаа

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ өнөөдөр /2023.03.29/ хуралдаж, дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.

Эргэн сануулахад, 2020 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг баталсан. Ө.Сумъяабаатар нь 2016-2020 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард түүнийг огцруулах талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж байсан билээ.

Ө.Сумъяабаатарын хувьд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

  • 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
  • 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал зэрэг албыг хашсан.
  • 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал болж, дэвшсэн байна.

Харин 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх болсон бол 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж