АМГТГ: АИ-92 тасалдаагүй, шатахууны нөөц хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

АМГТГ: АИ-92 тасалдаагүй, шатахууны нөөц хэвийн байна

АМГТГ: АИ-92 тасалдаагүй, шатахууны нөөц хэвийн байна

Иргэд шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин олгохгүй, дууссан талаар мэдээллийг өнгөрсөн долоо хоногоос цахим хуудаст бичиж эхэлсэн. Тиймээс шатахууны нөөц тасалдсан эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газар болон импортлогчдоос байр суурийг тодрууллаа.

АМГТГ-аас өгсөн мэдээллээр “Долоо хоног тутамд хоёр удаа шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэж байна. АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа.

Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж клонкын татан авсан бензин нь эрт дуусч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь нөөцтэй холбоогүй.

Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний вагонууд төмөр зам дээр гаалийн бүрдүүлэлтээс шалтгаалж бөөгнөрөөд байгаа. Ачааллаас шалтгаалж 1-2 хоног шатахуун удаашралтай ирнэ гэсэн үг. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа. Манайд нийт 60-60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 47 нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсдсон гэх мэдээлэл огт ирээгүй” гэлээ.

ИМПОРТЛОГЧИД: СТАНЦУУДАД ТҮГЭЭЖ БАЙГАА БЕНЗИН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙГАА УЧРААС ЭРТ ДУУСАХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ

АИ-92 автобензиний ачилт хязгаарлагдан багасч энэ төрлийн бензиний нөөц хангалтгүй болж эхэлсэн талаар иргэд хэлсэн. Үүний улмаас шатахуун түгээх станцууд бензинээ хязгаарлаж, иргэдэд худалдаалахгүй байгааг иргэд хэлж байгаа юм. Тиймээс шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг компанитай холбогдож нөөцийн мэдээллийг авлаа.

Тухайн компаниудын хэлж байгаагаар "Нөөцөд тасалдал үүсээгүй. Төвийн болон ачаалал ихтэй салбарт түгээлтээс шалтгаалж бензин эрт дуусах тохиолдол гарч байна.

Өнөөдрийн байдлаар бүх клонк АИ-92 хэвийн, хязгаарлалтгүй олгож байна” гэв.

ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ БАЙДЛААР ХҮРГЭЖ БАЙНА  

Улсын хэмжээнд 2023 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар нийт 108,391 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 5,691 тн, АИ-92 автобензин 24,413 тн, АИ-95 автобензин 4,430 тн, Дизель түлш 71,854 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 34 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 14,249 тн, Хангайн бүс 5,454 тн, Төвийн бүс 22,419 тн, Зүүн бүс 7,415 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 28 хүртэлх хугацаанд нийт 467.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 5.8 мян.тн, АИ-92 автобензин 140.4 мян.тн, АИ-95/98 автобензин 5.3 мян.тн, Дизель түлш 267.3 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 9.4 мян.тн, Жет А-1 түлш 11.1 мян.тн, бусад бүтээгдэхүүн 27.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж