Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэж гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа. Тэгвэл энэ шийдвэрт өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр /2023.03.29/ 06:00 цагаас эхлэн Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 26.9 хувиар, "Хөсөг" трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 41.6 хувиар сайжирна гэсэн тоон судалгааг гаргаад байсан билээ.
Гэвч, Нарны хороолол болон ‘Алтай" хотхоны оршин суугчид эсэргүүцэж жагсч, уг саналыг цуцлуулах хүсэлт гаргасан. Үүнийг албаныхан харгалзаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Алтай" хотхон болон Нарны хорооллын оршин суугчдын автомашины хөдөлгөөнийг нэг чигийн урсгалд оруулан, хотхон дотор төв замын хөдөлгөөн явуулж байсан туршилт зогссонд иргэд талархаж байгаагаа цахим хуудастаа илэрхийлжээ. Оршин суугчдад эрсдэл учруулж байсан уг ажлыг иргэдийнхээ дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах хүмүүст хүргэж, зөв шийдвэр болгож чадсан олны талархлыг ямар ч байсан хүлээлээ.
Ингэснээр хотхон дундуур явах туршилт зогсож, зөвхөн зүүн эргэх чиглэл үлджээ.
Зочин 2023-03-29 202.126.88.86
Нарны хороолол ямар ч ачаалалгүй болоод бүх ачаалал төв замаараа боллоо хөөрхий
Зочин 2023-03-29 139.5.219.203
Хотхон дундуур автомашин олноор явна гэдэг байж болшгүй. Хүүхдүүдэд маш ээлгүй болно
Зочин 2023-03-29 192.82.86.215
энэ түйвээнийг санаачилсан, зохион байгуулсан хүн, байгууллагаас гарсан хохиролыг нэхэмжилж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. ажил хийсэн дүр үзүүлж хамаг амьтны ажил алдуулсан
Зочин 2023-03-29 43.228.130.188
Зайсан толгойг тойруулж хачин муу зам дээр түгжирэл үүсгэсэнээ их сайн ажил хийсэн гэж яриад бсан баахан замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж ажил хийсэн дүр үзүүлэх гээд бгаа юм байхдаа.Энэ Намуун гэж худалч нөхөр зорчин явагчидад нилээд гай болохнээ.
Хотын төв заи хааж бусдын эрхэнд халдсан 2023-03-29 66.181.185.18
Гаргасан шийдвэр зөв бол гүйцэтгэлийн ханга. Зам хаах ажлыг зохион байгуулж бусдыг уриалан дуудаж турхирч цагаан хоолойгоор хашгирч байгаа нөхөрийг шалга яагаад төв замыг хааж бусдын эрхэнд халдаж байгаа билээ. Хэн түүнд миний машиныг явуулахгүй хаах эрхийг өгсөн
Зочин 2023-03-29 188.162.254.106
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Хариу 2023-03-29 202.21.108.16
арчаагүй төр юмаа даа
Зочин 2023-03-29 202.21.116.142
anhnaasaa niitiin ezemshil zamaa zu tuluvluhgui yasiin be? yamarch zamgui baahan shahtsan gants gants baishinguud bariulchaad, odoo gants tuluvlult saitai orts garts saitai hothon dotorh zamiig tuv zam bolgoh gj dee. ene hohonii zzam ene hothonii orshin suugchidiin umch ted hudaldaad avchihsan niisleliin umch bish teneguudee.ulsiin tusuvuu ur ashigtai zuv zamaa tuluvluvul odoo ch tugjirliig buuruulah bolomj baisaar, huviin umch ruu dairch bish uher sumiyabuzar aa
Zochin 2023-03-29 192.82.91.4
Урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг. Түгжирлийг сайдыг ч хэдэн нусан б** болсон пацаанууд сэтгэлийн хөөрөлөөр алж байна даа кккк