Хотхон дундуур хөдөлгөөн явуулах шийдвэрийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Хотхон дундуур хөдөлгөөн явуулах шийдвэрийг цуцалжээ

Хотхон дундуур хөдөлгөөн явуулах шийдвэрийг цуцалжээ

Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэж гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа. Тэгвэл энэ шийдвэрт өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр /2023.03.29/ 06:00 цагаас эхлэн Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 26.9 хувиар, "Хөсөг" трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 41.6 хувиар сайжирна гэсэн тоон судалгааг гаргаад байсан билээ.

Гэвч, Нарны хороолол болон ‘Алтай" хотхоны оршин суугчид эсэргүүцэж жагсч, уг саналыг цуцлуулах хүсэлт гаргасан. Үүнийг албаныхан харгалзаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Алтай" хотхон болон Нарны хорооллын оршин суугчдын автомашины хөдөлгөөнийг нэг чигийн урсгалд оруулан, хотхон дотор төв замын хөдөлгөөн явуулж байсан туршилт зогссонд иргэд талархаж байгаагаа цахим хуудастаа илэрхийлжээ. Оршин суугчдад эрсдэл учруулж байсан уг ажлыг иргэдийнхээ дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах хүмүүст хүргэж, зөв шийдвэр болгож чадсан олны талархлыг ямар ч байсан хүлээлээ.

Ингэснээр хотхон дундуур явах туршилт зогсож, зөвхөн зүүн эргэх чиглэл үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж