Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Тэгвэл энэ асуудалд нэр холбогдоод байгаа Д.Бат-Эрдэнэ гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
–Та прокурорын дүгнэлттэй санал нийлж байгаа юу?
-Санал нийлэхгүй байгаа.
-Жижиг ТаванТолгойг хувийн өмч мэтээр ашиглаж байсан гэх мэдээлэл бий. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нээлттэй хувьцаат компани дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулна.
-Таныг өөртөө 28.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг өөртөө хувиарласан гэх мэдээлэл бий?
-Прокурорын дүгнэлт дээр 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг илүү хувиарласан гэх мэдээлэл бий. Бүх тайлан тэнцэл нь Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж дээр шалгагдаж байгаа. Надтай хамаарал бүхий компаниудад орох ёстой байсан 15.5 тэрбум төгрөг миний данс руу орсон. Хэрэв тэнд ямар нэгэн илүү байдал үүсвэл дутна шүү дээ. Бусад хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа дутуу авна. Ийм асуудал байхгүй. Эхнэрийн хувьцааны ногдол ашиг миний данс руу орсон асуудал байдаг. Энд асуудал үүссэн байна гэж үзэж байгаа.
-Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрт таныг нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна?
-Нөлөөлсөн зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигчид бүгд хуралдаж шийднэ.
-Яагаад 15.5 тэрбум төгрөг таны дансанд орсон юм бэ?
-Ногдол ашиг учраас орох ёстой мөнгө шүү дээ
-Орон нутгийн иргэд ногдол ашиг хүртсэн үү?
-Хүртэлгүй яахав. ТаванТолгой ХХК-ийн 51 хувь нь орон нутгийн мэдэлд, 49 хувь нь Хөрөнгийн биржээр худалдаалагдсан. Нийт 3000 орчим хувьцаа эзэмшигч бий. Миний хувьд нийт 20 гаруй хувийн хувьцаа эзэмшдэг.
–Мөнгө угаах гэмт хэрэгт та буруутгагдаж байгаа юу?
-Мөнгө угаана гэдэг нь ямар нэгэн байдлаар гэмт хэргийн шинжтэй мөнгийг өөр газар аваачиж эргэлтэд оруулахыг хэлнэ. Гэмт хэргийн биш цэвэр мөнгийг хаашаа хийх нь хувь хүний асуудал. Тиймээс энд ямар нэгэн байдлаар мөнгө угаасан асуудал байхгүй.
-Орон нутгийн эзэмшдэг ногдол ашиг хувиарласан мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг сох дутсан асуудал байгаа шүү дээ?
-Орон нутгийн өмчит Тавантолгойгоос 5.9 тэрбум төгрөг дутсан гэх асуудал байдаг. дутсан гээд байгаа дээрх мөнгөөр Өмнөговь аймагт Орон нутгийн өмчит 3Мвт-ын дулааны цахилгаан станц баригдаад ашиглагдаж байгаа. Энэ станц сүүлийн үед Өмнөговь аймгийг гал алдахад ганц авч яваа дулааны цахилгаан станц. Уг станцыг барихтай холбоотой шийдвэр зарцуулалт ном журмын дагуу явж байгаа.
-Та бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах уу, эсвэл өөрөө хүсэлтээ өгөх үү?
-Би Өмнөговь аймгийн 70 мянган иргэний төлөөлөл. Миний бүрэн эрхээсээ татгалзах эсэх асуудал улсын төсвийг нуруун дээрээ үүрдэг өмнөговьчууд төрд төлөөлөлтэй байх эсэхтэй шууд хамааралтай. Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирж байна. Жилийн хугацаанд нөхөн сонгууль явагдахгүй. Төрд төлөөлөлгүй болно гэдэг байгалийн баялгаа гадныханд зарж байгаа бмнөговьчуудын хувьд сайхан амьдрах, зөв хөгжих, зөв хөрөнгө оруулалт татах зэрэг чухал асуудал орхигдоход хүрнэ. Эдгээр асуудлуудыг улсын төсөвтэй холбох, хөгжлийн том асуудалд анхаарах нь тэднийг төрд төлөөлж байгаа УИХ-ын гишүүдийн үүрэг. Төрд төлөөлөх УИХ-ын хоёр гишүүнээ алдсанаар өмнөговьчууд л хохирч үлдэнэ. Гишүүд цаашид хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв. Түүнийг дэмжиж байгаа. Би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаар шалгуулахгүй, зугатах, илүү боломж хайх асуудал ерөөсөө байхгүй. Төлөөллийн эрхээ хангахын тулд бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр хууль хяналтын байгууллагад шалгуулах, мөрдөн байцаалтад оролцох нь зүйтэй хэмээн үзэж байна.
-Танд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байна уу?
-Байхгүй. Би гурван удаа мэдүүлэг өгсөн. Энэ хугацаандаа ямар нэгэн байдлаар мөрдөгчийн үйл ажиллагаанд саад учруулж, гишүүний давуу байдал гаргасан зүйлгүй.
-Таныг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой уулзахыг хориглосон. Шалтгаан нь юу вэ?
-Өмнөговь аймгийн ТаванТолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2013-2020 он хүртэл Р.Сэддорж ажиллаж байсан учраас хоорондоо харилцаа үүсгэхгүй байхыг албан ёсоор тусгаарладаг юм байна.
Зочин 2023-03-29 202.126.90.39
chamaar dutahguì chi yostoi iluu heden uyach bayachuuddaa hereg bizdee
зочин 2023-03-29 183.177.99.230
Зөвхөн ганц хүнд 15,5 тэрбум төгрөгний ноогдол ашиг харин өмнөговийн иргэд нь ноогдол ашиг 4 жил болоод нутгийн хишиг гэх ноогдол ашиг нэрт зүүгээд л өнгөрдөг шүү дээ
Зочин 2023-03-29 202.9.40.18
Өмнөговьчуудын эрхийг хамгаалдаг гэж өөрийгөө ойлгуулаад гишүүний эрхээ авч үлдэх санаатай. УИХ дээр хэн хэн яаж санал өгөхийг нь харъя
zochin 2023-03-29 203.91.115.247
hahaha nerteigeer ni Mongol hohirno gechih dee LUIwarchaan
Зочин 2023-03-29 202.179.8.130
Улсын их хурлын гишүүн төрийн төлөөлөл мөн үү?
Zochin 2023-03-29 122.201.19.2
Хулгайч гишүүдтэй байснаас байгаагүй нь дээр биздээ. МУУ НҮҮСЧИД хох чинь.
Зочин 2023-03-29 202.21.108.11
АЖНАЙ БАТЭРДЭНЭ УЛААН ХУЛГАЙЧИЙГ ИХ ХУРЛААС ХУС…90 ОНООС ХОЙШ ДАМПУУРУУЛСАН БАНКНЫ МӨНГИЙГ АВАХ ХЭРЭГТЭЙ..ОЛОН БАНКНААС ЗЭЭЛ АВААД БУЦААЖ ТӨЛӨӨГҮЙ ШҮҮ ДЭЭ..ХОТШБАНКНЫ МӨНГИЙГ ЗЭЭЛСЭН БАТЭРДЭНЭ БУЦААЖ ТӨЛӨӨГҮЙ …ОДОО ТӨЛНӨӨ…ТҮМЭНБАЯРЫГАА ИХ ЖИЙЖ БАЙСАН ОДОО ЭЭЛЖ ЧИНЬ БОЛЖДЭЭ ХӨРӨНГИЙГ ХУРАА ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ ГУТАЛ. МОНГОЛ САВХИ.ДҮНЖИНГАРАВ ЗАХ ГЭЭД ХӨВӨРНӨ ДӨӨ…
Зочин 2023-03-29 66.181.182.52
Цайрчихсан, цагаандаа гарчихсан хулгайч
Ёстой хуцав аа 2023-03-29 192.82.69.120
Хулгай хийчхээд ийм юм яриад сууж байдаг. Ёстой боргодог, хуцдаг нөхөр байна.
Анчин 2023-03-29 59.153.113.33
Хийморь дагуулсан хүн гэдгийг л мэдэж…
Зочин 2023-03-29 139.5.218.206
zsss tenegteej
Зочин 2023-03-29 103.26.194.155
энэ хулгайч луйвөрчнаар дутчихдаг гэнэ ха ха ха хошин нөхөр байна
аддом 2023-03-29 139.5.216.63
битгий ш**! хэзээ чи сонгогчдын эрх ашгийг хамгаалж байсан юм. өөрийгөө бодож улсын баялагийг хуялай хийж хэдэн зуун их наядаар нь ичихээд. бурхан гэж байдаг.юм. чөтгөрч гэж бий. үйлийн үр хийсэн нүгэл лайаа 9рэх чинь энэ.тэгээд зогсохгүй удам угсаанд чинь шингэнэ.
Зочин 2023-03-29 192.82.67.78
хохирооно гэгээ. Өмнөговьд гишүүнтэй байсан байгаагүй один чёрт. Оюу толгой байхад гишүүн хэрэггүй
Зочин 2023-03-29 139.5.218.50
алдана? Хийгээгүй юм бол цагаадаад л гарна биздээ
Зочин 2023-03-29 103.212.119.190
Сэддорж гээд бөх ухаантай нэг муу луйварчинтай нь хамт аавынд нь аваач.
Зочин 2023-03-29 202.21.108.58
Gucdag xar luivarchinbe chi!
Зочин 2023-03-29 192.82.83.61
Ene nohor hen be gedgiig barag zahiin nohoi ch medeh baih. buh horongiig ni huraaj hamsaatnuudtai ni hamt horij unen zoviig ni togtooh heregtei
Zochin 2023-03-29 192.82.91.4
Өмнөговьчууд Та хоёроор дутахгүй бас халамжинд чинь байдаггүй. Битгий дэмий донгос. Шалгуул, битгий нус, нулимсаа асгаруулж, өрөвдүүлэх гэж жүжиглэ. Муу эр, асуудлаа эхнэртээ тохдог.
Зочин 2023-03-29 139.5.216.250
одоо матарын нулимсаар яахав. Бусад монгол иргэдээс л олон удаа давуу эрх эдэллээ. Жижиг 5 толгойн эзэмшлээ буцааж өг. Мөнгөтэй байж уйлагнаад яахав
Зочин 2023-03-29 66.181.176.97
Өмнөговьчуудыг бас нийт Монголчуудыг хамгийн ихээр хохироосон хүн хэлж байхыг бодоход ёстой нөгөө МАТРЫН НУЛИМС гэж л энэ байх даа