Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 110 үйлчилгээг цахимжуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 110 үйлчилгээг цахимжуулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 110 үйлчилгээг цахимжуулжээ

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг  эрчимжүүлэх , Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос төрийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж байгаа аж. Энэ хүрээнд байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Иргэдэд шууд хүрдэг нийгмийн үйлчилгээний дийлэнх нь тус яамны үйл ажиллагаатай холбоотой бөгөөд цахим шилжилтийн бодлогыг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатайг уулзалтын эхэнд байнгын хорооны дарга онцлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110-ыг цахим болгож, “E-Mongolia”-д 18 үйлчилгээг холбосон байна. Хэдийгээр төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа ч иргэдэд уламжлалт байдлаар үйлчилгээ авах сонирхол байсаар байгааг яамныхан хэлж байна. Тухайлбал, “ehalamj” системээс өнгөрсөн онд 71 мянган иргэн цахимаар хандаж үйлчилгээ авсан бол 489 мянган иргэн мэргэжилтэнд хандаж үйлчилгээ авчээ.

Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй нийгмийн даатгал, халамж, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд, гэр бүлийн салбарын “ehalamj”, “ejob”, “ezuvshuurul”, “etuslamj” зэрэг  гол системүүдийг танилцуулсан.  Хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн “ejob” системийг олон нийтэд сурталчлах ажлыг илүү сайн зохион байгуулж ажиллах чиглэлийг энэ үеэр өгөв.

Хүүхдийн мөнгөний олголттой холбоотойгоор үүссэн мэдээллийн зөрүүтэй байдал үндсэндээ цэгцэрч дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар бусад таван байгууллагатай мэдээлэл солилцсоны үндсэн дээр 993725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа аж.  Иргэд “e-mongolia”, “e-halamj” системээр мэдээллээ нягталж өргөдөл гаргах боломжтой. Цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцийг илүү сайжруулахад байнгын хорооноос сайтар анхаарч ажиллаж байгааг ИЦББХ-ны дарга Э.Батшугар хэллээ.

Мөн төрийн байгууллага төдийгүй салбарын хэмжээнд тулгамдаад байгаа мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гол үүрэгтэй ажиллах ёстойг онцлоод ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлоход бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудтай танилцаж, санал солилцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж