“Экзим банкны зээлийг баталсны дараа Хятадтай хэлэлцээр хийнэ”

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

“Экзим банкны зээлийг баталсны дараа Хятадтай хэлэлцээр хийнэ”

“Экзим банкны зээлийг баталсны дараа Хятадтай хэлэлцээр хийнэ”

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.29/ хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар авах арга хэмжээний талаар тогтоол баталсан байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас баталсан тогтоолоор дөрвөн зүйлийг шийдлээ. Эхнийх нь техник хяналтын зардлын 5 сая ам.доллар юм. Зардлыг 2024-2027 оны улсын төсөвт суулгахаар Засгийг газрын тогтоол гарсан.

Хоёрдугаарт, Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр 4 орчим тэрбум төгрөг байгаа. Энэний эх үүсвэрийг 2024 оны улсын нэгдсэн төсвийг батлах үед суулгана.

Гуравдугаарт, иргэдэд нэг удаа олгох нөхөн төлбөр бий. Нийт 1241 иргэн байгаа. Энэ хүмүүст 13.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох үлдэгдлийг 2024 онд багтаан дуусгана.

Дөрөвдүгээрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автах соёлын өвүүд байгаа. Авран хамгаалах ажиллагаанд 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энийг 2024 оны төсөвт суулгах шийдвэр гаргалаа.

Хятадын Экзим банк гуравдугаар сарын 31-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар Төрийн зөвлөлдөө мэдээлэл хүргэнэ. Хятад улс нь 250 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг зохицуулалттай. Зээл дэмжигдсэний дараа зээлийн тусгайлсан хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хийх төлөвлөгөөтэй байна.

Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ОХУ ЮНЕСКО-д гомдол гаргасан байгаа. Үүний дагуу Эрчим хүчний яамны захиалгаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр гадаадын компани хөлсөлсөн. Үр дүн гарсан. Энэ асуудлыг  ЮНЕСКО-д хүргүүлнэ. ОХУ-ын талд урьдчилж хүргүүлсэн. Асуудал шийдэгдсэний дараа Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх талаар хөөцөлдөж эхэлнэ.

Таван толгойн усан цахилгаан станцын тухайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тендер зарлах эрх зүйн орчныг бий болгох тогтоолын төсөл оруулсан. Сайд нар санал гаргасан. Сайд нар саналаа нэгтгэсний дараа Засгийн газрын хуралдаанаар шийдсэний дараа тендер зарлана” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж