АНУ-ын Теннесси муж дахь Нэшвиллийн Христийн сургууль руу зэвсэгт этгээд халдаж, зургаан хүний аминд хүрсэн хэрэг Даваа гаригт гарсан. Гэмт этгээд долоон буу хууль бусаар худалдаж авч, гэртээ нууж байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Долоон буугаа хот даяар байрлах таван өөр дэлгүүрээс худалдаж авсан байв. Мөн тухайн этгээд сэтгэцийн эмгэгийн улмаас эмчийн хяналт дор байдаг болохыг тогтоожээ.
Нас барсан зургаан хүний гурав нь есөн настай хүүхэд байжээ. Харин үлдсэн гурав нь сургуулийн ажилтнууд бөгөөд 60-61 настай.
"Гэмт этгээд ямар нэгэн хүнийг онцлон онилоогүй, энэ сургууль, энэ сүмийг л онилсон" гэж цагдаагийн төлөөлөгч хэллээ. Хэргийн талаарх анхны дуудлагыг цагдаа нар Даваа гаригт орон нутгийн цагаар 10:13 минутын үед хүлээж авчээ. Хэрэгтэн Хонда Фит машинаар сургууль руу ирж, хаалга руу буудсаар орсон байна. Тухайн үед бүх хаалга түгжээтэй байсан. Бичлэгээс харахад хэрэгтэн сургуулийн шилэн хаалгыг буудан нэвтэрч ороод эзгүй коридороор алхжээ. Мөн өөрөө хамгаалалтын хантааз өмсөж, хоёр гартаа хоёуланд нь зэвсэг барьсан харагдсан байна. Нэг нь довтолгооны винтов буу байсан.
Эх сурвалж: BBC
Зочин 2023-03-29 192.82.67.179
Сөнөх замдаа орж дээ. Жил ирэх тусам аллага нь ихсээд! Удахгүй иргэний дайн дэгдэнэ. Хүн амын талаас илүү нь 2-р сортын гаднын цагаачид.
Зочин 2023-03-29 172.58.219.73
1р сорт гэж хэн нь юм бол доо
Зочин 2023-03-29 202.9.40.18
Манай улс ийм нийгэм байгуулахын төлөө зүтгэж байгаа. Капиталист нийгэмд энэ байтугай зэрлэг муухай зүйлүүд жирийн үзэгдэл биш үү.