"Хуурамч дипломтой багш нарыг халах тохиолдолд хомсдол үүснэ"

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

"Хуурамч дипломтой багш нарыг халах тохиолдолд хомсдол үүснэ"

"Хуурамч дипломтой багш нарыг халах тохиолдолд хомсдол үүснэ"

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.29/ хуралдаанаар их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 150 мянга орчим оюутныг эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамаарч, эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оношилгоонд хамруулах шийдвэр гаргажээ.

Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог энэ жил 1500 болгон, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон байна.

Оюутнууд хөдөлмөрийн мөлжлөгт ихээр өртөж байгааг зогсоохын тулд Боловсрол, шинжлэх ухааны сайд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчтэй хэлэлцээрт орж, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярилцаж шийдвэрлэхээр болжээ.

Оюутнуудад номын сан хүрэлцэхгүй байгаа тул Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит зургаан их сургуулийн номын сан, мөн Нацагдоржийн нэрэмжит номын санг 24 цагаар ажиллуулахаар болжээ.  Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сангийн асуудал дуулиан тарьж буй.  1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан 2000 гаруй суралцагчдаас 230 нь зээлийн гэрээний нөхцөлөө биелүүлээгүйгээс улсад 10 орчим тэрбум төгрөгийн эрсдэл учирч байгаа тул хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллах болсныг санууллаа.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авч гадаадад болон дотоодын их, дээд сургуульд суралцсан оюутнуудын нэрсийг өнгөрсөн долоо хоногт ил болгож, зарласан.  Нийт тэтгэмж авсан хүүхдийн тоо 1 сая гаруй. 1990-ээд оноос хойш олгосон энэхүү тэтгэлгийн зээлийн сан Монгол Улсад шилжилтийн үеийн хүний нөөцийг бэлтгэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хамгийн гол нь эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд, мэдээлэлд ойр хүмүүсийнх нь хүүхдүүдэд давуу эрх олгогдсон юм биш биз, сонгон шалгаруулалт нь хууль бус болсон юм биш биз,  тэтгэлгийг авчихаад үүргээ биелүүлээгүй алга болсон юм биш биз гэдэг мэдээллийг ангилж, зөв шүүж, шийдвэр гаргах ёстой байгаа.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээлэл бол 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, улсад 10 орчим тэрбум төгрөгийн эрсдэл үүсч байгаа учраас хуулийн байгууллагад хандсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарлаж байгаа гурав хүртэлх хичээлээр ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчийг нэг жил хэлний бэлтгэлд хамруулаад дэлхийн шилдэг их дээд сургуульд явуулж байгаа. Өнөө жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ дээр ямар нэг ар өврийн хаалга, хардсан сэрдсэн хандлага байхгүй болов уу.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг дотоодын болон гадаадын магистр, докторантурт суралцах оюутнууд дээр зарлагддаг. Нөхцөл тодорхой, ойлгомжтой ил тод.  Нэгдүгээрт, хэлний өндөр шаардлага тавина,  IELTS, TOFEL –ын өндөр оноо авсан байх шаардлагатай.

Хоёрдугаарт, дэлхийн шилдэг 50-д эрэмбэлэгддэг сургуулиас урилга аваад, тэтгэлгийн тодорхой хувийг тухайн сургууль нь гаргана гэсэн баталгаа гаргасан. Гуравдугаарт, Монгол Улсад тэргүүлэх, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцдаг байх.

Хагмийн их хардлага сэрдлэг, хэл ам  дагуулсан тэтгэлэг бол дэлхийн шилдэг 100 сургуульд явуулсан тэтгэлэг. Нийтдээ 600 орчим оюутан явсан, энэ оюутнуудын асуудлыг  үнэн мөнөөр гаргаж тавих. Сүүлийн гурван жил хэрэгжээгүй.

Одоо бол журамд шинэчлэл оруулснаар дэлхийн шилдэг 50 сургууль гэдэг хөтөлбөр гаргаж, нэгдүгээрт, Ерөнхий сайдын тэтгэлэгтэй адилхан хэлний онооны босго, хоёрдугаарт, тухайн сургуулиасаа тэтгэлгийн тодорхой хувийг авсан байх, гуравдугаарт, Монгол Улсад шаардлагатай байгаа эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтад орсон байх, дөрөвт, хамран сургах тойргийнхоо сургуулийг төгссөн оюутанд тэтгэлэг олгох нөхцөл тавьж байна.

Цаашдаа Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Ерөнхий сайдын нэрэмжит магистр, докторантурын тэтгэлэг, гуравт нь Засгийн газрын дэлхийн шилдэг 50 сургуульд сурах оюутанд л тэтгэлэг олгоно.   Дотоодод бол эрэлттэй мэргэжлээр сурдаг оюутанд тэтгэлэг олгоод явдаг.

Монгол Улсад эрэлттэй болон тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Боловсролын зээлийн сангаас зээл авчихаад гэрээний нөхцөлөө биелүүлээгүй суралцагчдын мэдээллийг хар жагсаалтад оруулах уу?

-Монголбанкны хар жагсаалтад гэрээний нөхцөлөө биелүүлээгүй суралцагчдын мэдээллийг оруулахад хугацаа ордог юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны хувьд вэб сайтад дээрх сангаас зээл авсан суралцагчдын мэдээллийг тодорхой оруулсан. Ямар хэмжээний зээл тэтгэлэг авсан, үлдэгдэл нь хэд, яагаад эргэж ирээгүй зэоэг шалтгааных нь мэдээллийг ил болгосон.

-Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу эрх бүхий албан тушаалтнууд Боловсролын зээлийн санд нөлөөлж зээл авсан асуудал байгаа бол АТГ-т өгч шалгуул гэсэн үүрэг өгсөн гэсэн. Энэ үнэн үү, хариуцлага хүлээлгэх боломжтой юу?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бид гурвын хамтарсан хуурамч дипломыг шалгах ажлын хэрэгжилтийг хангахтай холбоотой  хамтарсан тушаал гарсан. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад зээл олгосон, эсхүл тухайн эрх мэдэлтний хүүхдүүд хууль бусаар зээл тэтгэлэг авсан нь тогтоогдох юм бол хариуцлага хүлээлгэх заалт нь байгаа.

-Хуурамч дипломтой багш нарын асуудал юу болж байна вэ, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж байсан?

-Урьдчилсан байдлаар 3000 орчим багш хуурамч дипломтой нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар тогтоосон. Хуурамч дипломтой ч олон жил ажилласан багш нар дээр тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол багш нарын хомсдол үүсч байгаа нөхцөлд ажлаас шууд чөлөөлөхөд хүндрэл гарч байгаа. Олон жил дипломгүй ажилласан багш нарын төрд учруулсан хохирлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал ч бас гарч ирсэн.  Шүүх дээр энэ асуудалтай холбоотой хоёр, гурван хэрэг очсон, хэрхэн шийдэхээс цаашдын асуудал шийдэгдэнэ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж