"Жагсаалтын 19 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй байхаар ярьж байна"

"Жагсаалтын 19 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй байхаар ярьж байна"

"Жагсаалтын 19 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй байхаар ярьж байна"

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас  цаг үеийн асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа.


-МАН хүний эрхийг дээдлэнэ гэдгээ  зарласан. Гэтэл сүүлийн үед нээлттэй сонсгол явуулах, прокуророос нэрсийг зарлах зэргээр хүний эрхэн халдаж байна гэж хуульчид шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ шүүмжлэлтэй санал нийлж байна уу?

-Хүний эрхээс өмнө үүрэг хариуцлагын асуудал яригдах ёстой. Хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож байгаа бол хуулийн байгууллага нь шалгаад явах ёсто. Бид хүний эрхийг аль түвшинд яаж ярих вэ гэдэг нь чухал. Тэр тусмаа аль болох хэн нэгний эрхэнд халдаж, хэлмэгдүүлэх байх ёстой. Саяхан Хууль зүйн сайд хэвлэлд мэдээлэл өгсөн. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя. Гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байгаа үед нь барьж, цагдан хорьж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн. Энэ асуудалд олон улсын байгууллагаас дүгнэлт гаргасан. Тиймээс бид хүний эрхийн асуудалд ухралт хийж байгаа асуудлууд юу байна, түүнийг засахын төлөө ажиллана.

-Танай намын хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх  асуудал яригдаж байна. УЕП-ийн хүсэлтийг МАН-ын бүлэг хүлээж авах уу? 

-Улс төрийн шийдвэр гаргахаас өмнө Халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэрийг үндэслэнэ. Учир нь, хууль, хяналтын байгууллага ямар баримт мэдээлэлд үндэслэж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн бэ гэдэг нь чухал.  Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний санал, дүгнэлтийг намын бүлэг дээр сонсож улс төрийн шийдвэр гаргана. Ер нь Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр хамгийн чухал үүрэгтэй. Өмнө нь ч Халдашгүй байдлын дэд хорооны саналыг үндэслэж, улс төрийн шийдвэрээ гаргаж ирсэн. Мэдээлэлтэй нарийн танилцаагүй байж түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гэх асуудал ярих нь өрөөсгөл.

– Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг хэзээ томилох вэ?

-Хуулиараа 27-нд УИХ-ын тогтоол албажсан. Тэгэхээр 14 хоногийн дотор Засгийн газраас өргөн барих хууийн зохицуулалттай.

-ТАЗ-д захиалга ирэхгүй байгаа учраас Ковидын хуулиар томилогдсон иргэдийн оронд сонгон шалгаруулалт явагдахгүй байна гэдэг мэдээлэл байна?

-Таван "Ш" ажиллагааны Шүүр ажиллагааг би хариуцан ажиллаж байна. Төрийн бүх түвшинд хуулийн зөрчилтэй албан тушаалд томилогдсон хүмүүс байна.  Урьдчилсан байдлаар нэлээд зөрчил илэрсэн мэдээлэл байгаа. Маргааш холбогдох албан тушаалинуудтай уулзаж энэ талын дэлгэрэнгүй мэдээлэл авна. Ямар асуудлууд үүсч байна гэхээр хууль зөрчиж томилогдсон бодитой асуудал их байна. Хоёрдугаарт, Төрийн албаны хуулийн хэрэгжилт анхан болон дунд шатанд амьдралд нийцэхгүй байгаа нь хууль зөрчих үндэслэл болж байна.  ӨТөрийн албаны тухай хуулийг анхан болон дунд шатанд нийцүүлэх, хүн ам багатай төв суурин газруудад төрийн албаны шаардлагыг бүрэн хангаж ажиллах төрийн алба хаагчид олдохгүй байна. Хоёрдугаарт, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулахтай холбоотой захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгөх асуудал үүссэн. Хуулийн зохицуулалтад асар хүнд суртал байна.  Хуулиар ТАЗ, ЗГХЭГ харъяа яамууд сонгон шалгаруулалт зарлах, захиалга хүргүүлэх гээд бараг гурван сар хүлээгддэг юм байна. Энэ мэт хүнд сурталыг Төрийн албаны хуулиас авч хаях шаардлага байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын шаардлагыг хангаж байгаа боловсон хүчин Монгол Улсын хэмжээнд 30-40 хүний дунд яригдах хэмжээнд очлоо. Мерит зарчмыг хамгаалахаар Төрийн албаны зөвлөлийн хуулийг хийсэн мөртлөө маш цөөхөн хүнд давуу байдал олгосон хуулийн зохицуулалттай байна.

Төрийн нарийн бичгий даргын албан тушаалын шаардлагыг хангаж байгаа боловсон хүчин Монгол Улсын хэмжээнд 30-40 хүний дунд яригдах хэмжээнд очлоо. Мерит зарчмыг хамгаалахаар Төрийн албаны зөвлөлийн хуулийг хийсэн мөртлөө маш цөөхөн хүнд давуу байдал олгосон хуулийн зохицуулалттай байна.

-Сонгуулийн хуульд Засгийн газраас ямар өөрчлөлт тусгав. Засгийн газар дэмжсэн гэж ойлголоо?

-Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуульд Засгийн газраас 30 гаруй санал өгсөн. Үүнээс гурвыг нь онцолъё. Нэгдүгээрт, Монгол Улс 21 дүгээр зууны улс төрийн намыг төлөвшүүлэх, ёс суратхуунтай улстөрчдийг бэлтгэх, УИХ-д оруулах зарчмыг баримтлан ажиллаж байгаа.  Хуулийн төсөлд жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын гишүүдийн 30-аас доогүй хувь нь эмэгтэй, аль нэг хүйсийн төлөөлөл байхаар оруулж ирсэн. Хоёрдугаарт, гурван эрэгтэй нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлэх санал оруулж ирсэн. Засгийн газрын зүгээс санал оруулаад парламентад эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгоё, ялангуяа жагсаалт буюу 38 нь пропорциональ, 38 нь мажоритараар орж ирж байгаа бол 38 пропорциональ жагсаалтад хүйсийн харьцааг нэг нэг болгох санал өгсөн. Өөрөөр хэлбэл, жагсаалт гарахдаа эр, эм, эр эм… гэсэн байдлаар оруулахаар тусгасан.Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангах  нь зүйтэй гэж үзсэн. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулснаараа эдэлдэг олон улсын давуу талыг Монгол Улс эдлье гэж байгаа юм. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог таван хувиар нэмэгдүүлэхэд гэмт хэргийн гаралт тав дахин буурдаг. Цаашлаад авлига, ашиг сонирхлыг зөрчлөөс ангид байх соёл, ухамсар, түгэн дэлгэрэх боломж бүрддэг. Цаашлаад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр олон жил яригдсан үр дүнд хүрдэггүй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодиттой үр дүн гарах боломж бүрдэнэ.

-Зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцсэн үү?

-Яамдуудаас санал авсан. Монгол Улс нар мандахаас жаргах хүртэл цагт тохируулсан ажил хөдөлмөр эрхлэх байдалд илүү анхаарал хандуулах ёстой. Эдийн засаг, бүтээмжид цаг урагшлуулах нь өндөр ач холбогдолтой гэж үздэг. Энэ асуудлаар санал авахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам болрн Стандартын хэмжил зүйн газраас олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалт хийхэд хугацаа ордог гэх тайлбар санал ирсэн. Энэ талаар Засгийн газраас шийдвэр гарна. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй.Ирэх жилүүдээс зуны цагийн хуваарийг мөрддөг байх нь эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудалд ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд УИХ-д танилцуулж, олон улсын байгууллагад хандна. Ирэх жилээс цагийн хөдөлгөөн хийдэг байх нь ач холбогдолтой. Амьдрал дээр аваад үзэхэд 6.40 нар мандаж байхад хоёр цагийн дараа ажлаа эхлүүлж байгаа нь бүтээмжийг сулруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.183.254

Дараагийн ундрамууд гатан эхүүд боовнужд сонгогдох нь

Avatar

иргэн 2023-03-29 59.153.113.11

Наад хүнээ дуудаачээ. Энэ галлактикаас тасраад үүлэн дээр хөвөж явна дууд дууд

Avatar

Хотын уугуул 2023-03-29 192.82.67.78

Мээмээ унжуулсан феминистууд УИХ- д орж ирэх нь. Дараагийн удаа зарим квотыг г***, лесби, транссекс нарт өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.90.140

Toogoo nemeechee naad 76 ch bagadaad ba

Avatar

Нэргүй 2023-03-29 124.158.67.62

Эхлээд ерөнхийлөгчөө Парламентаас сонгодог болох нь зөв. Ингэхгүй бол хачин хачин юмнууд ерөнхйлөгч болж байна шүү. Эрчүүд нь давуу бх ёстой. 70 : 30 харьцаатай. Чухал реформыг эмэгтэйчүүд ойлгохгүй.

Avatar

зочин 2023-03-29 202.126.90.102

хулгайчуудын дэвшүүлэх хүн хүрэхээ байж эмэгтэйчүүд нь банзалдаж эрх мэдэл өгөхөөр тэнэгтэж өгнө дөө хүн намаа л сонгоё доо 3 дахь хүчин хэрэгтэй болж

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.88.165

Түрүүчийн их хуралд гарсан авгай нар чинь үнэн завхруулж байна шдээ банзалдаж архидаж ах дүү нууц амрагаа хүртэл төрд шахаад үнэн янтгар хатан зарга шүүдэг муу цаг иржээ

Avatar

Намжилын Ханой 2023-03-29 66.181.181.47

Энэ эмэгтэй хэд нь гэмт хэрэг, хүчирхийллийн асуудалд ороод байхад ийм аргумент явцгүй байх даа

Avatar

Нэргүй 2023-03-29 103.229.123.5

эмэгтэй хүн гэхээр заавал орох ёс байхгүй ш дээ. Амбицтай биш жинхэнэ мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийг олж дэвшүүлээч, та нар. Одоо бга хэд бол дэмий.

Avatar

z 2023-03-29 202.9.40.1

MANAN

Avatar

Нэргүй 2023-03-29 183.177.97.14

zailaa huiten tsaraitai novssh

Avatar

Нэргүй 2023-03-29 213.55.221.11

hamgiin meritgui N Enhbold yos zui yarih ni zohimjgui, chimee baij bgaad diplomat albyg turliin alba bolgosnyg ni harchih, tursun huu, hurgen huu, hud, tursun duu, tursun duugiin huu, bas neg hud geed l tsuvarch ugnu duu, naad enhboldygoo shalgaarai amarbayasgalaan

Avatar

Наранцэцэг 2023-03-29 66.181.188.245

залгаарай санхүү авна 80840708

Avatar

асуугаарай 2023-03-29 202.21.119.242

ГЗБГЗЗГ-ын дарга шалгалтандаа тэнцсэн бол уу яагаа бол. хийгүй, хийдэггүй хүндээ…

Avatar

Haha 2023-03-29 202.126.89.195

Turuu samraad baihaar hen uldeh ve dee

Avatar

зочин 2023-03-29 202.131.245.69

мерит гэсэн мөртлөө ажилласан жил энэ тэр бол ёстой дэмий шалгуур. Ажилласан жилийн хэмжээг багасгах хэрэгтэй. тухайн салбар, байгууллагад ажилласан жилээр гэхдээ ажил мэргэжлийн онцлогийг харгалзан тогтоох хэрэгтэй. сургууль төгсөөд шууд дадлага энэ тэр хийхгүй ажиллаж болдог мэргэжлийн байгулулагууд зөндөө бий. ер нь Төрийн албаны тухай анхны хуучин хууль нь илүү төрд чадварлаг хүн ажиллах боломжтой тул одоогийн хуулийг өөрчлөх хэрэгтэй.

Avatar

нэмэлт 2023-03-29 202.131.245.69

албан тушаалын ангиллыг цөөрүүлэх, зэрэг дэвийн нэмэгдэл гэж балай зүйлийг зогсоох хэрэгтэй. Зөвхөн төрийн албанд ажилласан жилийн нэмэгдлийг үлдээгээд бусад бүх нэмэгдлийг үндсэн цалинд нь шилжүүлж цалингийн хэмжээг нэмэх. хагас, бүтэн жилээр ажаа дүгнүүлж мөнгөн урамшуулал авдаг болох нь илүү оновчтой.

Avatar

Нэргүй 2023-03-29 124.158.107.35

прокурор яллагдагчаар татаад байхад шууд зайлуул зайлуулж чадахгүй бол ямар элийний чинь 5Ш ажиллагаа байдын бүгд зайлах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж