МАН-ынхан “нүүрсний хулгай”-н хэргийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэд тохож, туг тахих нь ээ

МАН-ынхан “нүүрсний хулгай”-н хэргийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэд тохож, туг тахих нь ээ

МАН-ынхан “нүүрсний хулгай”-н хэргийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэд тохож, туг тахих нь ээ

Ардын намынхан “Нүүрсний хулгай”-н хэргийг нийтэд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэд тохоод, түүгээр туг тахиад өнгөрөх нь ээ, янз нь. Тэр л том, жижиг “Тавантолгой”-г тоносон, тэр л тонн тонноор нь нүүрс хулгайлсан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ л урагш нь хамаг нүүрс худалдсан, ерөөс “Ажнай” Д.Бат-Эрдэнэ бол хулгайч, Ардын намынхан харин хэлмэгдэгсэд гэх суртал ухуулгыг сошиал сүлжээгээр тарааж байна. Сүүлдээ “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Төрийн ордны гадаах жагсагчдыг тэрбум төгрөгөөр хөлсөллөө, Төрийн ордон доторх түшээдийг ч тэрбум төгрөгөөр хахуульдлаа гэж сошиалд сэвэх болов. Чухамдаа Ардын намынхан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бол ханаж цаддаггүй хулгайч” гэж ард түмний тархийг угааж, улмаар өөрсдийнхөө тоносон том “Тавантолгой”-н хэргийг хүртэл түүнд тохохоор улайрч байна. Адагт нь, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “дээл”-ээ нөмөрч, Ардын намын гишүүд дархан эрхтэйгээ үлдэх нь бололтой.

Ардын намынхны гол алдаа нь, тэд ард түмний тархийг даанч дутуу үнэлэх юм. Хуучин нийгмийн үеийнх шигээ хэлсэн бүхэнд нь итгэдэг, харанхуй нийгэм хэвээрээ байгаа л гэж төсөөлдөг бололтой юм. Гэтэл одоо ард түмэн хэрсүүжиж, хэн нь хулгайч, хэн нь хэлмэгдэгч гэдгийг ялгаж салгадаг болсон. Өөрөөр бол, том, жижиг “Тавантолгой”-н хэргийг хооронд нь хольж хутгахгүй ялгаж, салгаж ойлгодог болсон. Яг үнэндээ жижгийг нь хэн цөлмөж, томыг нь хэн тоносныг таньдаг болсон. Гэтэл Ардын намынхан өөрсдийгөө “өндөг” мэтээр өмгөөлсөөр, гэмтэн нь ганцхан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэж гүрийсээр л байна. Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хашхирдаг гэдэг дээ.

Өнгөрсөн намар буюу “Нүүрсний хулгай”-н хэрэг яригдаж эхэлснээс хойш эрх баригч Ардын намын “акул”-ууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хэрхэн цүнх баригч нараараа цөлмүүлснийг ард түмэн цөмийг нь мэддэг болсон. Гэтэл Ардын намынхан “Нүүрсний хулгай”-н хэрэгтнүүдийнхээ хэргийг нь замхруулах, заримыг нь хил давуулж оргуулах зэргээр хамгаалж, хаацайлсаар байна. Зах зухаас нь дурдъя.

Жижиг “Тавантолгой”-г буюу “Тавантолгой” ХК-ийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л тоносон гэж цоллоод байгаа боловч үнэн хэрэгтээ үүцийг нь цоолж цөлмөгсөд нь Ардын намынхан өөрсдөө. Жишээ нь, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил, Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Тавантолгой” ХК-ийг тоносон бодит баримтууд бий. Н.Наранбаатар өөрөө “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2004-2009 онд таван жил ажилласан, түрийвчээ түнтийлгэсэн нэгэн. Улмаар Н.Наранбаатар 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болмогцоо 10 жил тохой нийлүүлж сурсан, багын найз С.Мөнхбаяраа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон. Мөн багын найз Д.Батзоригоо Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга болгож, улмаар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон.

Товчхондоо, Ардын намынхан Н.Наранбаатарыг ашиглаж, Н.Наранбаатар нь багын найз С.Мөнхбаяр, Д.Батзориг нарыгаа ашиглаж, тэд нийлээд жижиг “Тавантолгой” буюу “Тавантолгой” ХК-ийг тоносон нь баримттайгаа бий. Тиймдээ ч Н.Наранбаатарын нэрийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт ёс болгож зарласан. Түүгээр зогсохгүй, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг “Тавантолгой” ХК-ийг эзэгнэж байх үед одоо Өмнөговь аймгийн МАН-ын дарга болчихоод байгаа Х.Мандахбаяр хамгийн гол хамтрагчдынх нь нэг байсан. Хадгаламж зээлийн хоршоогоо дампууруулж, өр зээлдээ баригдаж явсан Х.Мандахбаяр гэнэт л шинэ баяны дүрд орж, хэвлэлийн компаниудыг хэд хэдээр нь худалдан авч, 2020 оноос хотыг тойруулан хаус хотхон, хорооллыг “өндөглүүлж” эхэлсэн байдаг. Ардын намынхны жижиг “Тавантолгой”-г тоносон мөнгийг Х.Мандахбаяр хаус хотхон, хорооллоор угааж байж болзошгүй ноцтой сэжүүрүүд бий. Гэтэл Н.Наранбаатар, Х.Мандахбаяр хоёрын нэрийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт ёс болгож зарласан болоод, хэргийг нь царцаачихлаа.

Том “Тавантолгой” буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л цөлмөсөн гэж сошиалаар сэвээд байгаа боловч эрх баригч намынхан өөрсдөө тус компанийг тоносон. Жишээ нь, ядруухан найрагч явсан Ж.Мөнхбат ярвайсан баян болсны эх үүсвэр нь өнөөх л “Эрдэнэс Тавантолгой” ХК байсан. Тэр ЗГХЭГ-ын дарга байхдаа барилгын ганц компани удирдаж байснаас өөр гавьсан намтаргүй Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилж, түүгээр дамжуулан тус компанийг “тоносон” нь баримтаар илчлэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг хятад компаниудад дамлаж, дундаас нь хэдэн арван тэрбум төгрөгийн ашиг хүртсэн нь хүртэл баригдсан. “Нүүрсний хулгай”-н мөнгөө угаахын тулд багын найзуудтайгаа хуйвалдаж, Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх 46 хаус бүхий хотхон барьж худалдсан. Хэрэг нь илэрч, хууль хяналтынханд ачигдах дээрээ тулмагцаа Ардын намынхнаасаа аврал эрж, ээжийгээ эмчлүүлэх шалтгаар хил даваад зугтсан. Хэдэн шкаф дүүргэх хэмжээний хавтас хэрэгтэй Т.Бадамжунайг хил давуулж зугтаалгаад, таван жил тайван амьдруулж байгаа Ардын нам Ж.Мөнхбатад ч мөн адил хэргээс мултрах боломж олгосон гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг ажиллаж байх үед ганц хөрөнгөжсөн хүн нь Ж.Мөнхбат биш. Авлигачдын дунд “ааяа” гэж алдаршсан Ш.Раднаасэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг тонох ажиллагаанд оройлон манлайлсан. “Нүүрсний хулгай”-н мөнгөөр тойргоо усалж, УИХ-ын гишүүн болох санхүүжилтээ ч гаргасан. “Нүүрсний хулгайч” гэдгийг нь батлах хөдөлшгүй баримт хууль хяналтынханд байсаар атал “Би буруугүй” гэж мэлзсээр яваа.

Ардын намынхаа төлөө, ах нарынхаа төлөө төв талбайд хонон өнжин жагсаж явахдаа Т.Аюурсайхан хадмындаа толгой “хоргоддог” байв. Гэтэл Т.Аюурсайхан 2019 оноос толгой баячуудын тоонд ортлоо баяжиж, Ар гүнтийн аманд 69 хаус бариулж, адуу мал сонирхож, хувийн жүчээтэй болтлоо хөлжсөн. Т.Аюурсайханы толгой баян болтлоо томорсон эх үүсвэр нь өнөөх л “Эрдэнэс Тавантолгой” ХК байсан нь илчлэгдсэн. Гар, ганзага нийлдэг “галзуу” ганц найз Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болсноос хойш тус компанийг Т.Аюурсайхан ба түүний нөхөд “атгасан”.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг хэнд худалдах, тендерүүдийг нь хэнд өгөх гэх мэт хамаг хорыг Т.Аюурсайхан найруулж, Б.Отгонжаргал, И.Даваадорж гэх хоёр шадар туслахаараа гүйцэтгүүлсэн. Т.Аюурсайханы сарын сая төгрөгийн цалинтай туслах Б.Отгонжаргал нь 500 саяын “Бенз-500” хөлөглөж, 300 сая төгрөг орон доороо нууж байгаад баригдсан. Нөгөө туслах И.Даваадорж нь мөн л сарын сая төгрөгийн цалинтай, хувийн бизнесгүй атлаа тэрбумын үнэтэй тансаг орон сууцанд амьдарч, “Ланд-200” хөлөглөж, 100 сая төгрөг бэлэн тоолж явахдаа баригдсан. Сарын сая төгрөгийн цалинтай туслахууд нь ингэж хөлжиж, хөрөнгөжсөн байхад Т.Аюурсайхан яаж баяжсан нь ойлгомжтой. Атал, Т.Аюурсайханы туслахууд хорьсон гэхээс өөрөөр хариуцлага тооцсон, хөрөнгийг нь хураасан гэж сонсогдсонгүй. Т.Аюурсайхан ч өөрөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гэх давхар дээлээ тайлж шидчихээд УИХ-ын гишүүн гэх дан дээлтэй, дархан эрхтэйгээ үлдэхээр улайрч байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг эзэгнэсэн Ардын намын бас нэг тавиул нь Б.Ганхуяг. Жирийн нэг гудамжны жагсагч явсан Б.Ганхуяг Ардын намын ах нартаа шагнуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болсноосоо хойш хань хамсаатнуудаа газар, хэлтсийн даргаар томилж, улмаар тэд бүгд “дэлхий даахгүй” баян болцгоосон. Жишээ нь, Б.Ганхуяг эхнэрийнхээ сайн найз А.Чинзоригийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, ложистикийн газрын даргаар, найз Т.Аюурсайханыхаа туслах Б.Отгонжаргалыг Худалдан авалтын ажиллагааны газрын даргаар, хамтран жагсагч Х.Нурлатыг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар тус тус томилсон. Мөн Б.Ганхуяг Ардын намын жагсагч болохоосоо өмнө Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч байсан. Тиймдээ ч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг МОХ-ын залуучуудаар дүүргэсэн. МОХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайханыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргаар тавьж байлаа.

МОХ-ны Хөдөлмөрийн биржийн дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байсан Э.Баатарцогтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн даргаар томилж байлаа. Энэ мэтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлт, борлуулалт, худалдан авалт гэх мэт бүх газар, хэлтсийн даргаар халаас нэгтэй хамтрагчид, хань, хамсаатнуудаа томилсноор Б.Ганхуяг “нүүрсний хулгай”-г хэнээс ч айхгүй чөлөөтэй хийх боломжтой болсон. Эцэст нь, Б.Ганхуяг хотын төвд хоёр шилэн барилга, Богд уулын аманд хаус хотхон, орон сууцны хороолол эзэмшдэг болтлоо хөрөнгөжсөн. Түүний томилгооныхон ч түүнээс дутахгүй хөлжиж, хөрөнгөжсөн. Атал Б.Ганхуягийг барьж хориод долоон сар өнгөрлөө. Шалгаж байна гэхээс өөрөөр шийдтэй хариу гараагүй л байна. Б.Ганхуягт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, ял оноох гэхээр Төрийн ордонд байгаа түшээдийн хэн хэн нь нүүрсний хулгайтай холбоотой болохыг нийтэд зарлана гэж Ардын намынхаа ах нарыг айлгаад байгаа гэх.

Энэ мэтээр эрх баригч Ардын намынхан жижиг, том “Тавантолгой”-г өөрсдөө тоноцгоосон. Гэхдээ Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ жижиг, том “Тавантолгой”-г тоносон “Нүүрсний хулгай”-н хэрэгтнүүддээ хариуцлага тооцох гэхээр Тусгаар тогтнолын ордон ч, Төрийн ордон ч эзгүйрчих гээд байгаа тул ацан шалаанд орсон. Намынхаа нэг гишүүнээр туг тахиж, төмөр торны цаана суулгах гэхээр нөгөөтэйгөө барьцаад, унавал хамт л унана гэж гүрийцгээгээд байгаа гэх. Арга буюу Ардын намынхан жижиг, том “Тавантолгой”-н буюу “Нүүрсний хулгай”-н хэргийг нийтэд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэд тохож, түүгээр туг тахиад өөрсдийгөө аврахаар шийдэцгээсэн бололтой.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-29 124.158.67.62

Эдгээр луйварчид Таван Толгой ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдын ноогдол ашгийг хулгайлсан байна гэнэ. Буцааж өгөөрэй, новшнуудаа. Наранбаатар Батэрдэнэ нар хам хулгайчид нь тодорхой юм.

Avatar

Нэргүй 2023-03-29 66.244.109.90

Энэ нэг н**ш мөн ч гоншигловоо. Хэн хүнгүй мэддэг юмыг нуршаад. Ажнайгаас тав гурван бор юм горьдоо юу?, чи оройтсон байна.

Avatar

Зочин 2023-03-29 66.181.161.251

Ард нэг хулгайч байжээ гэв.МАН 10 хулгайн 9ийг хийдэг гэж ард түмэн ярилцаад байна.Бүр ГАНХУЯГ, Аюурсайханаар ахлуулсан АСАР ТОМ МАФИ бий болжээ.

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.189.94

туг тахих юм бхгүй Ажнай батэрдэнэ жинхэнэ том нүүрсний хулгайч энэ хүнийг хорьж бгаад шалгавал их НО гарч ирнэ шүү

Avatar

Ан 2023-03-29 64.119.17.67

мөнгө ч хүчтэй юмаа, хэдий тийм байлаа ч энэ хүний хэрэг цайрахгүй байхаа

Avatar

Зочин 2023-03-29 66.181.186.58

АН, МАН ялгаагуй аль аль нь хулгайчаар дуурэн дээ, ажнайг нуурсний хулгайч биш гэхээр тэгээд хэн нуурсний хулгайч болох гэж

Avatar

Нэргүй 2023-03-29 103.254.123.145

Мөрөгцөг ш****н хүн шүү дээ?

Avatar

Ховдоос 2023-03-29 64.119.25.241

МАН хувьчласанаа мартсан байна. ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙ ХК бол хөрөнгийн брижээр зарагдсан хувьцаат компани. Хувьцаат компаний бизнесийн төлөвлөгөөг батлах, үйл ажиллагааг хянах үүргийг Зөвхөн Хувьцаа эзэмшигчид шийдвэрлэдэг. 1 хүн бүгдийг мэдэх боломж бага. Хамтын тогтоолыг 1 хүн дангаар үүрдэггүй юм даа. ХЭРЭВ ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙ МУУ АЖИЛЛАСАН БОЛ ХЭЗЭЭ Ч НООГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ БАЙСАН.

Avatar

Нэргүй 2023-03-29 124.158.67.62

Хувьчлагдсан Таван Толгойгоос хулгай хийж болдог гэдгийг л Батэрдэнэ Наранбаатар хоёр харууллаа. Энэ хоёр Өмнөговь аймгийн мөнгө, жижиг хувьцаа эзэмшигчдын мөнгийг чөлөөтэй хулгайлна шүү дээ.

Avatar

Зочин 2023-03-29 192.82.86.105

Та андуурчээ, эсрэгээр АН-ын арыг дааж байгаа. Араас нь АН-ын атманууд явахгүй ээ

Avatar

Иргэн 2023-03-29 66.181.176.97

Чиний наад тархи угаалтанд хэн итгэх юм бэ хөлсний бичээч минь???

Avatar

Нэргүй 2023-03-29 202.9.40.18

АН нь аман дээрээ шударга байя гэх мэтээр маш олон юм ярьдаг мөртлөө ажил дээрээ шударга бус зүйл их хийж луйварчдыг өөгшшүлж явдаг юм байна. Ийм ч учраас ард түмэн сонгуульд тэдний төлөө санал өгдөггүй юм байна. Эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавих ёстой

Avatar

Zochin 2023-03-29 122.201.19.2

НҮҮРСНЫ ХААН ХУЛГАЙЧ ЭНЭ ХҮНИЙ ТАРХИ, БИЕ МАХ БОДЬ, ГЭР ОРОН, АЖИЛ АХ ДҮҮ ГЭЭД ОЙР ТОЙРНЫ БҮХ ЮМ НЬ ХУЛГАЙН НҮҮРСЭЭР ДҮҮРЧ, УГААРЫН ҮНЭР НЬ ҮНЭРТЭНЭ.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-03-29 192.82.67.78

Тохож мохож гэж юу яриад байна. Хулгай хийсэн хариуцлага хүлээх ёстой. "Бүх амьтан тэгш эрхтэй, ганцхан гахай онцгой эрхтэй" байж болохгуй. Хулгайч бол шоронд суух ёстой:.

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.88.165

Ажнай дээр дагвадорж нэг сугны үс байгааа огт гэмгүй гарууд бишлдээ

Avatar

Нэргүй 2023-03-29 192.82.77.118

Үгүй дээ Батэрдэнэ жинхэнэ хулгайч шүү дээ Монголчууд бүгд мэднэ, АН харин ийм хулгайчдаас салахгүй бол 2024 онд бас л ялагдана…

Avatar

Хулгай хийсэн бол тэгэхээс яахав 2023-03-29 192.82.69.120

Иймэрхүү хулгайч нараас болж ардчиллын нэр хүнд зөндөө унасан. Одоо боллоо. Хулгай хийсэн бол ялаа үүр.

Avatar

АН-ын ацнууд 2023-03-29 172.105.25.20

АН-ын ацнууд хулгайчаа хамгаалбал тэр чигтээ улс төрийн тавцангаас зайлаарай.

Avatar

Нэргүй 2023-03-29 202.55.188.99

Ардчилсан намд түмэн хулгайч байгаа эрх чөлөөтэй эрүүл саруул явж л байна ганц хулайчаасаа салаад нөөц хангалттай баймаар ганц хүний мөнгөний нам болсон гэж харагдаж байхын

Avatar

ХУЛГАЙЧ АА, ХУЛГАЙЧ АА, 2023-03-29 103.26.194.166

ХУЛГАЙЧ АА, ХУЛГАЙЧ АА,

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.89.127

ЁСТОЙ ХЭЦҮҮ ЮМ ДАА. ШАЛГАХ ГЭЭД ПРОКУРОРООС БИЧИГ ИРНЭ ГЭДЭГ ЧИНЬ МАШ ИХ НО БАЙГААГ ГЭРЧИЛСЭН ЗҮЙЛ ГЭТЭЛ ЭНЭ АН ДАРГА ДААМАЛ АВИЛГАЛЧДАА ӨМӨӨРӨД, ЕР НЬ ТЭГЭЭД ХЭДЭН ЖОЛООЧ Л ХИЛ ДАВССАН БОЛОХ НЬ ДЭЭ.

Avatar

kkk 2023-03-29 59.153.114.124

АН, МАН гүй хамт щалгуулаа нүүрсний хулгайчид

Avatar

ДОРЖ 2023-03-29 66.181.185.64

Энэ одоо Б.Жаргал гэгч юу нь бууны нохой гараад ирэв ээ, арай АЖНАЙГААС тэрбум төг хармаалчихаад хаахалзаад байна уу, үгүй юу, гурвууланг нь чөлөөлж шалгах хэрэгтэй, эс бөгөөс төв талбай дээр ард түмний цугларалт болно шүү

Avatar

Зочин 2023-03-29 202.126.88.191

ёрөнхий сайд огцоруулчих тэр бүгдийг илчилнэ

Avatar

Нэргүй 2023-03-29 43.242.242.59

АН-ынхан хулгайчаа хамгаалаад сүйд бол байна. Тэд ичих ч үгүй Бат-Эрдэнэ нүүрстэй ямар ч хамаагүй, мэдэх ч үгүй гэж ярьцгааж байна. Ийм ил тод жаахан асуудал дээр энэ нам ямар нам болохоо ард түмэнд харуулж байна. Угаасаа луйварчдаар дүүрсэн нам байсан гэж би үнэлж дүгнэдэг. Ж.Бат-Эрдэнэ бол АН-ын гол санхүүжүүлэгч нь мөн. Монголчууд 1990 оноос хойш капиталист нийгэм байгуулж байгаа. Капиталист нийгэмд муу муухай болгон байдаг.

Avatar

ГОВИЙН БОР ТОЛГОЙ 2023-03-29 103.9.89.103

АЖНАЙ Ч НҮҮРС БАЙТУГАЙ ХУВЬЦААНЫ ЦЭНХЭН ЯГААН ТАСАЛБАР ХУЛГАЙ ШААЖ ЛУЙВАРДАЖ АВСАН НЬ ҮНЭЭН…. ҮНЭН… ТЭГЭЖ БАЙЖ ТАВАНТОЛГОЙГ ЛУЙВАРДАЖ АВСАН БАЙЛГҮЙ ДЭЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.161.11

Тахиад байгаа юм байхгүй бөөн хэрэгийн эзэн ханаж цадахаа мэдэхээ байсан жинхэнэ хулгайч ш дээ

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.90.142

энд намчирхаад талцаж хуваагдаад байх хэрэггүй. Төрийн том албан тушаал бол баяжиж хөлжмх эрх мэдэлд хүргэдэг шат дамжлага. нэгэнт дээшээ гарсан бол баяжих боломж нь нээгдсэн гэсэн үг. Тиймээс ч бүгд л тийшээ тэмүүлдэг. БЫаяжмх хөрөнгөжих, мөнгө хөрөнгөтэй болох боломж байхад би ядуугаараа үлдэнэ, би лүмпен пролетари гаралтай, түүндээ дуртай, коммунизм мандтугай гээд суудаг хүн хаана ч байхгүЙ. Энэ нийгэм бол угаасаа хөрөнгөтний нийгэм. хөрөнгө бэлгүй бол амьдралын баруун ёроолд гуйлагчин бай.

Avatar

Нэргүй 2023-03-29 103.26.194.155

шалгая гэхээр тцг төхилаа гээд байх юм зүгээр л шөлгуулчихаад ирээч дээ

Avatar

Нэргүй 2023-03-29 192.82.69.186

Засаг огцоруулах гэж халсөөр жагсаал зохион байгуулсан гэж сошиолоор биш ерөнхий сайд биеэрээ тв р хэлсээн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж