Номын баярын тов гарчээ

Номын баярын тов гарчээ

Номын баярын тов гарчээ

Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сард зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног болох юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр тавдугаар сарын 19-21-ны өдөр  болно.

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулж байсан бол энэ жил номын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөжээ.

ӨНГӨРСӨН ОНД НОМЫН БАЯРТ 180 МЯНГА ХҮН ОРОЛЦЖЭЭ

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн тус арга хэмжээнд оролцдог бөгөөд өнгөрсөн жил 180 мянга гаруй хүн номын баярт оролцсон статистик гарчээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй "Номын баяр"-ын хүрээнд олон сонирхолтой арга хэмжээн болохоор мөн төлөвлөөд буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-03-29 103.229.121.241

НОМЫН БАЯР ГЭЖ ЦӨӨХӨН ХЭДХЭН ХҮНИЙ ХАЛААСАНД МАШ ИХ МӨНГӨ ОРДОГИЙГ БОЛИУЛААЧ ЭЭ. МАШ ОЛОН АСАР БАРИАД АСАР БҮРЭЭС 700 800 МЯНГАН ТӨГРӨГ АВДАГИЙГ БОЛИУЛААЧ. НОМУУД НЬ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ ГАР ДЭЭР ИРЭХ БОЛООД БАЙНА Ш ДЭЭ. ЗАНДАНШАТАР ҮНЭХЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ЮМ БОЛ НААД АСАРУУДАА ТҮРЭЭСГҮЙ БОЛГООЧ ЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж