Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулмаар байна. Манай тойрог гишүүнгүй болох гээд байна. Өмнөговь аймгаас хоёр гишүүн сонгогдсон. Хоёулангийнх нь бүрэн эрхийг түдгэлзчүүлчихээр тойрогт ажиллах төлөөлөгч байхгүй болно. Тиймээс бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулмаар байна.
Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирэхэд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй, тэд хуулийн байгууллагаар шалгуулаад одоо хэрэг нь шүүхийн шатанд явж байна. Ийм байдлаар шалгуулах бүрэн боломжтой” гэдэг тайлбар хийгээд буй юм.
Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нар холбогдож, АТГ-т шалгуулсан. Улмаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч парламент хамгаалж авч үлдсэн. Харин өнөөдөр нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж эхлэхэд Н.Наранбаатар нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдтэй барьцаж, бүрэн эрхтэйгээ үлдэхийг хүсэв.
УИХ анхнаасаа хэрэгт холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй явуулсан бол бусадтайгаа барьцах шалтгаан гарахгүй л байв.
Нэгийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр араас нь олон гишүүний бүрэн эрх хөндөгдөх болно гэж хаацайлсны гор ийн гарч эхэллээ. Одоо эрх баригчид нялцагналгүй, хүний өөрийн гэж ялгалгүй Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн асуудлыг дэмжээд, үнэн мөнөө олоод ир гээд явуулах нь хамгийн зөв гарц юм.
Г.ХОРОЛ
Зочин 2023-03-29 124.158.126.107
Өмнөговийнхон дандаа хулгайч сонгодог юм уу. сонгогдсон 2 гишүүн нь 2-уулаа хулгайн хэрэгт холбогдсон.
Зочин 2023-03-29 112.72.10.198
Хулгай хийсэн юм бн ш дээ
зочин 2023-03-29 64.119.21.59
..ёстой төмөр нүүртэй бацаан юм аа…үнэхээр л юм хийгээгүй бол шалгуулахаас юунд хулчийгаад байгаа юм бэ..ийм учираас л "халдашгүй эрхийг" цуцлах ёстой юм шүү дээ….
зочин 2023-03-29 66.181.182.249
…бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулсаар байна гэнэ үү?
ЗУЗААН НҮҮРТЭЙ нөхөр юмаа.
Зочин 2023-03-29 202.9.46.241
ИХ-д байгаа хулгайчуудыг л түргэн зайлуулмаар байна. Энэний тойрогтоо хэрэг болно гэж юү байдгийн бэ. Төсвийн /татварын/ мөнгөөр авсан юмыг өөрийхөө мөнгөөр аваад өгч байгаа юм шиг л дагаж гүйж очихоос өөр юм байхгүй н**ш. Өөрийнхөө мөнгөөр битгий хил хулгайлсан мөнгөөрөө ч 1 боодол өвс аваад өгч чадахгүй л амьтан шүү дээ наадах чинь.
Зочин 2023-03-29 192.82.69.186
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулиа зөрчсөн ИХ н гишүүнүү халдашгүй гэдэг заалтаа авч хаяач , Тэгэхгүй бол улс орноо тонон дээрэмдэгчид чинь гишүүний халдашгүй гэдэг заалтын ард нуугдаад байна шүү дээ
Зочин 2023-03-29 66.181.180.75
ШҮҮР АЖИЛЛАГАА ЭНДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ. ЧАДАХГҮЙ БОЛ ОЮУНЭРДЭНЭ, НЯМБААТАР НАРЫН ШОУ ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГ БОЛНО. ГЭР ЦЭВЭРЛЭХЭД ХҮРТЭЛ ДЭЭД ТАЛЫНХАА ТООСЫГ БУУЛГАЖ, ДООД ТАЛТАЙ ХАМТАД НЬ ШҮҮРДДЭГ. ОЮУНЭРДЭНЭ, НЯМБААТАР ХОЁРОО ЭХЛЭЭД УИХ, ЗАСГИЙН ГАЗРАА ШҮҮРД. ЭХЭЛЖ АНХАН ШАТНЫ НЭГЖРҮҮ БИТГИЙ ДАЙРЧ, ДАРАМТЛААД БАЙ.
бүгд 2023-03-29 192.82.75.187
ХАРСААР БАЙТАЛ ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ БАЙНАДАА АЛЬ АЛЬ НЬ
Зочин 2023-03-29 66.181.161.117
Энэ амитан хүн төрөлд ойртоход дахиад хэдэн алхам дутуу байна. Тэр алхамуудын нэг нь ичиж сурах явдал.
Зочин 2023-03-29 66.181.181.27
Азарган үрээ царайтай амьтан бна.