Л.Гантөмөр Монголын улс төр, Ардчилсан намд шинэ залуу хүн биш. Анх түүнийг МҮДН-ын Да.Ганболд улс төрд хөтлөн оруулж байсан, Женко Баттулгаас ч өмнө Ардчилсан намд элссэн гэвэл улс төрийн насаараа “эртний” хүндээ тооцогдох биз. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр улс төрийн хувьд туршлагатай ч, туг барих хэмжээний лидер мөн үү гэдэг нь өчигдрийн олон нийтийн шүүмжлэл дээр тавигдаж буй өнөөдрийн гол асуулт болж байна.
Түүнийг Улсын дээд шүүх албан ёсоор АН-ын дарга гэж бүртгэснээс хойш хэвлэлээр нэг хоёр удаа байр сууриа илэрхийлснээс өөрөөр сөрөг хүчин амь орсонгүй.
“Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэж Хорлоогийн Чойбалсан хэлсэн эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан МАН-ын пропаганда болох нь баараггүй үнэн. Худалч хүнд нүүрсний хэргээс болж шар шувталсан Ж.Мөнхбатын зохиол гэх юм билээ.
Харин Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонгосон хүмүүс түүнийг ардчиллыг хамгаалах манлайлагч болоосой гэж итгэсэн бас хүссэн. Гэвчиг түүнд нэг л юм дутуу байна. Тэр нь эр зориг.
Академич С.Нарангэрэл нэгэнтээ “Шударга ёсыг тогтооход эр зориг хэрэгтэй. Эр зориггүйгээр шударга ёсыг тогтоож чадахгүй. Эр зориггүй боол аймхай, амаа хамхисан, хов живд хөтлөгдсөн нийгэм бүрэлддэг” тухай хэлсэн байдаг.
1.
Ардчилсан намын бүлэг “ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэхээ зарласан нь хоёр зорилготой харагдаж, хардагдаж байна. Д.Бат-Эрдэнэ Ардчилсан намын гол санхүүжүүлэгч. Тэр утгаараа АН-ыг хэтэвчгүй болгох сонирхол МАН-д бий ч байх. Нөгөө талаасаа АН-ын бүлэгт Д.Бат-Эрдэнэ авч үлдэх кноп байхгүй. АН хүссэн ч, эс хүссэн нь Д.Бат-Эрдэнийг явуулах үгүйг МАН-ын бүдүүн бүлэг шийднэ. Араас нь бүлгийнх нь ахиад нэг гишүүний хувь заяа дээсэн дөрөөн дээр байдаг. Иймээс бүлгээ бүтэн авч үлдэх нь АН-ын өнөөдрийн хүсэл байх. Гэвч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги чухал. АН намаа бодохоос илүү ардчиллаа сонгохоос өөр аргагүй нөхцөл улс төр, нийгэм, эдийн засагт үүсчихлээ.
Т.Доржхандын гаргасан тооцоогоор нүүрсний хулгайн хэмжээ 40 их наяд, МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийнхаар 4-5 их наядаар тоологдож байна. Энэ хулгай, луйвар “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан. Төрийн өмч ялсан намныхны хулгайн өмч болдгийн тод жишээ. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш цагаан байрны хулгай луйвар цадигаа алдсан болохыг бид бүгдээрээ харж, сонсож байна.
Хэргийн гол эзэд нь МАН-ын цагаан, төрийн саарал ордонд сууж буй нь үнэн. Тэдний хулгай хийсэн үгүйг УИХ шийддэг газар нь биш. Хууль шүүх нь хулгай хийсэн эсэхийг хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй, хэн нэгэнд ял завшуулалгүй шийдэх учиртай. Харин бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн байх ёс зүйтэй хүн мөн үү, үгүй юу гэдгийг парламент шийднэ.
2.
АН-д дарга чухал биш ардчилалд манлайлагч, манаач хэрэгтэй байгаа. Авлига Монголын ардчиллын дайсан гэвэл авлигатай нэр холбогдсон болгон АН-ын дайсан байх учиртай, ардчиллыг автороо болгож ирсний хувьд. Тиймээс АН-ын хулгайч, МАН-ын авлигач гэж алагчлах аваас авлигатай тэмцэх ажил үр дүнгүй үлдэнэ.
Уг нь, улстөрч хүн мөн бол Л.Гантөмөр өдийд талбай дээр өнжиж, хонодоггүй юм аа гэхнээ, авлигын эсрэг тэмцэхийг Ардын намд өглөө болгон сануулж байх учиртай.
АН-ын даргад улс төрийн акц хийх сэдэв мянга, мянгаараа байна. Авлига, хулгайгаас эхлээд. Авлигын индексээр 16 байр ухарлаа. Ардчиллын индексээр зургаан байр арагшиллаа. Хэвлэлийн эрх чөлөө 22 байраар хойшиллоо. Үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг хууль, шүүхэд дууддаг болов. Улстөрчдийн тоноогүй сан, тонхиогүй мөнгө гэж алга.
Гэтэл “гэрчилгээ” байхгүй гээд “амаа үдүүлж” байгаа бол туг баригч биш гэсэн үг. Асуудал нь гэрчилгээндээ биш АН-ын даргадаа байна. Ахлагч хүн жагсаалын урд гардаг болохоос ард нь суугаад удирдаггүй юм.
АН-ын дарга болоод удаагүй байхдаа Л.Гантөмөр “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орохдоо “Би ядуу улсын Ерөнхий сайд болмооргүй” байна гэсэн. Энэ нь улсын эдийн засаг томроосой, хөгжөөсэй гэх өнцгөөр хэлсэн үг болох нь мэдээж. Гэвч Монголын хөгжил хамгийн том тээг, далд эдийн засгийг хөлжүүлэгч нь авлига болсон. Авлигатай, авлигатай тэмцэхгүй бол улсаараа ул амьдрахаас өөр яахав. Бүрэн улсын маань бүтэн байдал ч яригдахдаа тулна.
Ардчилсан нийгэмд ёс суртахуун хуулиас дээгүүрт тавигддаг нь үнэн аваас үүнийг намууд өөрсдөөсөө эхлэж төлөвшүүлэх шаардлагатай. Улстөрчид төр гэх эзэн биегүй, хоосон зүйл руу асуудлаа чихэж, тогтолцоондоо алдаа мадаг, авлига, хулгайгаа тохож ханалаа.
Зочин 2023-03-29 66.181.191.39
Xujaa yum bna l daa.
СОНГОГЧ 2023-03-29 202.9.46.140
чи гэмт хэрэгтэнээ өмгөөлөөд эхэлбэл тэгээд л дуусаа гэдгээ ойлгож ав……………
Зочин 2023-03-29 66.181.161.251
Бүх хулгай МАНын цагаан ордонг заагаад байна.10 хулгайчийн 9 нь МАН ынх гэж ард түмэн ярилцах болов.Амар баясгалан саяханы нэг ярилцлагадаа нүүрсний хэрэгт МАНаас 20 иод хүн холбогдсон .Зарим нь намын гишүүнээсээ татгалзах хүсэлт өгсөн гэсэн нь ард түмний яриа ортойг батлах шиг болов.ХБ наас хулгай хийсэн 20 улс төрчийг зарлахад 17 нь МАНын гишүүн улстөрч байв.ЖДҮХС г МАНын УИХ дахь 49 гишүүд хувааж авсан нь дээрхи ард түмний яриаг улам бататгав.Яриад байвал НДС , ЭМДС, гээд их юм байнаа
Зочин 2023-03-29 192.82.80.238
Уг нь Баттулга нь арай илүү ард түмэнд нэр хүндтэй юм билээ шд
Зочин 2023-03-29 64.119.16.237
Чойбалсан алдаж, оносон. Алдаа оноог нь дэнсэлвэл аль нь жин дарахыг хэлж мэдэхгүй.Хүний амьнаас илүү юу байдаг юм гэвэл, алдаа нь жин дарж ч мэднэ. Гэхдээ түүний хэлсэн дараах үг одоо их ач холбоглолтой. Тэр "Цэдэнбал бид хоёрын төрийн бодлого тодорхойлно гэж юу байхав дээ. Чавганцын санаан дээр төрийн тамга дарахаар л төрийн бодлого болж байгаа юм шүү дээ" гэж хэлжээ. Ард түмнээ сонсох замаар төр бодлогоо гаргана гэж л дээ.
Зочин 2023-03-29 192.82.86.105
АН ардчилагч бишд л хамаг учир байгаа юмлдаа. АН Монголын улстөрийг зохиомлоор эвлэршгүй, эсрэг тэсрэг талууд болгон хувааж, үймээн самуунд түлхэн оруулдгаа сөрөг хүчний үүрэг гэж нийгэмд хэвшүүлэх гэж зүтгэсээр 30 гаруй жил болжээ. Засгийн эрхэнд гарвал өмнө хийснийг бусниулж, оронд нь луйврын менежмент л хийж улсыг өрд унагаж самарна. Сонгууль дөхөхөөр зүүний нам болчино. Гантөмөр шиг биш, дандаа туйлширагчдын том бүлэглэл энэ намыг удирдсаар ирлээ
аюулгүй 2023-03-29 139.5.216.63
гантөмөр чадахгүй гэж мөнч их хэлсэн. эрдэнэ даргын шийдвэрийг харах нь өв
Зочин 2023-03-29 202.55.188.104
Энэ шаамийсан нөхөр лидер биш шүү.
зочин 2023-03-29 202.21.120.66
Гантөмөр гэдэг хүн хэн бэ гэдгийг өчигдрийн мэдэгдлээс нь хүмүүс ойлгосон биз. Угаасаа хулгайч хулгайчийг барьдаггүй гэдэгтэй агаар нэг гэсэн үг. Гантөмөр лидер болох болоогүй Лидер хүн намыг авч явна гэхээс дуртай амбийц хөөсөн хэн нэгэнд атгуулж болохгүй Эрдэнэ даргын алдаанаас харж болно
Зочин 2023-03-29 202.55.191.194
энэ нямсүрэн гэдэг авгай арай л өндөр хуцаж байна уу даа
Зочин 2023-03-29 59.153.113.75
ЭНэ АН яасан үйлийн лайтай нам бэ, нэг бах мэлхий тамгыг нь өгөхгүй юм. Арай чүү гэж нэг юм дарга болоодохтол, аймхай хулчгараар нь дуудаад бх юм… Ядаж байхад тэр хэтэвч идээчин ажнай нь бас баригдаад ачигдах нь … БАс тэх БАХ дээр үед бүлгийг нь тараачихлуу.. Тасархай онигооо….
Би 2023-03-29 66.181.180.62
Ямарч утга учиргүй хэмлэх юмдаа, яа гээд байгаа юм бэ, ард нуугдсан юм харагдахгүй л бна, намаа цэгцлээд гишүүдээ идэвхжүүлээд явж л байлээшт, чи өөрөө мэджил бнаштээ Ажнайг авч үлдэх үгүйг АН биш МАН гишүүд шийднэ гэж
ДОРЖ 2023-03-29 66.181.185.64
“Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэж Хорлоогийн Чойбалсан хэлсэн мэтээр бичигчид бүү горьд, Бутачийн хүүхэд Чойгалсан /жинхэнэ нэр нь/бол зүгээр л нэг амиа бодсон бэртэгчин нөхөр, архичин, а******н, Оросуудын бөгсийг долоож яваад алуулсан … Анхны долоогийн ард ганцаараа амьд үлдэж чадсан, дээр нь Ерөнхий сайд Амар гээд бүгдийнх нь толгойг залгисан МАНГАС
Зочин 2023-03-29 43.242.242.59
Х.Чойбалсан улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа зольсон. ЗХУ-д хүчээр дуудагдан очиж алуулсан. Үүнийг Нямсүрэн мэтийн авгай мэдэхгүй. Тусгаар тогтнолын төлөө амь насаа золиосолсон эрхэм хүмүүсээ АН-ын үзэл сурталчид доромжилж тавлаж болохгүй. Улс орныхоо төлөө явсныг нь үнэлж муулахгүй байхыг та нараас хүсье. Ж.Нямсүрэн бол Элбэгдоржийн үзэл сурталч гэдгийг бүх хүн мэднэ. Энэ эмэгтэйд гэр орон, үр хүүхэд, эх орон нь чухал биш Элбэгдорж болон ардчилсан намын асуудал л чухал юм
Зочин 2023-03-29 192.82.81.49
Юм ингэж явдаггүй байхаа. Буудаж алаад тэмдгийг зүүх, нэр хүндийг нь гутаагаад шантаажлах. Тэгээд бас шударга ёс яриад байгаа шүү. Шударга ёсыг мэддэг юм шиг.
Зочин 2023-03-29 103.26.194.155
МӨНЛАЙ ХУЛГАЙЧИД ЖАГСААД ЭРХЭЭ ХАМГААЛАХ ЮМ БИЗДЭЭ
Зочин 2023-03-29 64.119.27.243
Gantumurt geheesee iluu AN chini mash muu nam er ni nam bish gedeg ni haragdaj baina.
Зочин 2023-03-29 64.119.16.237
ЭНЭ САЙТЫГ ЭЛБЭГДОРЖИЙНХ ГЭЦГЭЭНЭ. ТҮҮНИЙ ГОЛ ҮЗЭЛ СУРТАЛЧ НЬ ЭНЭ НЯМСҮРЭН."АВЧИГ" гэсэн хочтой.Уул эь Элбэгээ Эрдэнээ, Баттулга бид гурав намаас хол байя гэж хэлээд Баярцогтыгоо зүтгүүлж жижиг зальь гарагсан ч Баттулга Гантөмөрийг дэвшүүлээд ялуулсан.Элбэгээгийн, түүний цаана байдаг Бат-Үүл, Сосорбарам нарын төлөвлөгөө будаа.Тийм болохоор л хөөрхий муу Гантөмөрийг хэмлээд байгаа юм шүү дээ.
Мундаг эр. 2023-03-29 64.119.19.40
Яасан тамтай юм бэ?Тамгийн нь өгчихөөсөө.Хүм амины хэрэгтэй хүнээ байлгаад бх юм даа.