Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь "Петрочайна Дачин тамсаг" компани хууль бусаар булах гэж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар орон нутгаас нь тодруулахад "Хамтарсан ажлын хэсэг өчигдөр нийт 428 зээрийг булж устгасан. Үүнээс 107 нь шаргачин, 35 нь ооно, үлдсэн нь янзага байсан. Одоогоор мэргэжлийг байгууллагаас авсан гурван шинжилгээний хариу хараахан гараагүй байна" гэв.
Салбар яамнаас томилогдсон ажлын хэсэг өнгөрөгч Пүрэв гаригаас эхлэн "Петрочайна Дачин тамсаг" компанийн 19 дүгээр талбайд хяналт шалгалтыг хийж буй. Албаныхан "Усны гэрээ байгуулаагүй байхад ус ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тус компани ус ашиглагчийнхаа гэрээг биелүүлээгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр усны цооног гаргасан.
Албаныхан тус газрыг лацдаж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Химийн аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтын асуудал зөрчигдсөн.
Газрын гүн рүү шахаж байгаа хуурай хоёр, шингэн нэг бодисын хаяг шошго нь тодорхойгүй байсан. Дээж авч, газар дээр нь тээвэрлүүлж, тооллого хийж, баталгаажуулсан. Мөн цэвэрлэх байгууламждаа 2021 оноос хойш шинжилгээ хийгээгүй байсан. Цаашид зөрчлийн хэрэг үүсгэж, шалгана. Одоо нотлох баримт бүрдүүлж байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан тус компанийн 19 дүгээр талбайд химийн бодисын асуудал үүссэн. Энэ талбай 21 дүгээр талбайгаас 184 километрийн хол зайтай" гэдгийг мэдээлж байв.
Тус талбайд ажлын хэсэг очиход урьдчилсан байдлаар нийт долоон цэгт 300 орчим зээрийн сэг зэмийг "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ийн 21 дүгээр бүсэд устгахаар бэлдэж байсныг илрүүлсэн.
ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторит шинжилгээ цагаан зээр хорогдсон шалтгааныг тогтоох юм байна. Үүний дараагаар сумын Засаг дарга устгалын цэгийг заан өгч, мэргэжлийн байгууллага хийх аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Өмнө нь "Петрочайна Дачин тамсаг" компанийн талбай руу нутгийн иргэд нэвтэрч чаддаггүй байсан. Энэ асуудал гуравдугаар сарын 26-нд тодорхой болсон. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг мэдээлсэн. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, үүрэг өгсөн. Арга хэмжээг шуурхай авч байна. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс "Петрочайна Дачин тамсаг" компанийн үйл ажиллагаанд өдөр тутмын байгаль орчны чиглэлийн хяналт тавигдаж чадахгүй байна. Тиймээс аймгаас зардал гаргаж, салбар яамнаас хяналт тавих албан ёсны зөвшөөрлийг олгооч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ ажлыг ярилцаж тохиролцож байна. Манай яам тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй, санал оруулах эрхтэй. Одоо Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, дээж авч цагаан зээрийн хорогдлын шалтгааныг тогтоож, халдваргүйжүүлэлтийг хийх ёстой" гэв.
Улсын хэмжээнд 3 сая толгой цагаан зээр бүртгэлтэй байдаг аж. Үүнээс Дорнод аймаг нэг сая орчим нь нутагладаг байна.
Заагч 2023-03-29 202.9.46.16
Хар хятадын шулаач компанийг хееж зайлуулах цаг нь аль хэдийнээ болсон 30 жил Монголын нефтийг vнэгvй зееж дууслаа одоо хог хужаануудыг зайлуулах хэрэгтэй.
Зочин 2023-03-29 202.126.88.227
Цасг хайлсан ийм харангадаж үхдэг байсан.Гүний худаг гаргаж автомат шахуургатай хутгаар услах үүрэг хүлээх хэрэгтэй.Дорнодынхон тоохгүй байгаа нь ийм учиртай.
Зочин 2023-03-29 66.181.160.122
Ямар ч үзүүр сэжүүргүй юм бичих юмаа: 300 орчим зээр үхсэнийг … булах гэж байсан? Тэр булах гэж байсан хүмүүс чинь юу гэж хэлдэг юм? Нутгийнхан юу гэдэг юм? Гадна үзлэгээр (нүдээр харахад) яаж үхсэн шинжтэй байв? г.м.
Зочин 2023-03-29 66.181.160.122
Ямар ч үзүүр сэжүүргүй юм бичих юмаа: 300 орчим зээр үхсэнийг … булах гэж байсан? Тэр буцлах гэж байсан хүмүүса чинь юу гэж хэлдэг юм? Нутгийнхан юу гэдэг юм? Гадна үзлэгээр (нүдээр харахад) яаж үхсэн шинжтэй байв? г.м.
Зочин 2023-03-29 202.21.100.90
хөлдөж үхсэн зээрийг хордож үхсэн болгох гэж ядаж байнаа хаха. ядаж байхад ажилладаг лаборатори байхгүй. витамин хүртэл оруулахгүй шинжилнэ ч гэх шиг. гааль лабораторитой юм бол тэнд нь өгмөөр юм дө
Зочин 2023-03-29 66.181.161.39
мал минь өдий хавар болчихоод байхад ингэж бөөнөөрөө үхдэг хээрийн амьтан байдаггүй юм муу хужааагийн тожиго минь.
z 2023-03-29 202.9.40.1
HUJAAGIIN SHEES MINI IIM TSAG AGAART ZEER HULDUUJ ALAARAI s** CHINI YU VE
Зочин 2023-03-29 202.21.100.90
orosiin hulmas
Зочин 2023-03-29 66.181.182.186
Хийн хоолой Монголын нутгаар баривал зээр давж гарч чадахгүй бүр олноор үхэх байхдаа
Зочин 2023-03-29 202.126.88.152
ПетроЧайна г яачиж чадахгүй байгаа юм чинь ГАЗПРОМ орж ирээд хөндлөн хоолой татчихвал бүр амч ангайж чадахгүй юм байна л дөө
Зочин 2023-03-29 192.82.66.101
Бат-Эрдэнэ шинэ нисэх буудлын концессийн гэрээг цуцлана гэж японуудыг сүрдүүлж байснаа одоо ПетроЧайна-гийн асуудалд зөвхөн санал оруулах эрхтэй болооошш хаха долдой ч юм даа
Зочин 2023-03-29 202.126.89.51
бб бол халдага юм шүү