Дорнод аймагт 428 цагаан зээр булж устгажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт 428 цагаан зээр булж устгажээ

Дорнод аймагт 428 цагаан зээр булж устгажээ
Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь "Петрочайна Дачин тамсаг" компани хууль бусаар булах гэж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар орон нутгаас нь тодруулахад "Хамтарсан ажлын хэсэг өчигдөр нийт 428 зээрийг булж устгасан. Үүнээс 107 нь шаргачин, 35 нь ооно, үлдсэн нь янзага байсан. Одоогоор мэргэжлийг байгууллагаас авсан гурван шинжилгээний хариу хараахан гараагүй байна" гэв.
Салбар яамнаас томилогдсон ажлын хэсэг өнгөрөгч Пүрэв гаригаас эхлэн "Петрочайна Дачин тамсаг" компанийн 19 дүгээр талбайд хяналт шалгалтыг хийж буй. Албаныхан "Усны гэрээ байгуулаагүй байхад ус ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тус компани ус ашиглагчийнхаа гэрээг биелүүлээгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр усны цооног гаргасан.
Албаныхан тус газрыг лацдаж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Химийн аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтын асуудал зөрчигдсөн.
Газрын гүн рүү шахаж байгаа хуурай хоёр, шингэн нэг бодисын хаяг шошго нь тодорхойгүй байсан. Дээж авч, газар дээр нь тээвэрлүүлж, тооллого хийж, баталгаажуулсан. Мөн цэвэрлэх байгууламждаа 2021 оноос хойш шинжилгээ хийгээгүй байсан. Цаашид зөрчлийн хэрэг үүсгэж, шалгана. Одоо нотлох баримт бүрдүүлж байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан тус компанийн 19 дүгээр талбайд химийн бодисын асуудал үүссэн. Энэ талбай 21 дүгээр талбайгаас 184 километрийн хол зайтай" гэдгийг мэдээлж байв.
Тус талбайд ажлын хэсэг очиход урьдчилсан байдлаар нийт долоон цэгт 300 орчим зээрийн сэг зэмийг "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ийн 21 дүгээр бүсэд устгахаар бэлдэж байсныг илрүүлсэн.
ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторит шинжилгээ цагаан зээр хорогдсон шалтгааныг тогтоох юм байна. Үүний дараагаар сумын Засаг дарга устгалын цэгийг заан өгч, мэргэжлийн байгууллага хийх аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Өмнө нь "Петрочайна Дачин тамсаг" компанийн талбай руу нутгийн иргэд нэвтэрч чаддаггүй байсан. Энэ асуудал гуравдугаар сарын 26-нд тодорхой болсон. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг мэдээлсэн. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, үүрэг өгсөн. Арга хэмжээг шуурхай авч байна. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс "Петрочайна Дачин тамсаг" компанийн үйл ажиллагаанд өдөр тутмын байгаль орчны чиглэлийн хяналт тавигдаж чадахгүй байна. Тиймээс аймгаас зардал гаргаж, салбар яамнаас хяналт тавих албан ёсны зөвшөөрлийг олгооч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ ажлыг ярилцаж тохиролцож байна. Манай яам тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй, санал оруулах эрхтэй. Одоо Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, дээж авч цагаан зээрийн хорогдлын шалтгааныг тогтоож, халдваргүйжүүлэлтийг хийх ёстой" гэв.
Улсын хэмжээнд 3 сая толгой цагаан зээр бүртгэлтэй байдаг аж. Үүнээс Дорнод аймаг нэг сая орчим нь нутагладаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж