"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хуралдаа суудаггүй, түүнийг огцруулна"

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хуралдаа суудаггүй, түүнийг огцруулна"

"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хуралдаа суудаггүй, түүнийг огцруулна"

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцрохыг шаардаж тус дүүргийн хурлын төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Мэдээлэлд БЗД-ийн ИХТ-чид оролцлоо.


БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Т.Батцогт:

-Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тухайн нутаг дэвсгэр дээр дүүргийн Засаг даргыг дүүргийн төлөөлөгчдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд 14 хононгийн дотор хуралдуулахаар заасан. БЗД-ийн Засаг дарга томилогдсноосоо хойшхи 2.5 жилийн хугацаанд хангалтгүй ажилласан гэж төлөөлөгчид бид үзэж байна.Тиймээс Засаг даргыг ажлаа хангалтгүй хийсэн учраас огцруулах саналыг алыан ёсоор өргөн барьж байна.

БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч .Одбаяр:

-БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн ИХТ-дөөс сонгогдон томилогдон ажилласан. Энэ хугацаанд Банязүрх дүүрэг бодитойгоор хөгжих хангалттай хугацаа өнгөрсөн. Багагүй төсвийг БЗД-ийн ИХТ-д баталж өгсөн. БЗД-ийн Засаг дарга бодлого боловсруулахдаа хичнээн мянган хүн амтай, хэдий хэр газар нутагтай гэдгээ ч мэдэхгүй ажиллаж байгаа нь түүний ИХТ-ийн хуралдаанд хэлсэн түүний үгээр батлагдаж байгаа юм. 2021 оны 10 дугаар сард дүүргийн 28 хороог 43 хороотой болгох шийдвэр гарсан. Өнөөдөр 2023 оны гуравдугаар сар боллоо. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл бодитой хэрэгжээгүй байна. Бүтцийн талаар олон асуудал яригдаж байсан. Нийслэл БЗД-ийн хорооны хилийн цэс нь буруу байна гэх шалтгаанаар буцаасан. Анхнаасаа буруу гаргасан тогтоолоо залруулахаар нийслэл рүү дахин хүсэлт илгээж байна. Хороог хуваах шийдвэр нь цаагуураа ямар зорилготой байсан нь баримтуудаар тодорхой харагдаж байгаа юм. Хорооны тоог нэмэгдүүлж 43 болгох ньтөрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, ажлын ачааллыг жигдрүүлэх  зорилготой гарсан шийдвэр нь одоо болтол хэрэгжээгүй байна. Тухайн үед БЗД-ийн хүн ам 459.237, 132.600 өрх, 520 хэсэгтэй буюу ийм тооны хэсгийн ахлагчтай ажиллах шийдвэр гарсан.  Гэтэл Засаг даргаас 520 хэсгийн ахлагчтай байх нь бага байгаа учраас 557 болгох шийдвэр иргэдийн хурал руу оруулж ирж МАН-ын бүлгээс батлуулсан.  БЗД-ийн хүн ам 2022 оны жилийн эцсийн байдлаар 407 мянга болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, найман сарын дотор БЗД-ийн хүн ам 50 мянганаар багассан.  Яахаараа найман сарын дотор БЗД-ийн хүн ам 50 мянгаар, өрхийн тоо 20 мянгаар багассаныг ойлгохгүй байна. БЗД нь засаглалын хямралд орчихсон. Засаг дарга нь хүн ам, өрхийнхөө тоог ч мэдэхгүй байна. Энэ бол ганцхан жишээ.БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргээсээ НИТХ-д сонгогдсон. Манай дүүргийн ИХТ-чид энэ хүнд итгэж, Засаг даргаараа сонгосон. ДИХ өнгөрсөн хугацаанд 10 удаа хуралдахад Засаг дарга дөрвөн удаа суусан. Өөрөөр хэлбэл, дүүргийн асуудлыг ярилцаж, бодлого боловсруулаад сууж байхад энэ хүн ямар нэгэн худал үнэн шалтаг хэлээд хуралдаа суудаггүй. Яагаад иргэдээс сонгогдсон төлөөлөгчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж байхад энэ хүн хуралдаа суудаггүй юм бэ. Биеэр хуралдаа суудаггүй, дүүргийнхээ хүн амын тоог мэддэгүй зэрэг нь түүнийг Засаг даргаас огцруулах нэг шалтгаан, үндэслэл гэж харж байна.

-БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Далайцэрэн:

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх нь ковидын үеэр БД-ийн төрийн албанд шууд болон шууд бусаар олон хүмүүсийг томилсон. Тухайлбал, БЗД-т өмнө нь 28 хороо байсан. Өмнө нь эдгээр хорооны үйл ажиллагаа тогтвортой яваад болж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд 43 хороо болгож нэмэгдүүлсэн.  Эдгээр хорооны Засаг дарга нар бүгд хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж яваа. Шинээр томилогдсон хүмүүсийг түүний ах дүү, найз нөхөд, хамарал бүхий хүмүүс байх магадлалтай гэж хардаж байгаа. Ковидын үеэр БЗД-ийн 26 хороонд хөл хорио тогтоож байгаад хорооны Засаг даргын ажлыг булааж авч байсан. Энэ мэтчилэн бусад хороонуудад ч уг үйл ажиллагаа явсан байх. Монгол Улсын Засаг захиргаа нэгжийн тухай хуулийн 32 дугаар зүйлд тухайн хорооны иргэд иргэд нийтийн хурлаа хуралдуулж, хорооны засаг даргаа сонгодог. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хуулийг уландаа гишгэж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж