Хятад яаралтай тусламжийн зээлд мөнгө цацаж эхлэв

Хятад яаралтай тусламжийн зээлд мөнгө цацаж эхлэв

Хятад яаралтай тусламжийн зээлд мөнгө цацаж эхлэв

Хятад улс "Бүс ба зам" санаачлагын хүрээнд өнгөрсөн хэдэн арван жилд Ази, Африк, Европ даяар багагүй хөрөнгө оруулалт хийж, дэлхий дахинд нөлөөгөө тэлсэн. "Бүс ба зам" нь Хятадыг дэлхийн хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болгосон дэд бүтцийн мега төсөл юм. Тэгвэл Хятад улс сүүлийн үед яаралтай тусламжийн хамгийн том зээлдүүлэгч болж эхлэв. Хятадаас яаралтай тусламжийн зээл авсан орнуудын ихэнх нь өрөө эргэн төлөх гэж үйлээ үзэж байна.

2008-2021 оны хооронд Хятадын засгийн газар Аргентин, Пакистан, Кени, Турк тэргүүтэй нийт 22 улсад 240 тэрбум ам.долларын яаралтай тусламжийн зээл олгожээ. Эдгээр 22 орны дийлэнх нь "Бүс ба зам" санаачлагад ч бас хамрагдсан орнууд юм. Уг судалгааг Дэлхийн банк, Харвард Кеннедигийн сургууль, Дэлхийн эдийн засгийн Киел хүрээлэн болон АНУ дахь Тусламжийн дата судалгааны лабораторийн мэргэжилтнүүд хамтран гаргажээ.

Гэхдээ Хятадын тусламжийн хэмжээ АНУ болон Олон улсын валютын санг арай гүйцэхгүй байна. АНУ болон Олон улсын валютын сан нь хямралд нэрвэгдсэн орнуудад тогтмол тусламж үзүүлдэг.

Олон улсын хямралыг зохицуулах гэж оролдож буй Хятадын үйлдлийг АНУ-тай зүйрлэж болно. АНУ ч бас 100 орчим жилийн турш Латин Америк дахь өрөндөө баригдсан орнуудад яаралтай тусламж санал болгох стратегийг баримталсан. Тодруулбал, дэлхийн хоёрдугаар дайны дараагаас АНУ дэлхийн санхүүг атгахыг эрмэлзэж эхэлсэн юм. Энэ бол түүхэн давхцал гэдгийг судалгааг хийсэн мэргэжилтнүүд хэллээ.

Гэхдээ ялгаатай тал ч бас бий. Тухайлбал, Хятадын зээлүүд илүү нууцлагдмал, олны нүднээс далд байдаг. Хятадын Төв банк гадаадын бусад банктай байгуулсан своп хэлцэл гэх мэт мэдээллээ задруулдаггүй. Тиймээс судалгааны багийнхан бусад орны тайлан мэдээлэлд үндэслэж, тайлангаа гаргажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-03-29 183.89.165.10

Хятад аргаа барж эхэллээ гэсэн гарчиглаа.Одоо хятад цацах битгий хэл үзүүлэх ч мөнгөгүй болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж