Хятад улсаас Хойд Солонгост суух элчин сайдаар Ван Яжуныг томилсон тухай мэдээллээ. Хойд Солонгост бүрэн ажиллагаатай төлөөлөгчийн газартай цөөн орны нэг нь Хятад юм. Шинэ элчин сайд энэ долоо хоногийн эхээр Пёньянд очиж, албан үүрэгтээ орсон байна. Уулс, голоор холбогдсон хоёр орны харилцааг бэхжүүлэхэд элчин сайд Ван Яжун хичээж ажиллахаа мэдэгджээ. Хятад нь Хойд Солонгосын хамгийн хүчирхэг холбоотон бөгөөд худалдааны гол хамтрагчдын нэг. Түүнчлэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтаас болж хойгт зөрчил нэмэгдэж буй энэ үед Пёньяныг гэх Хятадын нөхөрсөг харилцаа улам нотлогдоно гэж ажиглагчид мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS