Яамдыг өнгөөр будах биш бодлогыг нь шилэн болгоё! | News.MN

Яамдыг өнгөөр будах биш бодлогыг нь шилэн болгоё!

Яамдыг өнгөөр будах биш бодлогыг нь шилэн болгоё!

Яамдыг өнгөөр будах биш бодлогыг нь шилэн болгоё!

Мэдээллээ ил тод болгож байгаа эсэхээр нь яам, агентлаг, аймаг, нийслэлийнхний ажлыг өнгөөр ялгаж, байр эзлүүлдэг болох нь. Энэ тухай Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал зарлаад байна.

Засгийн газар төрд бугшсан авлига, хүнд сурталтай тэмцэх хүрээнд 5 Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны яам Shilen.gov.mn мэдээллийн нэгдсэн платформ бүтээж, түүндээ төрийн мэдээллийг байршуулахаар өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд төрийн бүх байгууллага руу албан хүсэлт илгээсэн ч яамдаасаа эхлээд том толгойлох болсон юмдаг уу даа. Тухайлбал, Засгийн газар 16 яамтай ч 10 нь мэдээллээ ирүүлсэн бол 38 агентлагаас 18 нь мэдээллээ огт ирүүлээгүй.  21 аймгаас 12 нь мэдээллийг ил болгох асуудалд хариу ч өгөөгүй. Иймээс мэдээллээ ил болгосон эсэхээр ажлыг нь үнэлж, уралдуулахаар шийдэж. Үнэн завтай байгаа юм шүү.

Төрийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох нь зөв ч хийх өөр ажил олдохгүй байгаа юм уу гэлтэй өнгө будгаар ялгаж суух нь хэр зөв бэ.

Түүний оронд мэдээллээ ил болгохгүй байгаа төрийн байгууллагуудыг яам, агентлагаар нь зарлаад удирдлагад нь хариуцлага тооцдог болох нь илүү шударга биш үү.

Цахим хөгжил харилцаа холбооны яамыг шинээр байгуулсан нь төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж, түргэн шуурхай болгох гэж ойлгосон. Тиймдээ ч төр хэзээнээс иргэндээ байгаа мэдээллийг нэхдэггүй болох вэ гэдгийг чих тавин хүлээж сууна.

Эцэг, эхийнх нь орлогоос хамаарч олгох болсон хүүхдийн мөнгөний асуудал одоо ч хэл ам дагуулсан хэвээр л байна. Бүртгэл будилаантай байсан гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа эцэг, эхчүүд одоо ч асуудлаа шийдүүлж чадахгүй төрийн байгууллага хооронд эргэлдсэн хэвээр л явна.

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг нь олгогдохгүй болж,  зогссон шалтгааныг нь асуухад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь “Нийгмийн даатгал төлсөн баримтаа аваад ир” гэдэг шаардлагаа тавьсан хэвээр л байна.

ТҮЦ машинаас үйлчилгээ авъя гэхэд зарим дүүргийнх нь хаана байршиж буй нь мэдэгддэггүй.   Хүмүүсээр заалгасаар ТҮЦ машинаа олоход ажиллахгүй тохиолдол ч гарч буй.  Иймээс  амласнаа хийж, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ нэхэж, хүнд суртал гаргамааргүй байна. Цахимаар авч болох дээрх техникүүдийнхээ засвар үйлчилгээг нь хийж, өдөр тутамд хяналт тавьдаг болмоор байна.

Зөвшөөрөл хүсэхэд танил тал шаардлагагүй болно л гэсэн.  Энэ амлалт ажил хэрэг болоогүй, иргэд даргын үүд сахиж суудаг урьдын зовлон үргэлжилсэн хэвээр л байна.

Иймээс технологид суурилсан төрийн үйлчилгээнүүдээ хэвийн ажиллах боломж нөхцөлөөр хангаж, яам байгуулсны хэргийг гаргана уу.

Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын зардал төсөвт дарамт учруулж байна" гэдэг асуудал хөндсөн. Ардчилсан нам 2012-2016 онд МҮАН, МАХН-тай хамтран Засгийн эрхийг барьж байхдаа 10 яамтай ажилладаг байсан. Харин МАН дангаар Засгийн эрх барьж байгаа хэрнээ 16 яам, тэр бүү хэл яамгүй гурван ч сайдын орон тоо бий болгосон. Энэ бүхэн нь Засгийн газрын зардлыг өсгөж буй. Тэр бүгдийн ард татвар төлөгчдийн мөнгө л урсч байгаа. Тиймээс төрийн байгууллагуудын хүнээс хамаарч буй үйлчилгээг нь технологи сууритай болгож, зардлыг нь бууруулах шийдэл технологи гаргахад цаг заваа зарцуулж ажиллах нь Цахим хөгжил харилцаа холбооны яамны гол ажил болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-03-29 202.126.90.151

Yaag ynen. Tsetserlegiin khyykhed shig um setgekhees uuruur gavikhgyi n' l dee khuurkhii. Tsakhim yam unguur buddag zurag buddag yam bish baikh shyy.

Avatar

Зочин 2023-03-29 202.55.188.98

яахав дээ мань хүн уул нь шилэн болгоё гээд албан бичиг өгчихөж. гэхдээ хулгарууд нь мань хүнийг тоохгүй болохоор ингэж л үзэхээс өөр яалтай билээ. энэнд ямар том толгойтнуудад хариуцлага ярих эрх мэдэл бгаа биш.эрх мэдэл нь хүрэхгүй бхын зовлон гээч бас бгаашдээ

Avatar

Зочин 2023-03-29 202.9.47.59

Цэцэрлэг биш дээ ямар? Эргүү хог вэ?

Avatar

Зочин 2023-03-29 64.119.25.230

Энэ нэг их дүр эсгэсэн төлгөн коммунист нөхөр.

Avatar

Зочин 2023-03-29 66.181.179.178

Яасан ч их уриа лоозон ярьж ханадаггүй п-нүүд вэ

Avatar

Зочин 2023-03-29 139.5.216.250

Яамдуудад шилжин явах улаан туг аялуулдаг болвол ямар уу дарга аа. Сүүлийн байранд орсон яаманд Тоншуул дээр гаргаж гахай өгч байвал жинхэнэ хурган коммунизмыг байгуулна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж