Н.Батсуурийг дархан аварга болгох замыг О.Балжинням засав уу?

Н.Батсуурийг дархан аварга болгох замыг О.Балжинням засав уу?

Н.Батсуурийг дархан аварга болгох замыг О.Балжинням засав уу?

Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрмийн заалт нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн шүүмжлэлийг ихээр хүртэж байсан билээ. Тэгвэл энэхүү дүрэм багахан өөрчлөгдөж, “Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана” гэх болгосон.

Барилдааны дүрмийг өөрчлөхийн өмнө даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа “Энэ хасдаг дүрмээ болиулахгүй бол наадмаар бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирох юм байна. Гарын хүчээ үзэхэд тэнцүү байгаа хоёрыг хүнийг хасаад байх уу? Нэг нь ядраад дийлдэж таараа. Доод цолтой бөхчүүд маш олноороо хохирох болно. Улсын наадамд энэ дүрэм үйлчлэх ёсгүй. Маргааш хуралд очиж, саналаа хэлнэ. Гол нь ирц бүрдэхгүй юм шиг байна” гэж байв.

Үүний дараа барилдааны дүрмийн зөвлөл, ёс зүй хариуцлагын зөвлөл хуралдсан. Барилдааны зөвлөлийн хурлыг О.Балжинням аварга даргалж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцсон. Улмаар тэгш барьцны дүрмийг оруулж ирэн, идэвхээр хасахаас илүүтэйгээр гурван удаа сануулж, дараа нь хасна гэх заалтыг нэмжээ.

Тэгвэл өчигдөр/2023.03.28/ “Улаанбал” ярилцлагын нэвтрүүлгийн үеэр О.Балжинням аварга яагаад дүрмэнд өөрчлөлт оруулах болсон тухай ярихдаа “Бөхчүүд гомдол гаргаад дүрмэнд өөрчлөлт оруулсан” гэв. Харин “Яг хэн юм бэ, Н.Батсуурь аварга уу?” гэхэд тийм гэж аварга ам алдсан.

Мэдээж барьц сонгож, барилдах хугацаа уртасвал Н.Батсуурь аварга тэргүүтэй жин, бяр ихтэй бөхчүүдэд давуу тал, Н.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага тэргүүтэй хурд, мэх сайтай бөхчүүдэд сул тал болох биз.

Энэхүү шийдвэр гарсны дараа бөхчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилсэн. Тэдний нэг бол улсын харцага Б.Зоригтбаатар. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг. Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна. Цэрвүү барьцны барилдаан 25 минут байсанг 20 болгож байгаа нь жин багатай цэрвүүгээс барилддаг хүмүүст маш хохиролтой шийдвэр боллоо. 20 минут гэдэг бол барьцнаас барилдах сонирхолтой арал масстай бөхийн гурав ухарч гарж, хоёр нусаа нийх л хугацаа. Тэгш барьц нэртэй давхар золгооны дараа  шуудаг сугадаа авч барилдана гэдэг дүрэм нь хэнд зориулж гаргасан дүрэм вэ? Монгол бөхийн үзэгчдийг татах зүйл нь уран хурц, үнэнч шударга барилдаан гэж боддог. Үзэгч түмэндээ үнэн ч шударга уран хурц барилдаан үзүүлж цэнгүүлэхийг хүсдэг залуус минь ямар бодолтой байна” гэжээ.

Харин улсын начин Ө.Батзул “Би дүрмийн зөвлөлд байдаг. Хурал дээр Сүүгий ах бид хоёр хэлээд ганцаардаад бараагүй. Тайлбарлагч н.Гантөр гэдэг хүн үзэгчдэд хамгийн их сонирхолтой цэрвүү барилдааны 25 минутыг 10 минут гэж санал оруулж илт ухраад барилдахгүй байвал сануулаад хасдаг дүрмийг ийм дүрэм байх шаардлагагүй. Энэ дүрмийг хасах хэрэгтэй гээд хээвнэг яриад сууж байна лээ. Дэндүү харамсалтай” гэв.

О.Балжинням аваргыг ч шавиа дархан аварга болгох гэж дүрмийн өөрчлөлт гар бие оролцсон гэх хардлага бөх сонирхогчдын дунд байна.

С.Болдхуяг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.90.13

Зарлигаар нэг цол авсан амьтан. Хүний анхаарал суларсан барьц тавих агшиндхаядаг муу аргатай

Avatar

Д Сүү адьяа 2023-03-29 202.126.90.22

засуулуудад хурдан барилдахыг шаардах эрх байвал жич барьцыг сайн бариулах гэх мэт дутуу бариулаад алддаг ямар нэгэн цааргалах мөн зүй бус үйлдэл гаргавал сануулаг өгч байвал 2удаа суулаад хасах г м

Avatar

Бхр 2023-03-29 64.119.20.43

энэ батсуур сдаа үндэсний бөхийг хог болгож бга сдаа эдгэшгү өвчин тусаасай

Avatar

Үхсэний дархан аварга!!! Допингчин н**ш шүү дээ. цолоо хураалгах ёстой. 2023-03-29 122.201.24.84

Даяна аварга цолыг ХУУЛЪ БУСААР луйвар хийж авсан нөхөр Цолоо хураалгана шүү дээ хэзээ нэг цагт!! Тэр хэзээ ч дахиж түрүүлэхгүй, дархан аварга болохгүй. Мөнхий давааны хэрүүлтэй. ДОПИНГООР түрүүлдэг. Допингийн шийтгэлээ хахуулиар аргалдаг ямар ацных нь аварга байх вэ дээ.

Avatar

Нэргүй 2023-03-29 139.5.216.50

хог

Avatar

Нэргүй 2023-03-29 43.242.243.75

?Балжинням аварга Гантөр хоёрын саналаар дүрэм өөрчлөөд байвал бантан болно доо.

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.89.56

Улсууд хор найруулж дуусахгүй юмаа

Avatar

ох 2023-03-29 202.126.89.235

Батсуурь хэзээч дархан аварга болохгүй

Avatar

Zochin 2023-03-29 192.82.82.192

Энэ тэнэг хэрэггүй хов мэдээгээ авч хаячээ

Avatar

Зочин 2023-03-29 192.82.86.105

Батсуурийн 2 түрүү бойлхойтой, муу зальнаас үүдэлтэй

Avatar

Нэргүй 2023-03-29 202.21.116.142

ene mal setguulch yu l gh geed bn daa. er ni idevhi harj hasdag ni zuv, gol ni sonirholtoi bh heregtei, buhiin huviin amjilt chuhal bish undesnii buh chuhal uidhaargui bh yostoi. ter ch utgaaraa idevhiig uneldeg ni mash zuv, mehgui tulj zogsdog buh bgaad ch hereggui erthen zodog tailsan ni deer, gevch Batsuuri tiim tulj zogsog buh bish, hangalttai mehnii huvilbartai, shuurhai, siireg, tootsootoi barilddag buh gedgiig bi ch medne ta nar ch medne, tuund zoriulsan durem gevel enduurel, teneg b**s

Avatar

наадамчтн 2023-03-29 139.5.216.63

намсрайжавын допинг харын цолыг хураагаач. хураахгүй бол бид ахтайгаа нийлж тэмцэе! балжиннямыг тэр 'өвдөхөөс хас. тэр бид 2-н аварга гэж юу байдаг юм бэ? үзүүрлэсэн нь арслан цол авалгүй хорвоо бодсон. өгөөгүй гэвэл үнэнд нийцнэ. тэгэхээр энэ ямаан ууцатыг цол хүчингүй.

Avatar

Нэргүй 2023-03-29 203.91.115.49

ер нь идэвхээр нь үнэлэх зөв байсан. жудо бөхийг идэвх завсаргүй ажиллаж байгаагаар үнэлж ялалтыг түүнд өгдөг шүү дээ.

Avatar

Зочин 2023-03-29 66.181.161.117

Балжинням бол угтаа арслан шүү дээ.

Avatar

би монгол хүн 2023-03-29 64.119.23.132

энэ бол үнэн. зөвхөн Батсуурь Хангай мэтийн хүнд жинтэй хүмүүст ашигтай дүрэм болчихсон. тиймээс идэвхгүй барилдсан – бөхийн хоёуланг нь хасдаг дүрэмтэй болох хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-03-29 192.82.69.186

Спорт биш

Avatar

Нэргүй 2023-03-29 202.126.89.216

Хуулиндаа юу гээд бичсэн бна тэрнийгээрээ л болох ёстой. Дундуур нь хүн амьтан орж үймүүлж нурааж унагах эсвэл татаж түлхэх гэсэн үйлдэл бх ёсгүй.

Avatar

Зүгээр л байгаарай 2023-03-29 192.82.92.204

Нууцгүй үнэнийг хэлэхэд Батсуурь аварга шиг уран, хурц, дайчин, ухаалаг, шудрага барилдаантай бөх үнэндээ яг өнөөдөр байхгүй шүү, найзууд аа.

Avatar

Допингтой бөх цолоо хураалга 2023-03-29 122.201.24.84

Зөв шүү!! ДОПИНГ чинь н**ш аварга цолоо хураалгах ёстой. Олон жил допингтой гарсан гэсэн дандаа нуудаг. Санжаа аваргын хэлсэн нэрсийг нь зарлахгүй байгаа 36 допингтой бөх дотор Батсууурийн нэр яваа шүү дэ!

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.160.35

бяр – уран мэхээрээ олж аваагүй бол ХОЁР ШУУДАГНААС \ дотоожид нь гараа шургуулдаг аа \ НЬ ЗАСУУЛУУД – ШҮҮГЧИД БАРИУЛДАГ АА БОЛЬ ОО …

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.160.35

ийг харгалзан шүүгчид ШИЙДВЭР гаргах нь ЗӨВ . Нөгөө алдарт аварга Х . Баянмөнх маань амьд сэрүүн биз дээ , ТЭР ХҮН л ЭРХБИШ НОЁН НУРУУТАЙ ҮГ хэлэхсэн болов уу – өөр ч үүх түүх ч , үнэн бодот байдал ч зөвлөх хүнгүй болсон доо . Танарын одоогийн хийж байгаа ажлууд чинь тэр чигээрээ л ҮНД . БӨХИЙГ СӨНӨӨХ , БӨХЧҮҮД гэгчдээ нөгөө хүсээд байгаа ЯЖ болгоход л чиглэгдээд байна гэхээр л байна шүү дээ … эцэст нь , барилдааны явцад өөрөө л эр бя

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.160.35

БАРЬЦАА ӨӨРӨӨ ОЛЖ АВАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ БОЛ ҮНДЭСНИЙ БӨХИйн АЛТАН ЗАРЧИМ . ҮНД . бөх төдийгүй , ер нь аль ч – ямарч СПОРТЫН АЛТАН ЗАРЧИМ . БАРЬЦ СОНГУУЛДАГАА БОЛЬ . ШҮҮГЧИД ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРЧ – БАРЬЦ БАРИУЛДАГИЙГ ЗОГСОО . Харин үндсэн цагийг 25 минутаар тогтоосон чинь боломжийн байх , эрхбиш энэ олон жилийн СТАТИСТИКИЙГ хараа биз гэж найдая . Нэмэлт хугацаа үндсэн цагаас илүү байж болдоггүйг эрхбиш дэлхийн спортоос харна биз . Идэвхий

Avatar

Нэргүй 2023-03-29 122.201.31.107

хэрүүлийн алим тарьж утга учиргүй хэрүүл өдөөхөөн больчих доо . Батсуурь дархан аварга болох замаа үнэн хүчит барилдан эр зориг бяр тэнхээ , уран мэх, гарах бүх болоцоогоо дайчлан барилдаах болно. бүү атаархан сандар . … дархан аварга болохдоо л болно. ..үй олон дэмжигчид нь итэгдэг . үнэлдэг . чадах юманд чадаж байгаад арга үгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-03-29 66.181.181.27

Бөхчүүд боловсрол муутай нь ив илхэн харагдаж бнаа !!!
Дандаа өөрийнхсөө эрх ашгийг харж, хувийнхаа амбицаар асуудалд ханддаг ! Соёлтой нийгэмд, боловсролтой иргэд нийтийн, үндэстний, нийгмийн эрх ашгийн үүднээс асууда лд хандаж, үндэслэлтэй, гаргалгаатай ярьдаг байхгүй юү !

Avatar

Нэргүй 2023-03-29 203.17.23.197

Дандаа булхай хийдэг энэ луйварчингийн барилдах эрхийг хас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж