Ангараг дээр төмсөн байшинд амьдарна

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Ангараг дээр төмсөн байшинд амьдарна

Ангараг дээр төмсөн байшинд амьдарна

Сар болон Ангараг гариг дээр хүний тогтвортой оршихуйг хангахын тулд амьдрах орчин тун чухал. Манчестерийн их сургуулийн эрдэмтэд сар болон Ангараг дээр орон сууц барихад тохиромжтой шинэ барилгын материал бүтээжээ. "StarCrete" нэртэй уг материалыг төмсний цардуул болон чимх давсны тусламжтайгаар бүтээсэн гэдгээрээ онцлог. Үүний өмнөхөн АНУ-ын архитектурын "Red House" компани НАСА болон Массачусетсийн технологийн хүрээлэнтэй хамтран мөөгөнцөр болон хуурайшсан замагнаас бүтсэн байшин барихаар ажиллаж буйгаа зарласан.

Сансарт байшин барихад газар дээрхээс илүү бат бэх материал байх шаардлагатай аж. Эрдэмтэд Ангарагийн хөрсийг нааж, бүтэцжүүлэх, өндөр бат бэх био нийлмэл материал үйлдвэрлэхэд магнийн хлорид болон энгийн цардуул ашиглажээ. Энэ нь энгийн бетоноос хоёр дахин бат бөх, сансрын орчинд төгс тохирох материал гэж "Open Engineering" шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

"Төмсний цардуул нь наалдамхай бүтэцтэй, бусад цардуултай харьцуулахад илүү сайн цавуу үүсгэдэг. Наалдамхай чанартай учраас усны эх үүсвэр хайх шаардлагагүй. Төмсний цардуулыг шаардлагатай тохиолдолд сансрын нисгэгчид хүнсэнд ашигладаг байсан бол одоо барилгын ажилд ашиглах боломжтой боллоо. Бидний тооцоолсноор нэг шуудай буюу 25 кг усгүйжүүлсэн төмс нь бараг хагас тонн "StarCrete" үйлдвэрлэх цардуул агуулдаг" гэж тэргүүлэх судлаач, доктор Алед Робертс хэллээ.

Барилга барилаа гэхэд хана, таазыг хэдий хэмжээний зузаантай хийх нь хараахан тодорхойгүй байна. Эрдэмтдийн баг Ангараг болон саран дээр байшин барихад тохирох ургамлын гаралтай бусад материалыг эрэлхийлсээр байна.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж