Финланд улс нь аз жаргалын индексийг зургаан жил дараалан тэргүүлж, дэлхий дээрх хамгийн аз жаргалтай орноор шалгарсан. Тэгвэл тус улсын засгийн газраас азтай 10 хүнд аз жаргалын мастер хичээл үзэх үнэгүй аяллыг зарлажээ. Финландын аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр оролцогчдын тээврийн болон байрны зардлыг засгийн газраас бүрэн даах гэнэ.
"Аз жаргалын мастер хичээл" нь ирэх зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд Финландын Лейкленд муж дахь бүх зүйлийг багтаасан Куру амралтын газарт болох юм.
Доторх финланд хүнээ олоход нь туслах зорилготой энэхүү хичээл-аяллын үеэр мэргэжилтнүүд байгаль ба амьдралын хэв маяг, загвар ба өдөр тутмын хэв маяг, эрүүл мэнд, тэнцвэрт байдал, хоол хүнс, сайн сайхан байдал зэрэг дөрвөн өөр сэдвээр тусгай семинар орно.
Тус хөтөлбөрт хамрагдахын тулд инстаграм эсвэл тикток дээр доторх финланд хүнээ харуулж, яагаад мастер хичээлд оролцох хүсэлтэй байгаагаа тайлбарласан бичлэг оруулахад болох гэнэ.
"Финландад зочил" хөтөлбөрийн хүсэлтийг дөрөвдүгээр сарын 2-ныг дуустал авах учир та яараарай. Та бичлэгээ энд дарж өгөх боломжтой. Та хөтөлбөрт хамрагдаж чадахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь тус мастер хичээлийг ирэх зун олон нийтэд нээлттэй байдлаар онлайнд байршуулна.
Холбоотой мэдээ