NEWS агентлаг өнөөдөр /2023.03.29/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
08.00:
- "Драгон" төвд: АТҮТ-өөс “Номтой автобус” өдөрлөг зохион байгуулна.
- Засгийн газар хуралдана.
09.00 цагт
- Халдашгүй байдлын дэд хороо хуралдана.
10:00 цагт:
- Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах талаар ИТХ-ын төлөөлөгч нараас мэдээлэл хийнэ.
- МАН-ын бүлэг хуралдана.
11:00 цагт:
- Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлнэ.
11.30 цагт:
- Япон улс руу суралцаж, ажиллах иргэдэд мэдээлэл өгнө. "Жапан рюүкэн-2023" үзэсгэлэн болон ЕБС-ийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулах 30 сая төгрөгийн шагналын сантай, япон хэлний уран илтгэлийн тэмцээний талаар Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
- Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд Монголын Шатрын холбооны ерѳнхийлѳгч Э.Гурванбаатар, Шатрын Хүрээлэн тѳслийг санаачлагч Ж.Батбаяр нар мэдээлэл хийж санамж бичигт гарын үсэг зурна.
14.00 цагт:
- Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Ц.Доржпалам агсны “Бидний бахархал-Театрын музей” номын нээлт Театрын музейд болно.
15.00:
- УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улаанбаатар хотын Худалдааны Танхим хамтран “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудалд болно.
Холбоотой мэдээ