Гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудалд нууцаар санал хураалт явуулна
Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Орил: Одоо УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр санал оруулж ирсэн гишүүдээс тайлбар авч эхлэх гэж байна. Холбогдсон хэргүүдтэй бүрэн танилцаагүй байна. Зах зухаас нь танилцаад эхэлж байна. Одоогоор Т.Аюурсайхан гишүүний асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд нууцаар санал хураалт явуулна.
Б.Бат-эрдэнэ: Нэрс нь орж ирсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй
Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал орж ирэхэд тодорхой байр суурь илэрхийлж байсан. Хуулийг байгууллага хэрэг асуудал үүсгээд прокурор нь хяналт тавиад Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа бол түдгэлзүүлэх нь зүйтэй. Асуудлыг хаалттай ярилцана.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна
НЭМЭЛТ:
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцож байна. Тэрбээр "Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага байгаад, мөрдөх байгууллагын ажиллах боломжийг нь бүрдүүлэх үүднээс энэ асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Түүнээс аль нэг гишүүний гэм буруугийн асуудлыг шийдэх гэж оруулаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Үндэслэл байгаа учраас яллагдагчаар татсан” гэлээ.
Харин нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулмаар байна. Манай тойрог гишүүнгүй болох гээд байна. Өмнөговь аймгаас хоёр гишүүн сонгогдсон. Хоёулангийнх нь бүрэн эрхээсээ түдгэлзчихээр тэр тойрогт ажиллах төлөөлөгч байхгүй болно. Тиймээс эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулмаар байна.
Өнгөрсөн жил Хөгжлийн банкны дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирэхэд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй, тэд шалгуулаад одоо хэрэг нь шүүхийн шатанд явж байна. Ийм байдлаар шалгуулах бүрэн боломжтой” гэдэг тайлбар хийгээд буй юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ЫН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ: Халдашгүй байдлын дэд хорооны хурал эхэллээ. УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн хүргүүлсэн гурван гишүүн хуралд оролцож, тайлбар хүргүүлдэг. Тус дэд хорооны хурлын дараа МАН-ын бүлэг хуралдана. АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг авч үлдэхээ мэдэгдсэн бол МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хлдашгүй байдлын дэд хорооны хурлын дүгнэлтийг үндэслэж шийдвэрээ гаргана" гэсэн бий.
ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО ХУРАЛДАНА
УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагт хуралдахаар товложээ. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр 10.00 цагт товлогдсон байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэднийг хэрэг шалгах явцад нөлөөлсөн гэж үзэж, ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууцаар санал хураана. УИХ-ын тухай хуулийн 28.6.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн:
- Цэндийн Мөнх-Оргил /Халдашгүй байдлын дэд хорооны дарга/
- Нямаагийн Энхболд
- Сүхбаатарын Батболд
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- Сандагийн Бямбацогт
Холбоотой мэдээ