Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн түрүү бөх сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн ирэх башёд сайн барилдаж, озэки цол хүртэх хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 26 настай тэрбээр өнгөрсөн башёгийн сүүлийн өдөр комүсүби Дайэйшотой нэмэлт барилдаан хийн ялснаар дээд зиндааны анхны түрүүгээ хүртсэн билээ.
Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр/2023.03.28/ өгсөн ярилцлагадаа “Үнэхээр сайхан мэдрэмж байлаа. Гэхдээ өчигдөр өчигдөртөө дууссан. Өнөөдрөөс эхлэн дараагийн башёдоо анхаарлаа хандуулмаар байна. Зөвхөн гайхалтай бөхчүүд л озэки цолонд хүрдэг. Озэки болох талаар нэг их бодохгүйгээр бэлтгэлээ хийж, урьдынх шигээ амьдармаар байна” гэжээ.
Нацү башё ирэх тавдугаар сарын 14-ний өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ. Кирибаяамагийн хувьд озэки болоход ердөө 10 даваа хэрэгтэй. Сүмогийн холбооны шаардлагад озэки цол хүртэх бөх нь гурван башё дараалан нийт 33 даваа авсан байх ёстой гэдэг. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн Хацү башёд 11 даваа, Харү башёд 12 даваа тус тус аваад байна.
Гэхдээ ирэх Нацү башёгийн өрсөлдөөн амаргүй байх болно. Учир нь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озэки Такакэйшо нар бэртлээсээ эргэн ирж, барилдах төлөвтэй.
Өнгөрсөн Ням гаригт сүмогийн холбооны тэргүүн Хаккакү Кирибаяама Б.Лхагвасүрэнгийн озэки болох талаар “Энэ боломжийг ашиглах уу, алдах уу гэдэг нь түүний хэрэг. Тэр шаргуу хөдөлмөрлөх ёстой” гэжээ.
Ozaki boloh ni damjiggyi ee!!!tengeriin hiseg irne?.... 2023-03-29 31.32.212.183
Keryabama maani ojaki bolno.ta nar gaihaad baih yum ygyi ene hynii barildaan byr ni amttai sain barildaj baigaa,garah byrdee ter behdee hyanyyr handaj cheejee door bailgaj barildaj zeb hamgaaldag chini gaihmaar syy!!!hyrdtai behchyydtei barildahdaa hyrd heregtei ch ylddeg arga barilaan ylam esgeerei!!!!chamaig demjij Pranzaas ajil uilsiig deed satand hyrgedeg nomoon ynsij baigaa….teheer manai kirabayma OZAKI boloh ni damjiggyi ee!!
Зочин 2023-03-29 66.244.109.90
Озеки болох боломжж хамгийн ойр байна. Качи хийгээд цааш нь 1-2 давахад л эрхэм цолыг олгочихно. Эх орон нэгтнүүд нь найдаж байна. Хошорву хүүд ч боломж байгаа. Сумогийн дараачийн ёкозүна ч монгол болно байх. Амжилт…
Зочин 2023-03-29 192.82.82.32
Гүндүүгүй яриа нэвтрүүлэгт орсонг нь үзсэн. Сумод түрүүлэхийг нь харлаа. Амжилт хүсэе. Аварга болоорой
Зочин 2023-03-29 43.242.242.59
Бэртэлт авахгүй сайн барилдвал озеки авах бүрэн боломж түүнд байгаа. 5 сарын барилдаанд нь амжилт хүсье
Зочин 2023-03-29 73.130.21.120
Amjilt hvsie