Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг.  Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. +9…+11 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж