Майк мөрөөдлөө биелүүлэхээр NBA-д нэрээ өглөө

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Майк мөрөөдлөө биелүүлэхээр NBA-д нэрээ өглөө

Майк мөрөөдлөө биелүүлэхээр NBA-д нэрээ өглөө

Саяхан л NCAA-ийн нэгдүгээр дивизоны Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцахаар болж, түүх бүтээж байсан Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгч, гайхалтай басхүү аз сорьсон шийдвэрийг гаргалаа.

Сүүлийн үеийн коллежийн сагсан бөмбөгчдийн жишгийг даган ердөө ганц улирлыг NCAA-д өнгөрүүлж буй Майк өөрийн хувийн агентаар “Rize Management” компанийн Скотт Николсыг сонгожээ.

Алдарт “ESPN”-ийн Жонатан Живонигийн мэдээлснээр “Майк Шаравжамц NBA-ийн драфтад нэрээ өгч бөгөөд ирэх улирал Дэйтоны их сургуульд суралцахгүй. Түүний хувьд өөр сургууль руу шилжих боломжтой боловч мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглохоо урьтал болгоод байна. Тэр “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан” гэжээ.

Майк өнгөрсөн улирал Дэйтон Флайерс багийн бүрэлдэхүүнд нийт 32 тоглолт хийхдээ 20-д нь гараанаас гарч, 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн билээ.

Мэргэжилтнүүдийн өмнө мэдээлснээр Ш.Энхийн-Од нь NBA-ийн хоёрдугаар тойргийн сонголт болох бүрэн боломжтой.

Майкийн агент Скотт Николс нь NBA-д одоогийн байдлаар хоёр үйлчлүүлэгчтэй. Тухайлбал, Кливленд Кавальерс багийн Ламар Стивенс болон Даллас Маверикс багийн Грант Риллер нар аж. Түүний ихэнхи үйлчлүүлэгчид хилийн чандад тэр дундаа Европд тоглодог гэх үзүүлэлт байна.

NBA-ийн драфт орон нутгийн цагаар ирэх зургадугаар сарын 22-ны өдөр болох бөгөөд үүнээс өмнө Майк NBA-ийн багуудын бэлтгэл болон NBA-ээс зохион байгуулах драфтын сорилгод хамрагдах чөлөөтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж