Өдөр бүр хуримтлуулцгаая

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Өдөр бүр хуримтлуулцгаая

Өдөр бүр хуримтлуулцгаая

Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) –аас жил бүр санаачлан зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аян нь гуравдугаар сарын арван гурванаас эхлэн хорин зургааны хооронд зохион байгуулагдаж дууслаа.

Энэ жил тус аяныг Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе уриан дор нийгэм эдийн засгийн тогтвортой байдал, байгаль орчны доройтлын эсрэг хувь хүн бүрийг ухаалаг, зохистой хэрэглээнд уриаллаа.

Худалдаа, Хөгжлийн банк тус аяны хүрээнд олон нийтэд болон нийслэлийн ерөнхий болосвролын 72-р сургууль, Монгол 3-р сургууль, СХД-ийн Номун бүрэн дунд сургууль мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөх дамжааны нийт 200 гаруй оюутан сурагч нартаа санхүүгээ зөв зохистой удирдах болон өөрт ямар ч санхүүгийн дарамтгүйгээр хадгаламжаа өсгөх боломжтой ‘ХЯЛБАР ХУРИМТЛАЛ”-ын талаарх мэдээллийг танилцуулан ажиллаа.

Хялбар хуримтлал нь та данснаасаа зарлага гаргах мөн орлого нэмэх бүрдээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар, хадгаламж руугаа ямар ч шимтгэлгүй шилжүүлэх боломжтой хялбар үйлчилгээ юм. Ирээдүйнхээ төлөө өдөр бүр хуримтлуулцгаая.

Тогтвортой хөгжилд хамтдаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж