Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.
2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм.
Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, 7.5 үнэ нь дахин нэмэгджээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр яриандаа тодотгож байлаа. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар 2022 оны аравдугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, уг хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хэдий ч Засгийн газраас нүүрсийг хөрөнгийн биржээр туршилтаар арилжаалах түр журмыг баталж, мөрдөж ажилласны үр дүнд дээр дурдсан боломжууд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт 8.1 хувь болоход Монгол Улсын төсвийн орлого өмнөх жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар өслөө. Эндээс Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежментийг зөв хийх юм гэдэг нь харагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэдгийг онцлон дурдав.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлэхдээ, Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкууд олон нийтийнх болох ажил хийгдэж байна. Энэ жилийн зургадугаар сарын 30-наас өмнө энэ ажил дуусах ёстой. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк IPO гаргаад байгаа бөгөөд бусад банкууд бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Bear 2023-03-28 156.146.57.196
Typical propaganda rubbish. The point (location) of sale has changed. Market prices have also moved considerably. There is no clarification of the quality of coal for which sales prices are quoted. Total blah blah.
зочин 2023-03-28 192.82.69.140
Нүүрсний хулгайчид хичнээн агуу том хулгайчид байсны тод илрэл, бат нотолгоо болж байна. Бусад салбарыг ч ийм болговол монгол улс дороо л өндийгөөд ирнэ.
Ус үзээгүй байж рлрмой шууна гж 2023-03-28 119.234.6.72
Хэт их хөөрцбглөөд Дэвхцээд хөөрөөд хэрэггүй шүү.Яасан их хөөрүү хогнууд вэ гд амыг чнь Ыариэа шүү.Чимээгүй Нүүрс ,алт зэсээ үнэ хүргээд ядаж өр ширээ дар.Долларын нөөцөө 6,7 тэрбум болго.Зэс гангаа хайлуулсаны дараа хөөрцгөөё.Нэг их хөөрсөн попорсон хүмүүс.
Зочин 2023-03-28 66.181.182.174
Засаг тэр идэж хулгайлж байсан хэдэн нүүрсний хулгайч нараас яагаад баривчилж, шорондоо хийж далд оруулж устгахгүй бна… Хэрвээ эд харын толгойг илээд байх юм бол хрд түмэн уурсах л байх… Тэр үед харин зогсооход хэцүү болно.
Зочин 2023-03-28 66.181.161.46
tsagaan ordon dotor GS25 ajildag boluu?
Зочин 2023-03-28 66.181.161.69
За нээг их баярлах юм биш шүү. Цор худалдан авагч чинь биржээр худалдаалалх тухай нэлээд ам муутай байгаа. Болгоомж илүүдэхгүй шүү.
Зочин 2023-03-28 202.131.253.54
Оролцох авах арга замыг нь улам тодорхой болгоод стандартын дагуу нийлүүлээд явахад асуудалгүй гарахгүй байхаа, Австралийн нүүрс тээвэрлэлтийн хугацаа их, ОХУ-ынх томчуудтай гэрээлсэн, жижиг дундчууд болон бусад улс төрийн нөлөөгүй худалдан авагч нарт Монголын нүүрс хамгийн зөв сонголт
Зочин 2023-03-28 124.158.107.35
энэ Баттөмөр гэж юмнаасаа салмаар юм тэтгэвэрт нь гаргаач МАНыхаан
Зочин 2023-03-28 139.5.217.180
Монголд хэрэгтэй ард иргэдэд ашигтай тустай зүйл бүрд ардчилагч гэх хулгайчууд бухимдаж уур нь хүрч байдаг, Энэ бол ардын дайсны мөн чанар