Цар тахал болон дайнаас болж сүүлийн гурван жилд дэлхий дахинд хүний эрхийн асуудал олон удаа ноцто зөрчигдсөн. Энэ талаарх хэлэлцүүлэг өнөөдөр /2023.03.28/ боллоо. Уг хэлэлцүүлгийг "Эмнести интернешнл"-ээс зохион байгууллаа.
2022 оны тайланд 156 улс хамрагдсаны нэг нь Монгол Улс. Тайлангаас харахад дэлхий дахинд эмэгтэйчүүд, хүүхэд болон дүрвэгсдийн эрх, ялгаварлан гадуухал асуудал болсоор байгааг Эмнести интернешнлийн удирдах зөвлөлийн дарга Р.Очирбал хэллээ. Гэхдээ Швейцарь, Польш, Испани зэрэг улс оронд ижил хүйстнүүдийн гэрлэлт, хүүхэд үрчлэн авах эрхийн асуудлаар томоохон ахиц дэвшил гарсан байна тухай ч дуулгав. Европын холбоо Украины дүрвэгсдийн эрхийг хамгаалах зорилгоор анх удаа түр удирдамжийг боловсруулж, дүрвэгсдийг хүлээж авахад анхаарсан нь сайшаалтай. Гэвч Украины дүрвэгсдийг хүлээж авсан шиг бусад улс орны дүрвэгсдийг хүлээж авахдаа Европын холбоо хойрго, байгаа нь ялгаварлан гадуурхалын хэлбэр гэдгийг Р.Очирбал онцолсон юм.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Монголд хүний эрхийг хангах төрийн механизм ажиллаж байна уу үгүй юу гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс хянадаг. Болохгүй зүйлийг нь УИХ-д өргөн барьдаг. Манай зүгээс жагсаал цуглааны хуулиа өөрчилж, шинэчлэх мэдэгдэл хүргүүлсэн” гэлээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа " Хүний эрх, эрх чөлө,ө ардчилал хумигдаж байна. Дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь эрх чөлөөтэй амьдарч байгаа. Монгол Улсын хувьд ямартай ч үзэл бодлоо илэрхийлэх, үгээ чөлөөтэй хэлэх боломжтой улс орны тоонд ордог. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд огтхон асуудал байхгүй гэсэн үг биш. Энэ тал дээр хүний эрхийн зөрчил нэлээд гарч байгаа. Хүн амын тал хувь нь Улаанбаатарт суурьшсан энэ нөхцөлд аюулгүй амьдрах нөхцөл бололцоо хангагдсан уу гэдэг тулгамдсан асуудал. Энэ мэтчилэн олон асуудлыг "Эмнести интернэшнл"ийн 2022 оны тайланд тусгасан" болохыг ярилаа.