Хүүхдийн мөнгө: Б.Жавхлан VS Ч.Хүрэлбаатар

Хүүхдийн мөнгө: Б.Жавхлан VS Ч.Хүрэлбаатар

Энэ долоо хоногийн VS  буландаа Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хүүхдийн мөнгөний талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Б.Жавхлан сайдын хувьд "2023 оны төсөв батлагдаж, хэрэгжээд нэгдүгээр улирал дуусах гэж байна. УИХ нэгэнт баталсан төсвийн хүрээнд л Засгийн газар үйл ажиллагаа явуулна шүү дээ. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр л яригдана гэсэн үг. Засгийн газар дур мэдэн өөрчлөлт оруулах эрх зүйн боломж байхгүй" гэсэн бол Ч.Хүрэлбаатарын тухайд, хүүхдийн мөнгийг 100 хувь олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоо энэ асуудал яригдаагүй байна. Гэхдээ 100 хувь олгох боломж бий гэсэн юм.


 

Б.Жавхлан
Сангийн сайд

-2023 оны төсөв батлагдаж, хэрэгжээд нэгдүгээр улирал дуусах гэж байна. УИХ нэгэнт баталсан төсвийн хүрээнд л Засгийн газар үйл ажиллагаа явуулна шүү дээ. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр л яригдана гэсэн үг. Засгийн газар дур мэдэн өөрчлөлт оруулах эрх зүйн боломж байхгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудал мөн яригдаж байгаа. Цэцэд тайлбар хүргүүлэхээр мөн гишүүд томилогдож ажиллаж байна. 

МАН-ын бүлгээс чиглэл өгсөн тухайд улс төрийн асуудлууд яригдаж байгаа.

Ер нь бол бид төсвийн шинэчлэлтийн хүрээнд өнгөрсөн намар том шийдвэр гаргасан шүү дээ. Анх судалгаа хийхэд нийт хүүхдийн 40-60 хувьд хүүхдийн мөнгө олгох талаар хүртэл яригдаж байсан. Мэдээж шууд иргэдийн тал хувийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй. Гэхдээ халамжаас хөдөлмөр рүү шилжих том бодлого зөв. Халамж хэтэрлээ Хүүхдийн мөнгө цар тахлын хугацаанд үндсэн үүргээ гүйцэтгэлээ. Тийм учраас төсөв дээр багагүй том зардал болж байгаа хүүхдийн мөнгийг илүү хэрэгцээт хэсэг, зорилтот бүлэг рүү чиглүүлье гэж үзсэн. Төсвөө батлаад явж байгаа. Иргэдийн бүртгэлийг сайжруулж, илүү оновчтой байх ажлыг хийж байгаа. Энэ бодлогоосоо ухралт хийж боломгүй байна.

Ч.Хүрэлбаатар
Эдийн засаг, хөгжлийн сайд

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоо энэ асуудал яригдаагүй байна. Гэхдээ 100 хувь олгох боломж бий. Үүнийг олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй. Тухайн үед 2022 оны есдүгээр сард төсвийг өргөн мэдүүлэхэд нөхцөл байдал өөр байсан. Валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болоод буурчихсан, оны төгсгөлд 1.7 тэрбум руу буурах ч эрсдэл байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод болгох, төлбөр авдаг болгох, валютын нөөцөө нэмэх чиглэлээр нэлээд амаргүй, олон хүний дургүйг хүргэсэн хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.Тэр бүү хэл, ОУВС-гийн хөтөлбөрт ч орох асуудал үүсэж байсан шүү дээ. Одоо нөхцөл байдал өөр болсон.

Үүний үр дүнд валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, томоохон бондуудын төлбөрийг хугацаанд нь төлж, дахин санхүүжүүлэх эрхийг авсан гээд олон эерэг үзүүлэлт гарч байгаагаас шалтгаалж, боломжтой гэж байгааг та бүхэн ойлгох нь зүйтэй. Тэрнээс биш бид "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж", аль орлого сайтай хэсэг нь бүсээ чангалах шаардлагатай. Тухайн үед 2022 оны нөхцөл байдлыг санасныг бодоход богино хугацаанд засч залруулсан гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-29 202.55.188.115

та нар мөнгийг чөлөөтэй иддэг мөртлөө тэтгэвэрийн хүмүүс. хүүхэд рүүгээ дайрч авч байгаа мөнгөнөөс авч иддэг чаддаг ажил чинь энэ хөгширсөн хойноо ойлгох биздээ та нарыг хөгширөхөөс өмнө бүх хөрөнгийг чинь хураах боловсролтой 1монгол гарч ирнэ гэдэгт итгэж б.а

Avatar

Зочин 2023-03-29 202.126.89.82

МАН хүүхдийн мөнгөний ЗОРИЛГЫГ тас цохисон. Будлиулж идэх сонгуульдаа ашиглахын тулд 10хувийг үлдээж нөөцөлсөн.АНХГААСАА хүүхдиын хөгжлийн өв сангийн ХУРИМТЛАЛ бий болгохоо мэдэхгүй САНГИЫН сайд гэж үү. МАНГАРЫН ЗГ үнэхээр биднийг ДОРОМЖИЛЖ ЗР ХҮҮХДИЫГ МИНЬ алагчилсан ГАЙГЗЙ ЭЭ та нар гамаыг СОНГООД аль гээд гүйх цаг ирнэ.ТЭР цагт цуглаан болгон дээр чинь энэ доромжлол ЛУЙВОЫГ чинь хэлүүлэх СУРТЧИЛГАА хийх ХҮМҮҮС олдно.

Avatar

Зочин 2023-03-29 202.126.94.205

хүүхдийн мөнгө гэдэг МАНын сонгуулийн авилгыг бүо мөсөн болих хэрэгтэй хүүхдийн мөнгө аваад нохой гахай шиг төрөөд хэвтэж байдаг партиз авгайчууд л дүүрлээ
УБт төрөлтийг хязгаарлах бодлого хэрэгтэй 3дахь хүүхэд төрүүлэх бол хөдөө очиж хүүхдээ 18 нас хүртэл амьдардаг байх хууль батал
Хүүхдийн мөнгийг яг тийм гэр бүлд л олгодог бол……

Avatar

Ганбаа ах 2023-03-29 103.57.95.211

Энэ Жавхлан гээд байгаа нөхөр дээхнэ үед Дархан Шарынголын засаг дарга байсан х***а Болдын хүү шиг байх ийн Энэ засаг төр э****з хурлызаар дүүрээ юүү дээ

Avatar

Зочин 2023-03-29 64.119.24.202

хоёр хог

Avatar

Зочин 2023-03-29 122.201.24.254

Хамгийн ухаан муутай, урагшгүй эрчүүд улс төрд шургалж байгаа цагт бид, бидний хүүхдүүд яаж олигтой амьдрах вэ дээ

Avatar

Зочин 2023-03-29 202.131.226.226

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олго. Гэхдээ сарын 100 мянга байгааг буцаагаад 20 мянга болго. Ингэвэл нийтээрээ хожно. Цар тахлын үед ард иргэдийг дэмжих гэхээсээ илүү сонгуульд ялах гэж хүүхдийн мөнгийг огцом нэмсэн. Тэрний гайгаар инфляц өсч, төгрөг цаас болсон. Одоо цар тахал чинь алга болсон юм бол буцаагаад наад хүүхдийн мөнгөө бууруулаач. Үүний оронд хувийн хэвшлээ дэмжиж, ажлын байрууд бий болго!!!!!!

Avatar

ЗОЧИН 2023-03-29 158.208.192.248

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГА ДАА! ЭНЭ ИХ БАЯЛАГТАЙ БАЙЖ ГАНЦ САЯ ХҮРЭХГҮЙ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОГСООХ ТУХАЙ ЯРИЖ БАЙДАГ. АРГАГҮЙ Л УХААНД НЬ УХАНА ИШИГ УНАЖ ҮХСЭН ЕӨКТЭЙ, ЗЭВЭРЧ ӨМХИЙСЭН ХООСОН ДАНХАН ТОЛГОЙТОЙ САЙДТАЙ МАНГУУНУУДААР УДИРДУУЛЖ БАЙГАА УЛС ЮМ.

Avatar

зочин 2023-03-29 66.181.182.249

Анхнаасаа учир утгагүй халамжийг эхлүүлэх ёсгүй байсан. Сонгуулийн амлалттай шууд холбоотой.
Халамж шаардлагагүй хүүхдүүдэд хүчээр мөнгө өгөх ёсгүй биз дээ. Наад зах нь гадаад өрөө харцгаа.

Avatar

Иргэн 2023-03-29 64.119.20.166

Анхнаасаа 100 % бүх хүүхдэд олгох байсан шүүдээ..хэмнэлт гэхээр л хүүхдээсээ эхэлнэ.Дээрээсээ өөрсдөөсөө эхлээд зардалуудаа багасга.

Avatar

Шударга бус хуваарилалтаа зогсоо 2023-03-29 103.229.123.90

ажил хийдэг, бага цалинтай, өрх толгойлсон ээжүүдийн хүүхдүүд илүү их хасагдсан, үнэхээр шударга бус шүү, халамж гэж байгаа бол зөв шударга хуваарилаачээ

Avatar

Хүүхэд бүр тэгш эрхтэй 2023-03-29 103.229.123.90

хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт эрх тэгш олго

Avatar

Даваа 2023-03-29 59.153.115.237

УЛСЫН ТӨСВИЙГ ХЭМНЭХ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР МАШ САЙН САНААЧИЛГА ГАРГАСАН ИРГЭДИЙГ УРАМШУУЛАХ БОДЛОГО ГАРГААЧ, ТЭГВЭЛ МАШ ИХ МӨНГӨ ХЭМНЭГДЭХ, ҮР АШИГТАЙ БОЛОХ ТИЙМ БОДИТ САНААЧИЛГА ГАРНА ШҮҮ, ГАНЦХАН ХЭМНЭГДЭХ БИШ, БАС ҮР АШИГТАЙ БОЛГОХ САНААЧИЛГА ГАРНА ШҮҮ , ТА 2 ЭНЭ ТАЛААР АНХААРААЧ

Avatar

Оү 2023-03-29 202.55.188.118

хүүхэд ялгаварлан гадуурхсан МАН-г хэзээ. бүү сонго. 2024 онд бүү гарга

Avatar

ХУУЛЬЧ 2023-03-29 202.179.25.184

АН-МАН-ын 2004оноос сонгуулийн лоозон болгож төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаар хууль болгож баталсан УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР шүү дээ . Тэр шийдвэрээсээ буцаж Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2-т заасан ,,"Хүний яс угсаа ,,,,хөрөнгө чинээ,,,үзэл бодол боловсрлоор ялгаваран гадуухаж болохгүй " ,,гэж заасныг зөрчиж худлаа эх оронч болох хэрэгүй ,

Avatar

зочин 2023-03-29 192.82.73.249

Болсон болоогүй шалтаг ярьж нялх хүүхдийн мөнгө хасахын оронд авлигач хулгайчидтайгаа тэмцэж, сул идсэн мөнгийг нь хурааж улс орноо хөгжүүлээч.

Avatar

гэрлээ 2023-03-29 64.119.31.205

хүүхдийн мөнгө олго бүх хүүхдэд

Avatar

Зочин 2023-03-29 49.0.147.143

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх ёстой, эдийн засаг хямарч байхад

Avatar

Зочин 2023-03-29 202.131.225.242

Адуунд алаг байдгаас аавын хүүд алаг байдаггүй юм шүү. Тэр тусмаа хүний нялх үрсийг ялгавар үзэх нь төрөөс байтугай хувь хүнээс гарамгүй үйлдэл шүү. Жавхлан гэж авлигач пиздуу ЗГ аас зайлаачээ. Жавхлан ста монгол хүн биш байхаа.

Avatar

Зочин 2023-03-29 103.10.20.218

Ийм ядуу сэтгэлгээтэй хаа холдоно оо, энэ мэдлэг боловсрол дутуугийнх уу эсвэл аминчхан хувиа хичээсэн зангийнх уу, бас сэтгэн бодох чадвар дутуугийнх байж болох. Ямартай ч энэ маягаараа байх аваас Монгол улсын ирээдүй бүрхэг байна даа

Avatar

Зочин 2023-03-29 66.181.161.251

Адуу алагтай нь үнэн Нялх хүүхэд бас алаггүй нь үнэн.ХАРИН МАНАЙ ДЭЭДЧҮҮЛД СЭТГЭЛ ДОТРОО АЛАГТАЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙНА ДАА

Avatar

Зочин 2023-03-29 66.181.160.122

Хоёулаа шальчиганасан байр суурьтай хоёр байна!! Бүх хүүхдэд 100% тэтгэмж олгох нь буруу бөгөөд хортой! Үнэхээр амьжиргаа нь хүнд өрхөд л онож олгох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2023-03-29 43.228.130.188

Хүүхэдийн мөнгийг бүх хүүхэдэд олгохгүй байгаа гол хүн нь Жавхлан юм бишүү. Энэ нөхөрийг сангийн сайд хийж байхад бүх юм уруудлаа . Бас их ноотой нөхөр шиг бгаа юм.

Avatar

Зочин 2023-03-29 203.98.76.186

хасагдсан хүүхдүүд бараг 100 хувь хадгаламжийн данс руу нь хүүхдийн мөнгө орохоор холбосон хүүхдүүд байх өө.

Avatar

Зочин 2023-03-29 202.55.191.130

ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАЛАМЖ БУС ХҮН АМАА ДЭМЖИХ БОДЛОГО. АНХ ТЭГЭЖ ХЭЛЭЭД УЛС ТӨРД ОНОО АХИУЛЖ ГАРЧ ИРСЭН.

Avatar

Зочин 2023-03-29 202.55.191.130

УУЛ УУРХАЙД ХЭД ХЭДЭЭР ХУВИАРАА ТЕХНИК ТҮРЭЭСЛЭЭД САРД 50-100 САЯ АВЧ БАЙГАА ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН МӨНГГӨӨ АВААД ЯВЦ БАЙХАД 3 САЯ ЦАЛИНТАЙ ГЭР БҮЛ ХАСАГДСАН. ДАЛД БИЗНЕС ЭРХЭЛДЭГ АЙЛ ӨНӨӨДӨР ХОЖИЖ БАЙНА. НӨГӨӨ ОРЛОГООР НОТЛООД ХАССАН ГЭСЭН ЯАСАН ЗӨВХӨН ӨР ЗЭЭЛТЭЙ ӨДӨР ХОНОГОО ӨНГӨӨРСӨН ЦАЛИНГААР АМВ ЗУУДАГ ӨРХҮҮДЭД ХУУЛЬ ЯС ҮЙЛЧИЛДЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛОЛ, СУДАЛГААГҮЙ ЭРХ БАРИГЧИД ХУВИЙН АЖЛЫН УР ЧАДВАРДАА ДҮН ШИЖИЛГЭЭ ХИЙЖ БОДИТОЙГООР ТӨРӨӨ ЗӨЛӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2023-03-29 103.10.20.218

зээл авч өр тавихаасаа өмнө сайн тооцоолол хийж бодохгүй яагаав, улс чамд хүчээр зээл өгөөд мөнгөгүй амьдруулаад байна уу, ингэж халамж нэхэхийн оронд зээлийн хүү багасгах тал дээр харин тэмцвэл зүгээр биш үү

Avatar

Зочин 2023-03-29 202.55.191.130

Чи нөгөө татвараас зугатаж, далд эдийнн засагтай эх орондоо түй ашиггүй мөртлөө хүүхдийн мөнгөө аваад явдаг зальтаай этгээлийн нэг хэмээн ойлголоо. Чам шиг юмнууд хулгайн аргаар эх орноо доройтоуулж байгаа юм

Avatar

Зочин 2023-03-29 103.10.20.218

202.55.191.130 хахаха гэж ойлголоо гээд шууд гүтгэж хэлмэгдүүлдэг байна шд аргагүй л орк нэрэндээ таарсан орк юм даа

Avatar

Зочин 2023-03-29 64.119.25.230

хүүхдийн мөнгө өгөх ёстой үндсэн хууль зөрчсөн Засгийн газар огцор, та нар олон сайн ажиллаж мөнгө олох үүрэгтэй үүргээ л биелүүл олон юм худал ярихаа зогсоо.

Avatar

Зочин 2023-03-29 66.181.160.10

манайх шиг ийм арчаагүй хулгайч төртэй улс гэж байхгүй шүү бусад орон бол хүүхдийн мөнгийг сар сард өгдөг дээр нь нярайн хүүхдүүдэд хүртэл пампарсаас нь эхлээд хоол хүнс тэжээлийг нь гаргаж өгдөг шүү малууд аа

Avatar

Зочин 2023-03-29 103.10.20.218

Гуйлгачин сэтгэлгээтэй яаж хөгжинө өө, тэрний оронд мэдлэг боловсрол чадвараа дээшлүүлж хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар ярьдаг болоосой

Avatar

Зочин 2023-03-29 66.181.170.82

Тэнэгтдэг байна шд

Avatar

ИРГЭН 2023-03-29 43.228.129.134

хүүхдийн мөнгөө ӨГ харахаас дургүй рүрч бн та нарыг

Avatar

Danko 2023-03-29 96.248.41.119

Butsaagaad 20k bolgo.

Avatar

Зочин 2023-03-29 202.55.191.130

Бүү тэнэгт, гуйлгачин амьдарч байж 20 юу авах гээв????

Avatar

Данко 2023-03-29 96.248.41.119

Би хэрвээ гуйлгачин байсан бол хүүхэдтэй болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж