Хүүхдийн мөнгө: Б.Жавхлан VS Ч.Хүрэлбаатар

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө: Б.Жавхлан VS Ч.Хүрэлбаатар

Энэ долоо хоногийн VS  буландаа Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хүүхдийн мөнгөний талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Б.Жавхлан сайдын хувьд "2023 оны төсөв батлагдаж, хэрэгжээд нэгдүгээр улирал дуусах гэж байна. УИХ нэгэнт баталсан төсвийн хүрээнд л Засгийн газар үйл ажиллагаа явуулна шүү дээ. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр л яригдана гэсэн үг. Засгийн газар дур мэдэн өөрчлөлт оруулах эрх зүйн боломж байхгүй" гэсэн бол Ч.Хүрэлбаатарын тухайд, хүүхдийн мөнгийг 100 хувь олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоо энэ асуудал яригдаагүй байна. Гэхдээ 100 хувь олгох боломж бий гэсэн юм.


 

Б.Жавхлан
Сангийн сайд

-2023 оны төсөв батлагдаж, хэрэгжээд нэгдүгээр улирал дуусах гэж байна. УИХ нэгэнт баталсан төсвийн хүрээнд л Засгийн газар үйл ажиллагаа явуулна шүү дээ. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр л яригдана гэсэн үг. Засгийн газар дур мэдэн өөрчлөлт оруулах эрх зүйн боломж байхгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудал мөн яригдаж байгаа. Цэцэд тайлбар хүргүүлэхээр мөн гишүүд томилогдож ажиллаж байна. 

МАН-ын бүлгээс чиглэл өгсөн тухайд улс төрийн асуудлууд яригдаж байгаа.

Ер нь бол бид төсвийн шинэчлэлтийн хүрээнд өнгөрсөн намар том шийдвэр гаргасан шүү дээ. Анх судалгаа хийхэд нийт хүүхдийн 40-60 хувьд хүүхдийн мөнгө олгох талаар хүртэл яригдаж байсан. Мэдээж шууд иргэдийн тал хувийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй. Гэхдээ халамжаас хөдөлмөр рүү шилжих том бодлого зөв. Халамж хэтэрлээ Хүүхдийн мөнгө цар тахлын хугацаанд үндсэн үүргээ гүйцэтгэлээ. Тийм учраас төсөв дээр багагүй том зардал болж байгаа хүүхдийн мөнгийг илүү хэрэгцээт хэсэг, зорилтот бүлэг рүү чиглүүлье гэж үзсэн. Төсвөө батлаад явж байгаа. Иргэдийн бүртгэлийг сайжруулж, илүү оновчтой байх ажлыг хийж байгаа. Энэ бодлогоосоо ухралт хийж боломгүй байна.

Ч.Хүрэлбаатар
Эдийн засаг, хөгжлийн сайд

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоо энэ асуудал яригдаагүй байна. Гэхдээ 100 хувь олгох боломж бий. Үүнийг олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй. Тухайн үед 2022 оны есдүгээр сард төсвийг өргөн мэдүүлэхэд нөхцөл байдал өөр байсан. Валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болоод буурчихсан, оны төгсгөлд 1.7 тэрбум руу буурах ч эрсдэл байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод болгох, төлбөр авдаг болгох, валютын нөөцөө нэмэх чиглэлээр нэлээд амаргүй, олон хүний дургүйг хүргэсэн хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.Тэр бүү хэл, ОУВС-гийн хөтөлбөрт ч орох асуудал үүсэж байсан шүү дээ. Одоо нөхцөл байдал өөр болсон.

Үүний үр дүнд валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, томоохон бондуудын төлбөрийг хугацаанд нь төлж, дахин санхүүжүүлэх эрхийг авсан гээд олон эерэг үзүүлэлт гарч байгаагаас шалтгаалж, боломжтой гэж байгааг та бүхэн ойлгох нь зүйтэй. Тэрнээс биш бид "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж", аль орлого сайтай хэсэг нь бүсээ чангалах шаардлагатай. Тухайн үед 2022 оны нөхцөл байдлыг санасныг бодоход богино хугацаанд засч залруулсан гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж