2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 411,425,340 төгрөгийн үнийн дүн бүхий 872,926 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Би ди сек ХК (BDS +13.11%), Ремикон ХК (RMC +10.34%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -11.10% ), Булигаар ХК (MBG -9.09%), Монгол шуудан ХК (MNP -5.78% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 94,827 ширхэг нэгж эрхийг 81,045,892 төгрөгөөр
-Хөрөнгөөр баталгаажсан 2,324 ширхэг үнэт цаасыг 138,431,892 төгрөгөөр
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,182 ширхэг үнэт цаас 118,117,260 төгрөгөөр арилжигдсан байна.
-Тавантолгой ХК-ийн 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 28,032,000 ам.доллар буюу 98,802,428,160 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Өнөөдөр нийт 99,551,448,452 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
ТOP-20 индекс 1.21 хувиар буурч, 36877.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,593,413,672,142 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ